Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга энэ сарын 17-нд Лондон хотноо болсон “Emerging Europe & Central Asia” хуралд оролцож, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Эрдэнэс Тавантолгойн IPO-г олон улсын хөрөнгийн зах зээлд гаргах талаар мэдээлэл өгөв.
Тэрээр мөн хурлыг тохиолдуулан зохион байгуулсан Лондонгийн хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээх ёслолд тус биржийн гүйцэтгэх захирал Никхил Рати, Сербийн Сангийн сайд Синиса Мали, Британийн Сангийн дэд сайд Роберт Жэнрик нарын хамт оролцлоо.
Европ болон Төв Азийн бүс нутгийн эрчимтэй хөгжиж буй орнуудын өнөөгийн зах зээлийн орчин, хөрөнгө оруулалтын урсгал, өсөлтийн таамаг, хөрөнгийн зах зээлд гарах гэсэн үндсэн сэдвийн хүрээнд болсон уг хуралд 400 гаруй олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч оролцсон байна.