x

П.Мөнхтулга: Уламжлалт сэтгэлгээ, хүлээснээсээ салж чадвал бидэнд маш их боломж бий

Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвөөс хэрэгжүүлж байгаа Mars-V төслийн үйл ажиллагааны талаарх “Марс хол биш” баримтат кино дөрөвдүгээр сарын 12-нд цацагдах гэж байна. Үүнийг угтан Монголын байт харваан холбооны дэд ерөнхийлөгч, "Mars-V" төслийн санаачлагчдын нэг, "Mars-V" сангийн тэргүүн П.Мөнхтулгатай ярилцлаа.

-Анх яагаад энэ төслийг эхлүүлхээр болсон бэ? Үйл ажиллагааны талаар яриагаа эхлүүлье?

-АЗХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболд бид хоёр найзууд. С.Эрдэнэболд маань Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. 2018 онд найзтайгаа хамтраад Байт харвааны “Дайчин чанар-Тэсвэрийн талбар 360” талбайг барьж байгуулсан юм. Тамирчиддаа зориулж, тамирчдынхаа сэтгэл зүйг Олимп руу хандуулах зорилгоор дэлхийн хамгийн том олимпийн цагиргийг “Дайчин чанар-Тэвчээрийн талбар 360” талбай дээр босгосон.

Наймдугаар сард төслөө дуусгаад, дараа нь хоёулаа ярьсан юм. Ер нь дэлхийн хамгийн том олимпийн цагиргийг барьж болсон юм чинь өөр юуг ч хийж чадах юм байна гэдэг урам зоригийг авсан. Тэр үед анх Богд ууланд сансрын холбогдолтой спорт цогцолбор барих санаа төрсөн. Энэ төслийн санаа ч гэсэн тэр үед төрсөн гэж болно.

Бархасбадь бол нарны аймгийн хамгийн том гариг. Тиймээс Бархасбадь гаригийн хэлбэртэй битүү стадион, хажууд нь санчир гаригийн тойрог хэлбэртэй гүйлтийн зам, далай ван гаригийн хэлбэрээр бассейн гээд нарны аймгийн есөн гаригаар есөн стадион барья, бүтээн байгуулалт хийе гэх мэтчилэн санаа оноо гаргаж байв. Тэгээд цаашлаад Монгол улсад олимпийн наадам авахад болохуйц стандартын олимпийн хотхон байгуулъя гээд л ярилцаж байсан юм.

Тэр маань Марсын /Ангараг гариг/ тухай яриа болж үргэлжлээд, Марс гариг чинь ийм тийм, хүн амьдрахад хамгийн тохиромжтой, дэлхийтэй ойрхон, хүн төрөлхтөн очиж колончилж болохуйц, агаар мандал тогтож болохуйц... гээд л ярьж гарсан. Тэр маань “бренд сторм” болж, бүх санаагаа нэгтгэсэн хэрэг. Ер нь яагаад Марсыг Монголд барьж болохгүй гэж, аялал жуулчлалын салбарт дараагийн шинэ эрин эхлэх ёстой гэж харсан.

Өнөөдөр хүн төрөлхтөн дэлхийн аялал жуулчлалаас уйдаж байна. Аялал жуулчлалын салбарын дараагийн шинэ эрин үе нь сансар огторгуй. Монголд үүнийг эхлүүлэх ёстой гэж ярилцаад Марс-V төслийг эхлүүлсэн. Говь руу явж хөрсний дээж аваад Япон улс руу илгээсэн. Лабораторийн тестээр “энэ төслийг Монголд бүрэн хэрэгжүүлж болох юм байна” гэдэг дүгнэлт гарсан юм.

-“Mars-V”-г 2019 оны сүүлээр Nasa-д танилцуулсан. Энэтхэг улс мөн дэмжиж ажиллахаа илэрхийлээд байгаа гэсэн. Олон нийтийн хандлага хэр байгаа вэ?

