x

Т.Мэндсайхан: "Давхар дээл"-ийн хязгаарлалт ирэх сараас шууд хэрэгжинэ

Шинэ Үндсэн хууль хэрэгжихтэй холбоотойгоор Засгийн газар огцрох, огцрохгүй гэх маргаан үүсээд буй. Энэ талаар Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхантай цөөн хором ярилцлаа.

-Шинэхэн батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-аас хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар огцорно, огцрохгүй гэсэн маргаан үүсч байх шиг байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Таны асуултад бараг хариулт нь байна даа. Бичмэл хуулийг ойлгохдоо үгийн шууд утгыг баримтлах нь хууль зүйн анхдагч зарчим. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр батлахдаа зургаан сар орчмын дараа буюу 2020 оны 5-р сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гэж заасан.

Мөн уг нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1-р зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн” холбогдох хуулийг шинэчлэн батлах тухай хэн ч уншсан тодорхой ойлгогдохоор бичсэн. “Нийцүүлэн” гэдэгт дагаж мөрдөх хугацааг мөн ойлгоно.

Ийм учраас зөвхөн Засгийн газар төдийгүй УИХ, Ерөнхийлөгч, Шүүхтэй холбоотой олон шинэ зохицуулалт тавдугаар сарын 25-аас хэрэгжих нь маргаангүй.

-Гэхдээ Ерөнхий сайд болон УИХ-ын зүгээс Засгийн газар огцрохгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хугацаанд нь хэрэгжүүлэхгүй, хэзээ хэрэгжүүлэхээ бид мэднэ гэсэн утгатай зүйлийг УИХ-ын зарим гишүүд мэдэгдсэн.

Ерөнхий сайд ч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний шинэ хууль батлахгүй бол Үндсэн хуулиа хэрэгжүүлэхгүй гэж байна. Үндсэн хуульд үнэнч байх тангараг өргөсөн албан тушаалтнууд ийм мэдэгдэл хийх биш, харин яаж хэрэгжүүлэх талаар олон нийтэд танилцуулах үүрэгтэй.

Үндсэн хуулийн 38.2.1 ба 70.1-г үзээрэй. Дагаж мөрдөх журмын хуулийн 1-3 дугаар зүйлийг харьцуулж уншаарай.

Үндсэн хуулийн байгууллага учраас Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийн хязгаарлалт шууд хэрэгжинэ. Ерөнхий сайд үүнд бэлэн байх ёстой.

-Үндсэн хуульд заасан л бол шууд хэрэгжүүлэх ёстой гэж ойлгоод байгаа. Гэтэл органик хуулиудын хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулах байдлаар зохицуулж болно гэж тайлбарлаад байгаа?

-Үндсэн хууль дээд эрэмбийн хууль учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох тавдугаар сарын 25-ны өдрөөс түүнд харшилсан бүх хууль тогтоомж, тэдгээрийн зүйл, заалтууд хүчингүй болно. Харшлаагүй зүйл, заалтууд хэвээр үлдэнэ. Үүнийг шууд хэрэгжих гэж ойлгодог. 

Үндсэн хуулийн зарим зүйл заалт шууд хэрэгжих бодит боломжгүй нөхцөлд уг зүйл заалтыг хэрэгжүүлэх арга, хойшлуулах нөхцөл, хугацааг 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуулиар тусгайлан зохицуулж байсан туршлага бий. Харин 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд шилжих журмын тухай хуулийн 2 ба 3-р зүйлд онцолж зааснаас бусад зүйл, заалтын хувьд хойшлуулах арга техникийг ашиглаагүй.

Ийм учраас улс төрийн нам байгуулах, Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох, нутгийн удирдлагыг шинэчлэхээс бусад хугацааг органик хуулиар хойшлуулах боломжгүй. Х.Нямбаатар гишүүн 1992 оны Үндсэн хуулийн Хавсралт хуультай ижилтгээд органик хуулиар хэрэгжих хугацааг хойшлуулах тухай ярихдаа 1992 ба 2019 онд тэмээ ямаа шиг ялгаатай хууль зүйн техник ашигласныг ойлгоогүй байна.

