x

Н.Цэрэнбат: Усны бие даасан газартай болсноор хариуцлага, гүйцэтгэл сайжирна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас тодруулга авлаа.

-Монгол Улс усны асуудал хариуцсан бие даасан газартай болох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж чадсанд баяр хүргэе.

-Баярлалаа. Усны салбарын хамт олондоо мөн баяр хүргэе. Монгол Улс анх 1938 оноос усны бодлогыг тусгайлан хариуцсан газартай байсан ч 1990 оноос хойш байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, тогтвортой бодлогоо алдчихсан байсан. Үүний нэг нотолгоо нь 2012 онд Усны агентлагийг татан буулгаж, асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг нь харьяа яамдад хуваарилсан явдал юм. Хөгжлийг дагаад усны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр салбарын бодлогыг зангидсан газар байх ёстой гэсэн манай Засгийн газрын бодлого хэрэгжих эхлэл бүрдэж, бид Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Усны газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах тогтоолыг гаргуулаад байна.

-Усны газрыг байгуулснаар салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэж чадна гэсэн хүлээлт үүсэж байх шиг байна?

-Усны бие даасан газартай болсноор хариуцлага, гүйцэтгэл сайжирна гэж үзэж байгаа. Үүний төлөө шахаж, шаардаж ажиллана. Энэхүү агентлаг маань цаашид усны салбарын судалгаа, шинжилгээ хийх, мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд тулгуурлан усны ашиглалт, нөөцийг нэмэгдүүлэх ажлыг хийнэ гэж тооцоолж байгаа учир салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх томоохон түлхэц болсон.

-Манай улсын усны хэрэглээний 80 гаруй хувь нь гүний ус, 20 орчим хувь нь гадаргын ус байдаг. Энэ асуудлыг өөрчлөх ямар бодлого барьж байна вэ?

-Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил ярьж буй гадаргын усыг ашиглах ажлыг Усны газар эхлүүлнэ. Үүний тулд өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд БОАЖЯ-наас гадаргын усыг ашиглах боломжтой 12 томоохон голын 33 байршилд судалгаа хийж, бэлтгэл ажлыг хангасан. Усны газар маань тухайн байршлуудад цас, борооны усыг ашиглах, хөв цөөрөм байгуулах ажлыг эхлүүлэх зорилтыг нэн тэргүүнийх болгож ажиллах юм. УИХ-аар усны урсгалын тохиргоо хийхэд зориулж 2 тэрбум төгрөгийн төсвийг батлуулж чадсан нь Монголд анх удаа гадаргын усыг хуримтлуулах, урсгалын тохиргоо хийх томоохон ажлын эхлэл боллоо.

-Байгууллагын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Засгийн газраас улсын төсөвт ямар нэгэн байдлаар дарамт үзүүлэхгүйгээр асуудлыг шийдэх чиглэл өгсөн шүү дээ?

-Төсөв, орон тооны хувьд БОАЖЯ-ны сайдын багцад хөдөлгөөн хийж байгаа. Усны бодлогыг хэрэгжүүлэхэд олон салбар хоорондын байгууллагуудын уялдаа холбоог хангаж ажиллах учир мэргэжлийн байгууллагууд маань агентлагтайгаа хамтарч, үүсээд байгаа хүндрэлийн алийг нь төр шийдэх вэ, алийг нь оролцогч ААН-үүд шийдэх вэ гэдэг асуудлыг тодорхойлно. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа бид бохирдуулагч нь илүү их  төлдөг байх. Үүнээс олсон орлогын 50 хувийг усыг дахин ашигладаг, цэвэрлэх байгууламж ажиллуулдаг төр, хувийн хэвшлийн компаниудад татаас байдлаар олгоно гэсэн өөрчлөлтийг тусгасан. Энэхүү бодлогыг хэрэгжүүлж ажиллах агентлаг байгуулагдаж буй учир их итгэл найдварын зэрэгцээ маш өндөр хариуцлага хүлээлгэж байгаа гэдгийг хэлэх байна.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 20 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 35 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 52 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 34 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 44 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 9 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top