LMC Automotive гэх консалтингийн компанийн мэдээгээр дэлхийн авто иашины худалдаа өнгөрсөн сард 5 сая 539 мянган суудлын машинаар багасчээ. Тэр гарз нь бараг 39 хувийн уналт болж байна. Энэ жилийн эхний гурван сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар бага авто худалджээ.
Баруун Европт 883.500 ширхэг авто машин гуравдугаар сард худалдагдсан нь 2019 оны гуравдугаар сарынхаас хоёр дахин бага байна. Зүүн Европ бас уналттай байсан ч тэр нь 12.8 хувь (323 500) болжээ. Өмнөд Америкт өнгөрсөн сард 172.500 ширхэг тээврийн хэрэгсэл худалдсан нь 28 хувиар унасан хэрэг боллоо. Канад 46 хувиар хохирон дөнгөж 98.400 авто машин борлуулжээ. Японы авто зах зээл өнгөрсөн оны гуравдугаар сарын үзүүлэлтээс 9 хувиа алджээ.
Харин Оросын авто зах зээл доллар ба евроны ханш өссөнөөс эрэлтийг нэмэгдүүлсэн байсан ба сарын сүүлчээр машины худалдаагаа хаажээ.
М.ЦОГТ