-Одоохондоо олон нийтийн хандлага өндөр байх албагүй. Бид Хөшигтийн хөндийд гоё буудал барина гэнгүүт л тэнд хүмүүс очоод газрыг нь аваад шавчихдаг. Манай төслийн газар одоо ч гэсэн нууц байгаа. Нууц байсан нь дээр. Яг гадныхан ирээд төслийн дэмжээд хөрөнгө оруулья гэхээр нэг хүн байшин барьчихаад “Намайг алж байж нүүлгээрэй” гэдэг байдал үүсгэдэг. Энэ бол манайхны сул тал.

Ийм зүйлээс болоод заавал олон нийтийн дэмжлэг авч, анхааралд нь очих шаардлагагүй гэж бодсон. Аль болох төслийн газраа нууж байгаа. Төсөл хэрэгжүүлэх газраа хамтран оролцогчидтойгоо ярилцаж байгаад төслийг нээх цаг нь болсон тэр үед нийтэд зарлана.

-Дөрөвдүгээр сарын 12-нд Монголын телевизүүдээр цацагдах “Mars-V” төслийн танилцуулга, “Марс хол биш” баримтат кино ч гэсэн энэ тухай дэлгэхгүй гэсэн үг үү?

-Тийм

-Энэ төсөл дээр Монголынхоо шинжлэх ухааны байгууллагууд, бизнес эрхлэгчидтэй хамтарч байгаа юу? Одоогоор ямар байгууллагууд дэмжиж ажиллаж байна вэ?

-Монголын маш олон залуучууд, байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ одоогоор бүгд нууцын гэрээтэй. Гэхдээ төслийн тодорхой хэсгийг олон нийтэд ил болгож болох юм гэж үзээд баримтат кино хийсэн. Түүнийгээ удахгүй үзүүлэх гэж байна. Тэр болтол хэсэгхэн хугацаанд нууц хэвээр үлдэг. Энэ төсөл маань хоёр жил орчим үргэлжилж байгаа.

-Сансрын аялал жуулчлал дэлхийд хурдацтай хөгжиж байна. Өмнө нь өндөр түвшинд бэлтгэгдсэн сансрын нисгэгч, эсвэл боломж өндөртэй ганц, хоёр хүнд энэ аялал нээлттэй байсан бол төсөл хэрэгжсэнээр хүн бүрт нээлттэй болно гээд байгаа. Монголчуудын хувьд “Mars-V” төсөл уул уурхайн салбартай өрсөлдөхүйц ашиг олно гэдэг яриаг сонсоод үнэндээ гайхширсан. Энэ бол технологийн өрсөлдөөн шүү дээ?

-Дэлхий даяар эзэмшиж байгаа ихэнх патентууд АНУ-д харьяалагдаж байна. Онгоц зохион бүтээсэн Райтын ах дүү хоёрын жишээ байна. Ах дүү хоёр эзгүй ойд, тог цахилгаангүй байж байгаад л онгоц бүтээсэн. Тэгэхээр залуучууд сэтгэлгээний хүлээснээсээ салж, томоор харах хэрэгтэй. “Бид ийм л юм чинь үүнийг хийж чадахгүй” гэвэл угаасаа чадахгүй.

Шинээр сэтгээд, шинэ технологи эзэмшихэд юу дутаад байна. Яг үнэндээ технологи хөгжсөн өнөөгийн ертөнцөд ямар ч гацаа алга. Мөнгөтэй хүнд л шинэ санаа төрдөг юм биш. Америкчууд 300 жилийн дотор л олон мянган жилийн түүхтэй европчуудаас тасраад явчихсан биз дээ. Уламжлалт сэтгэлгээ, хүлээснээсээ л тасарч чадсан байхгүй юу.

Бид шинийг санаачилж чадахгүй байгаа сэтгэлгээнээсээ л салж чадвал бүгдийг санаачилж чадна. Өөрөө л хүсэх юм бол шүү дээ. Хүсэлтэй хүнд бүх зүйл нээлттэй, интернэтэд бүх юм байна

-“Mars-V” төслийн ТЭЗҮ-ийг энэ онд гаргана гэсэн. Манайхан цаашид энэ төсөл дээр хэрхэн ажиллах вэ?

