x

“Эрдэнэс Тавантолгой” компани зардлаа 400 тэрбумаар бууруулна

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны эхний улиралд 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Тус компани эхний улиралд 4.2 сая тонн нүүрс олборлож, 2.4 сая тонныг экспортолсон байна. Үүнээс 741 тэрбум төгрөгийн орлого олж, 193.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ. Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "Манай компани өнгөрсөн онд 1.99 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсноос татвар болон зарлаа хасаж тооцвол, 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болсон. Тухайлбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейерийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлээд байна. Үүнтэй холбоотойгоор компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлаа 400 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасан" гэлээ.

УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэл эрчимтэй хийж байгаа бөгөөд Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулахтай холбоотой зарим ажил түр хойшилжээ. Харин иргэдийн мэдээллийн нэгдсэн бааз бүрдүүлэх, бичиг баримт боловсруулах ажлын биелэлт сайн байгааг мөн дурдав.

Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон. Тиймээс ирэх сарын 15-наас эхлэн “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшийг иргэдэд нийлүүлэх юм. Уг ажлын бэлтгэл 90 орчим хувьтай  байгааг "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцлов. Тэрбээр, "Тавантолгой түлш” компани жилд 800 мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Энэ түлшийг хэрэглэснээр 2019-2020 онд Улаанбаатар хотын утаа 50-60 хувиар буурах юм. Тавантолгойн түлшийг өмнөх сайжруулсан түлштэй харьцуулшгүй. Гал түлэхэд эхний 10-15 минут утаа гарна. Түүнээс хойш ямар ч утаа гарахгүй. Дээр нь хүний биед хоргүйг 24 төрлийн шинжилгээгээр тогтоосон” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 36 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 46 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top