x

Д.Сумьяабазар: "ЭТТ"-н ногдол ашгийг тавдугаар сард олгоно

"Эрдэнэс Тавантолгой" ХК хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг өгөхөөр боллоо. 

Энэ талаар тус компанийн ТУЗ 100 хувь шийдвэрлэж, ирэх 4 дүгээр сарын 17-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ, улмаар 5 дугаар сард хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараана гэж УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, "ЭТТ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр мэдээллээ. 

"ЭТТ" ХК-ийн ТУЗ нэгж хувьцаанд 90 төгрөг хуваарилахаар шийдвэрлэснээр хувьцаа эзэмшигч нарт 96 мянган төгрөгийн ногдол ашиг очно. Ингэснээр тус компанийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96.480 төгрөгийн ногдол ашиг авах юм. 

УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, "Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан дээрх шийдвэрийг энэ оны 5 дугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдээр хэлэлцүүлнэ. Мөн СЗХ-ны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу энэ онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгоно. Иймд иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх ёстой" гэв.  

Ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор "ЭТТ" ХК ЕТТ гэсэн нэгдсэн бүртгэлийн шинэ аппликейшныг өнөөдөр мэдээллийн үеэр мөн танилцууллаа.  Хувьцаа эзэмшигч иргэд www.ett.mn сайтаар орж "нэвтрэх" гэсэн хэсэгт дарж регистрийн болон утасны дугаараа оруулах юм байна. Гар утасныхаа Playstore, App store-гоос "Эрдэнэс Тавантолгой" гэж хайгаад дээрх ЕТТ аппликейшныг татаж суулгана. 

Тус аппликейшныг анх удаа ашиглах гэж байгаа нөхцөлд "ногдол ашиг" хэсэгт дарж, регистрийн болон утасны дугаараа оруулан нэвтэрч дэлгэрэнгүй мэдээллийг бөглөнө. Ингэснээр иргэд хувьцааны тоо, ширхэг болон ногдол ашгийн хэмжээгээ харах боломжтой болох юм байна. Мөн данс шалгах хэсэг орж "ЭТТ" ХК-ийн хэдэн ширхэг хувьцаатай болохоо шалгахыг хүсвэл регистрийн дугаараа оруулж үзнэ. 

Мөн данс нээлгэсэн үнэт цаас, брокерийн компаниа харж холбоо барих мэдээллийг авч болох нь. Ингэхдээ мөн "Үнэт цаасны компаниуд" гэсэн хэсэгт орж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй брокерын компаниудын хаяг, байршил, утасны дугаар бүхий мэдээллийг авч холбогдон дансаа нээлгэн үйлчлүүлэх боломжтой аж. 

Энэ бүхэн нь нөгөө талаар Засгийн газраас "COVID-19" корона вирусний халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжсэн учир хувьцаа болон ногдол ашгийн мэдээллээ авах гэж иргэдийг олноор нэг дор цуглуулахгүй байх үүднээс ийнхүү онлайн хэлбэрт шилжиж байна гэж "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллээ. 

"ЭТТ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох хуртэл даваа гараг бүрийн 13.00 цагт тус компани хэвлэлийн хурал хийж, компанийн үйл ажиллагааны мэдээллийг өгөх юм байна. Иргэд мэдээллийг "ЭТТ"-н  цахим болон "1072" фэйсбүүк хуудас, мөн 1800-1072 утаснаас буюу албан ёсоор авах хэрэгтэйг анхааруулав. 

Тэрээр цааш нь мэдээлэхдээ, "Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Энд голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд байна. Одоогоор 1.1 сая иргэнийг бүртгээд байна. Малчдын 90 хувийг бүртгэсэн. Шинээр төрсөн 600 мянган хүүхдийг хувьцаа эзэмшигчээр бүртгэх эсэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргана. Иргэдийн хувьцааны бүртгэлийг албан ёсоор хийж дуусгах ажлыг Сангийн дэд сайд Х.Булгантуяа ахлан ажиллаж байна" гэв.

"Иргэдэд ногдол ашиг тараахад нийт 200 орчим тэрбум төгрөг хуваарилна. Энэ шийдвэр сонгууль угтсан, улс төрийн шийдвэр биш. "ЭТТ" ХК 2019 онд 1 тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн" гэдгийг УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар мэдээллийн төгсгөлд онцлов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 24 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 39 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 56 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 38 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 48 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 13 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top