-Бид олон улсад нээлттэйгээр, Монголын газар нутгийн онцлог байдал дээр тулгуурлаж ажиллана. Учир нь Монголд Марс гаригийн гадаргуутай яг адилхан орчин, хөрс байгаа юм. 2030 онд Марс гариг руу анхны хүнтэй хөлөг хөөрөх гэж байна. Тэр үед бүх дэлхий Марсаар амьсгална. Анх удаа хүн төрөлхтөн өөр гаригийг колончлох гэж байна. Тэнд сансрын хөлөг буух нь, хүн алхах нь гээд бүх юм нь бидэнд сонин байна. Тийшээ явж чадахгүй ч туршилт хийж үзэх сонирхолтой маш олон аялагчид гарч ирнэ. Тэр хүмүүст зориулсан яг ижилхэн орчинг бид хийнэ ээ л гэсэн үг. Тэгвэл аялагчид манайхыг зорино. Монголд ирээд Марсийн даалгаврыг биелүүлж, тэр гариг дээр байгаа мэдрэмжийг авна.

Бид сансрын нисгэгч, зорчигч нарыг бэлтгэдэг баазыг байгуулна. Дээрээс нь аялагч жуулчид, сонирхогчдод зориулсан баазын байгуулна. Энэ бүхэн нээлттэй. Нэг үгээр хэлэхэд тамирчдыг ч бэлдэнэ, сонирхогчдыг ч бэлдэнэ.

Өнөөдөр дэлхий дээр сансрын аялал жуулчлалыг хийж байгаа зургаан том компани байна. Энэ компаниуд бүгдээрээ нэг төрлөөр өрсөлдөж байгаа. Яаж дэлхийн татах хүчнээс задгай сансарт гарах вэ гэдэг л өрсөлдөөн явж байна. Ер нь бол хүн тээвэрлэхээ л бодож байна. Эд нарыг технологиороо өрсөлдөж байх хооронд бид харин зорчигчдыг нь бэлдэж байя. Өөр нэг бизнес санаа мөн биз. Жилийн аль ч улиралд Монгол руу жуулчдын хөл тасрахгүй байх тийм газрыг бий болгохоор ажиллаж байна л даа.

-Тэгвэл энэ төсөл дээр төрийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байдаг уу? Шаардлага бий юу?

-Залуучууд төсвөөс мөнгө харахаа болих хэрэгтэй. Дэлхий дээр мөнгө маш их бий. Бид Монголдоо мөнгө нэмж оруулж ирэх талаар ярьж байгаа болохоос биш авах талаар огт яриагүй шүү, нэгдүгээрт.

Хоёрдугаарт, Монголын төр залуучуудынхаа хийж байгаа зүйлд маш их хүнд суртал үзүүлдэг. Сумын засаг дарга нь “өө би ийм юм хийлгэхгүй”, аймгийн засаг дарга нь “өө би тийм ч юм хийлгэхгүй” гэдэг. Тэгээд шат дамжлагаа дамжаад Засгийн газар, Их хурал дээрээ очоод хэрэлдээд суучихдаг.

Бидэнд төрөөс гуйх зүйл байна. Бид дэлхийгээс хэдэн тэрбум доллар босгож ирэх гэж байна. Монгол Улсыг шинэ түвшинд аваачиж, нэрийн хуудсыг нь цоо шинээр хэвлэх гэж байна. Тиймээс энэ төсөл дээр битгий намчирхаж, талцаж, улс төржөөрэй. Бид байгаль дэлхий, газар шороогоо ухаагүй. Ашиглагдахгүй байгаа говийн хөрсөн дээр сансрын технологи, ноү хау оруулж ирэх л гэж байна.

Бид Монгол Улсад мөнгө оруулж ирэх болохоос төрөөс татаас авах шаардлага байхгүй. Одоо ч гэсэн төрөөс төсөв санхүү харалгүй 100 хувь өөрсдөө санхүүжилтээ босгоод явж байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Ц.Булгантуяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 52 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 7 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 24 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 6 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 16 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top