x

Хар жагсаалтад орсон гэх асуудал одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа гэв

Европын Холбооны Комиссоос 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж байна. Энэ хүрээнд тус холбооноос “стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон”-ы жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалтын төслийг боловсруулсан талаар дурдсан байна. 

Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм. Ийнхүү төслийг баталсан тохиолдолд Европын холбооны жагсаалт албан ёсны шийдвэр болж 2020 оны аравдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг мэдэгдэлд дурдсан болно.

Монгол Улсад 2015 онд хийсэн Харилцан үнэлгээнд үндэслэн ФАТФ-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр оруулснаас хойш өгөгдсөн үүрэг даалгаврын 50 хувийг амжилттай биелүүлсэн болохыг ФАТФ-ын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар баталгаажуулсан билээ. Одоогоор Монгол Улс тавдугаар сард болох Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, хамгаалахаар ажиллаж байгаа бөгөөд хурлаар үлдсэн ажлуудыг амжилттай хамгаалснаар 2020 оны аравдугаар сард багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөл бүрдэнэ.   

ФАТФ-ын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм, журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдаг. Өөрөөр хэлбэл Европын Холбооноос хамаардаггүй болохыг Монгол Улсад албан ёсоор мэдэгдсэн тул саарлаас хар жагсаалтад орсон, эдийн засаг болон санхүүгийн харилцаа зогсох мэтээр мэдээллийг гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлэх зэргээр  аливаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Цаашид Монголбанк мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, олон улсын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах болно.

МОНГОЛБАНК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 5 цаг 57 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 14 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 6 цаг 57 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 7 мин Номын хураангуй: The Power of the Other 21 цаг 31 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top