x

“Эрдэнэс Тавантолгой” ХК Францын “Афнор” группийн гэрчилгээ гардав

Манай улсад суугаа Франц улсын Элчин сайд Филиппе Мерлин “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нэгдсэн менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлснийг баталгаажуулах гэрчилгээ гардууллаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ISO45001:2018 хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлснээ Франц улсын олон улсын нэр хүндтэй “Афнор” группээр баталгаажуулсан юм. Ингэснээр тус компани олон улсын дээрх байгууллагаар ажлаа дүгнүүлсэн Монголдоо анхдагч компани болж байна. Энэ талаар баталгаажуулалтын гэрчилгээг гардуулсан Элчин сайд Филиппе Мерлин хэлэхдээ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК дэлхийн түвшинд гарч, зах зээлээ тэлэх боломж улам нэмэгдэж буйг харуулсан томоохон үйл явдал боллоо” хэмээн онцлов.

Тэрээр, “Монголын уул уурхайн салбарын томоохон тоглогч болсон танай компанид “Афнор” группийн баталгаажуулалтын гэрчилгээг гардуулсандаа талархаж байна. “Афнор” групп нь чанарын стандартын хоёр томоохон байгууллагыг нэгтгэсэн дэлхийд тэргүүлэгч, нэр хүндтэй байгууллага юм. Миний дүгнэж байгаагаар, “Афнор” групп болон Монголын итгэмжлэгдсэн “МонСертф” байгууллагын хамтын ажиллагаа улам бэхжин, урагшилж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа нийгэмд ямар байр суурьтай байгааг хайх шаардлагагүй. Танай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа олон ажлыг өдөр тутмын сонин болон телевиз мэдээллийн сувгаас тогтмол авч байдаг” гээд тус хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.

Баталгаажуулалт гардан авах үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 12 ажилтан мөн олон улсын “Афнор” группэд бүртгэлтэй Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын тэргүүлэх аудиторуудын гэрчилгээгээ хүлээн авсан юм. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжих бэлтгэх хүрээнд, 2017 оноос эхлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа үе шаттайгаар хэрэгжүүлж  эхлэсэн юм. Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхдээ, Монголын Менежментийн зөвлөхүүдийн холбоо ТББ-аас зөвлөх үйлчилгээ авч, олон улсын баталгаажуулалтын “Aфнор” группийн хүлээн зөвшөөрсөн "МонСертф“ компанийн монгол аудотирууд стандартын анхдагч баталгаажуулалтыг хийсэн юм. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Бизнесийн Удирдлагын газар хариуцсан дэд захирал Б.Батсайхан хэлэхдээ, “Манай компани байгаль орчинд ээлтэй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан Тогтвортой, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх их үйлсэд хичээн зүтгэж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн амьдралд өөрийн хувь нэмрээ оруулах эрхэм зорилгын хүрээнд нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн нь түүхэн бас бахархууштай үйл явдал болж байна.

Монголчууд 3 саяулаа хувьцааг нь эзэмшиж, иргэн бүр уул уурхайн баялгаасаа ашиг хүртэх энэхүү ажлыг түүчээлж жилийн 4 улирал, хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж буй хамт олныхоо хичээл зүтгэлээр бахархаж байна. Мөн манай улс Франц улстай олон салбарт хамтран ажиллаж үр дүнд хүрч байгаагийн нэг тод жишээ нь олон улсын стандартыг нутагшуулах, харилцан туршлагаа хуваалцах энэхүү харилцаа юм” гэдгийг тэмдэглэн хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 44 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 58 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 15 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 58 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 8 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top