x

Хамгийн өндөр хүүтэй хуримтлалыг та мэдэх үү?

Бидний амьдралд урт болон богино хугацааны санхүүгийн хэрэгцээ үе, үе тулгардаг. Заримдаа огт төлөвлөөгүй гэнэтийн эрсдэл гарахыг ч үгүйсгэх аргагүй. Харин бид өдөр тутмын аар саархан зүйлд хэт анхаарал хандуулснаас болж ирээдүйдээ бэлэн байх нь ховор байдаг. Тиймээс дор хаяад 1 жилээр, цаашлаад 5, 10 жилээр ирээдүйгээ төлөвлөж, олсон орлого бүрийнхээ тодорхой хувийг ирээдүйн зорилго, гарч болзошгүй эрсдэлд зориулан хадгалах нь хамгийн зөв шийдэл юм.

Орлогоо оновчтой хуваарилах хамгийн энгийн арга бол санхүүгийн 50/30/20-ийн дүрэм юм. Энэ нь та сар бүр гар дээр авдаг орлогынхоо 50%-ийг байр, хоол хүнс, унаа, хувцас гэх мэт хэрэглээндээ, 30%-ийг амралт, хобби, гадуур хооллолт, үзвэр үйлчилгээ зэрэгт зарцуулаад, харин 20%-ийг ирээдүйдээ зориулан хуримтлуулах юм. Харин юунд зориулан хуримтлуулах хэрэгтэйг хамтдаа харцгаая.

  1. Боловсролдоо зориулж: Өөрийнхөө болон хүүхдийнхээ сурч хөгжихөд хөрөнгө оруулах
  2. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх: Биелүүлэхийг хүссэн мөрөөдлөө бодит болгох
  3. Хөрөнгөтэй болох: Танд үнэ цэнийг өгөх томоохон худалдан авалтад бэлдэх
  4. Аяллаар явах: Амьдралыг илүү амттай, эрч хүчтэй болгох адал явдалд зориулах
  5. Гэнэтийн хэрэгцээ: Төлөвлөгдөөгүй, болзошгүй эрсдэлд байнгын бэлэн байх
  6. Тэтгэвэрт гарах: Тэтгэвэрт гарсны дараа ч санхүүгийн эрх чөлөөтэй байх

Дээрх хэрэгцээнээс харвал нэг биш нэлээн хэдэн зориулалт бүхий хуримтлалтай байх шаардлагатай ба зорилгоосоо хамаараад 20%-аас ч их дүнгээр хадгалж болно. Харин та өөрт тохирсон хадгаламжаа сонгосон уу? Банкнууд харилцагчийн хэрэгцээ шаардлагаас хамаараад төрөл бүрийн хадгаламжуудыг санал болгодог. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй топ 5 банкны хадгаламжуудын ялгаа, тэдгээрээс хамгийн өндөр хүүтэй банкийг доорх хүснэгтэд онцоллоо.

  • Хамгийн сонирхол татсан хадгаламж нь Голомт банкны Үндэсний хуримтлал бөгөөд сар бүр тогтмол орлого хийж чадвал 20%-ийн хүү санал болгодог юм байна. Энэ нь хуримтлуулах чин хүсэлтэй ч чаддаггүй хүмүүст зуршил бий болгох хөшүүрэг болох юм шиг санагдсан. Та www.hurimtlal.mn–ээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.  
  • Харин та хүссэн үедээ, хүссэн дүнгээр орлого хийхийг хүсвэл Энгийн хугацаатай хадгаламж, Хүүхдийн хадгаламжуудаас сонгож болно. Энгийн хугацаатай хадгаламж нь хугацаа нь дуусаад автоматаар сунгагддаг бол хүүхдийн хадгаламжууд хүүхдийг насанд хүртэл хадгалдгаараа онцлогтой.
  • Үүнээс гадна хүссэн үедээ орлого, зарлага хийх боломжтой энгийн хугацаагүй хадгаламж бүх банканд байдаг ба бусад төрлийн хадгаламжуудтай харьцуулахад хүү бага байдаг ч та богино хугацаанд мөнгөө байршуулан хүү авах боломжтой.

Хуримтлал бол өрх гэр, улс эх орны эдийн засгийн дархлаа юм. Та тогтмол хуримтлуулснаар өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлээд зогсохгүй ямар ч гэнэтийн эрсдэлийг хөнгөн давж чадах санхүүгийн баталгаатай болох болно. Мөн таны сонголтод туслах үүднээс банкнуудын хадгаламжийн хүүг харьцуулан хүргэлээ. Зарцуулаад үлдсэнийг хадгалах бус хадгалаад үлдсэнийг зарцуулаарай. Танд амжилт хүсье.

Нийтлэлч: Б.Намуун

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 15 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 29 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 46 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 9 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top