x

АМ АСУУЯ: Эх орноо өрнөөс салгана гэсэн амлалт чинь яасан бэ?

Одоогийн эрх баригчид буюу МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн гол урианы нэг нь “Монгол улс өрийн гүн ангал руу орлоо. Эх орноо өрнөөс салгана” гэсэн сүржин амлалт байсан. Нэг хүнд ногдох өр тэдэн саяд хүрлээ, улс өрөндөө баригдаж дууслаа, энэ байдлыг МАН л засна гэж сүржигнэж байсан. 2016 оны II хагаст манай нэг хүнд ногдох Засгийн газрын гадаад өр 1532 ам.доллар орчим байсан. Харин 2019 оны эцэст нэг хүнд ногдох Засгийн газрын гадаад өр 2378 ам.доллар болж өссөн байна. Өөрөөр хэлбэл энэ УИХ, ЗГ-ын бүрэн эрх дуусахаас хагас жилийн өмнөх байдлаар нэг хүнд ногдох Засгийн газрын өр хоёр сая дөрвөн зуун мянган төгрөгөөр нэмэгджээ. Тэдний сүржин яриа сонгуулийн уриа, сонгогчдыг татах шоу байсан нь нэгэнт тодорхой боллоо.

Тэд Монгол Улсын нийт өрөөр шоу хийсэн. Уг нь сонгогчдод нийт өр биш Засгийн газрын гадаад өр илүү хамаатай, гэтэл МАН бүх өрийг хамаатуулж сонгуулийн шоугаа хийсэн. 2016 оны II хагаст манай нэг хүнд ногдох Монгол Улсын нийт өр 7776 ам.доллар байсан. Харин 2019 оны эцэст нэг хүнд ногдох Монгол Улсын нийт өр 9473 ам.доллар болж өссөн байна. Өөрөөр хэлбэл энэ УИХ, ЗГ-ын бүрэн эрх дуусахаас хагас жилийн өмнөх байдлаар нэг хүнд ногдох МУ-ын нийт өр дөрвөн сая төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдөр нэг хүнд ногдох гадаад өр 26.4 сая төгрөг байна. Сонгогчдын мэдлэг, мэдээлэл тааруу байдал дээр тулгуурлан популизм хийж нэг удаагийн сонгуульд ялсан, гэхдээ ямар амлалт өгч байснаа тэд мартсан бололтой.

“Өрийн гүн ангал руу орлоо” гэж цоллуулж байсан 2012-2016 оны үед Засгийн газрын гадаад өр 2.77 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Харин 2016 оны II хагасыг 2019 оны жилийн эцэстэй харьцуулахад Монгол улсын Засгийн газрын өр 2.91 тэрбум ам.доллар буюу 8.1 их наяд төгрөгөөр нэмэгдээд байна. Мөн корона вирусаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг даван туулахын тулд дахин 3.7 их наяд төгрөгийн гадаад зээл авна гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн. Бүр түрүүчээс нь зээлээ аваад эхэлчихсэн гэдгээ ч хэлсэн. Нэмэлт 3.7 их наяд төгрөгийн гадаад зээл нь засгийн газрын гадаад өрийг 1.4 тэрбум доллараар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл МАН засаг барих энэ хугацаандаа 4.31 тэрбум доллараар Засгийн газрын гадаад өрийг нэмж түүхэн дээд амжилтыг тогтооно гэсэн үг.

2021 оноос эхлэн манай Засгийн газар гадаад өрөө төлж эхэлнэ. Тухайлбал 2021 онд “Мазаалай бонд” 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис бонд” 1,000 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ бонд” 800 сая ам.доллар, 2024 онд төлөгдөх “Хуралдай бонд” 600 сая ам.доллар тус тус төлөхөөр байгаа. Эдгээр бонд, зээлийг богино хугацаанд оруулсан хөрөнгөө нөхөх төслүүдэд зарцуулаагүй учир одоо эргэн төлөлт хийхэд хүндрэл тулгарах нь нэгэнт тодорхой болчихлоо.

Эдгээр төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлөх шаардлагатай тулгараад байна. Мэдээж ямар нэг хэлбэрээр дахин санхүүжүүлэх арга хэмжээ авах нь тодорхой. Энэ тохиолдолд татвар төлөгч бүрийн одоо төлж буй хувийн зээлийн өр дээр нь дахин дээрх өрийг нэг хүнд ногдохоор нь  хувааж  нэмэх зэргээр халаасыг нь тэмтэрнэ гэсэн үг.

2019 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын гадаад өр ДНБ-ний 58 орчим хувьтай тэнцэж байна. Гадаад өрийн зохист хэмжээ бусад орнуудын хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд дийлэнх нь өрийн хэмжээгээ ДНБ-хээ 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар  хуульчилсан байдаг. Харин манайх 60 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Гэвч 2016 онд  “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулийн 19.3-т “өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2019 оны төсвийн жилд 75 хувиас, 2020 оны төсвийн жилд 70 хувиас, 2021 оны төсвийн жилээс эхлэн 60 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж  өөрчлөн найруулсан байна. Өөрөөр хэлбэл өр зээлээ нэмэх болохоороо энэ хуулиндаа байн байн гар дүрдэг зуршилтай болжээ. Анх 2010 онд тус хуулийг батлахдаа улсын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан боловч түүнээс хойш арав гаруй  удаа нэмэлт өөрчлөлт хийгджээ. Үндсэндээ тус хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж, үнэ цэнэ дархлааг нь байхгүй болгочихсон гэж хэлж болохоор байна. Эрх баригчид коронагаар далимдуулан тус хуулинд ахин гар хүрч гадаад өр зээлээ ахин 1.4 тэрбум ам.доллараар нэмэх байх. Тэдэнд сонгуулийн зардлаа олох, сонгуульд зориулсан хөрөнгө оруулалтуудыг яаралтай хийх нь илүү чухал байгаа бололтой.

Эрх баригчид энэ дөрвөн жилд Засгийн газрын гадаад өрийн удирдлагын оновчтой стратегийг боловсруулан хэрэгжүүлж чадсангүй, энэ ажил дараагийн УИХ, Засгийн газарт сорилт хэвээр үлдлээ. Гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрснээр эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлого одоогоор алга байна. Өөрөөр хэлбэл бид гадаад өрөө төлөхөд бэлэн биш байна гэсэн үг.

Тиймээс гадаад зээллэгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд зардал, үр өгөөжийн тооцооллыг хийж, зөвхөн үр ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болох, барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээ байгуулах, өрийн бичиг бичих зэрэг өрийн хэрэгслээр өр нэмж үүсгэхгүй байх, гадаад өрийн менежментийг шинэчлэн сайжруулах, хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах ажлуудыг яаралтай хийх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл гадаад өрийн хэмжээ өндөр түвшинд хүрч эдийн засагт хүндрэл үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх бодлогоо бид яаралтай тодорхойлох шаардлагатай байна.

Р.Шинэгэрэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • МАН (202.126.89.241)
    Корона вирус гараагүй бол яаг өрнөөс гаргачих байсан,даан ч энэ муу корона
    2020 оны 04 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 41 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 55 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 5 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top