1992 оны Үндсэн хууль нийгмийн тогтолцоог бүхэлд нь шинэтгэх агуулгатай байсан бол 2019 оны нэмэлт, өөрчлөлт нь төрийн тогтолцоонд тохиргоо, засвар хийх шинжтэй учраас тэдгээрийн шилжилтийн буюу дагаж мөрдөх журам нь адилхан байх шаардлагагүй, адилтгах ч боломжгүй юм.

-Эрх баригчдын зүгээс тодорхой асуудлууд дээр өөрсдийн эрх ашгаа хамгаалж байна гэж зарим хуульчид шүүмжилж байгаа?

-Одоогийн эрх баригчид өөрсдөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө баталсан, хэрэгжүүлэх хугацааг ч мөн тогтоосон. Тийм болохоор хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

Гэвч эрх баригчдыг өөгшүүлж, буруу зөвлөгөө өгч буй ордны хуульчид цөөнгүй байна. Д.Лүндээжанцан, Х.Нямбаатар гишүүн, ажлын хэсэгт ажиллаж байсан доктор О.Мөнхсайхан, А.Бямбажаргал зэрэг хуульчид үндсэн хуулиа хүчгүйдүүлсэн ярилцлага өгч байгаад гайхаж байна.

Зарим хуульчдын ийм эргэж буцсан, цаасан дээр нэгэнт буучихсан хуулийг толгойдоо байгаагаар, магадгүй эрх баригчдын хүсэлтэд нийцүүлэн тайлбарлах гээд зөрүүдлээд байгааг бусад хуульчид шүүмжилж байгаа юм.

Би хувьдаа энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа учраас анхнаасаа “мордохын хазгай” битгий болчхоосой гэж энэ ярилцлага өгөхийг зөвшөөрсөн.

-Шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар хичнээн органик хуульд өөрчлөлт оруулахаар байгаа вэ?

-УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Шүүх эрх мэдэл, төрийн хяналт шалгалт, хот тосгоны гээд олон хуульд өөрчлөлт оруулах байх. Жагсаалт, тоог УИХ-аас аль хэдий нь гаргасан, зарим нь өргөн баригдаад байна.

Гэхдээ органик хууль батлагдахгүй байсан ч Үндсэн хууль хэрэгждэгээрээ хэрэгжээд, улмаар харшилсан зүйл заалтууд шууд хүчингүй болох, Үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй байх, зөрчсөн аливаа шийдвэр, үйлдэл хууль бус болох зэрэг үр дагавар тавдугаар сарын 25-аас үүснэ гэдгийг УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд мэдэхийг хүсэхгүй байсан ч манай иргэд бүгд сайн мэдэж байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль ч гэсэн батлагдсан. Харин одоо органик хуулиудад өөрчлөлт оруулах ажил нь УИХ, Засгийн газарт бий. Хаврын чуулганаар хэлэлцэж амжих болов уу?

-Дагаж мөрдөх журмын тухай хууль 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс хүчинтэй болсон учраас бэлтгэл хангах хангалттай хугацаа, нөөц байсан. Бүх төслүүд бэлэн болсон байх. Одоо ч амжиж хэлэлцэх хугацаа байна. Амжихгүй байсан ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-аас хүчин төгөлдөр үйлчлээд явна. Яагаад гэвэл Үндсэн хууль.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.131)
    Маш зөв ярилцлага болжээ. Энэ эрдэмтний ярилцлагыг ерөнхий сайд, УИХ-н эрхэм гишүүд анхаар ч ажиллаасай. Дур дураараа хуулийг ойлгож тайлбарлаж болохгүй. Үндсэн хуулийг Улсын Дээд Шүүх ч тайлбарлах эрхгүй. ҮХ-ийн өөрчлөлт 2020.5.25-нд хүчин төгөлдөр болох өдрөөс ҮХ-д харшилж байгаа хуулийн хуучин заалт тэр өдрөөс хүчингүй болно. Органик хууль гарах хүртэл хуучин ҮХ-ийн заалт хүчинтэй байна гэж Нямбаатарын ярьснаар, органик хууль нь батлагдахгүй 5,10 жил болбол яах вэ? ҮХ-д өөрчлөлт оруулсаны хэрэг гарах уу? 25-ны өдөр Ерөнхий сайд Хүрэлсүх танхимын бүрэлдэхүүнээ шинэчлэх биз ээ!
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 17 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 32 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 31 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 41 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 6 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top