x

Эрсдэлтэй үед санхүүгийн дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

Дэлхий нийтийг бүхэлд нь нөмөрсөн шинэ коронавирусийн аюул зарим улсын ганц хотын талд ч хүрэхгүй хүн амтай манай улсыг ч тойролгүй ороод иржээ. Хүн бүр дор бүрнээ өөрийгөө, хайртай дотны хүмүүсээ халдварт өртчихвий гэсэн айдастайгаар эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа энэ үед халдварт цар тахал зөвхөн эрүүл мэнд рүү заналхийлээд зогсохгүй, бидний халаасан дахь хэтэвч рүү ч хүчтэй довтлоод эхэллээ.

Цар тахлын улмаас дэлхий нийтийн аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд доголдол үүсэж, бизнесийн байгууллагууд ар араасаа салбаруудаа хааж, үйл ажиллагаанд нь эрсдэл тулгарсныг зарласаар байгаа бол Хятад улсаас гадаад худалдаа нь бүрэн хамааралтай гэж хэлэхэд дэгсдэхгүй жижигхэн эдийн засагтай манай улсад хоёрхон сарын дотор хөл хорио тогтооход л худалдаа, үйчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа удааширч, зарим нь ажилтнууддаа ээлжийн амралт өгөх, чөлөө олгох зэргээр өөрчлөлт оруулахад хүрч байна.

Удаан хугацаагаар амарч байгаа ажилтнуудын цалин тасалдах, өрхийн орлого буурах, худалдан авах чадвар муудах зэрэг дүр зураг бий болжээ. Үүний улмаас цалингаа тасалдуулахгүйн тулд ажлаа хийхийг сонгож өдөржин ажлын орчинд олон хүнтэй уулзаж орой нь нялх балчир үр дээрээ очиж эрсдэлд оруулахыг сонгох уу, эсвэл эрүүл мэндээ бодоод цалин авахгүй байх уу гэдэг сонголттой олон эцэг эх тулгарч байна.

Үүний хажуугаар өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад өссөн  үзүүлэлттэй байгаа нь иргэдэд улам л дараа болж байна. Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх хориг арга хэмжээтэй холбоотойгоор хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.4%-аар өсөхөд хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.3%, үүнээс мах махан бүтээгдэхүүний үнэ 21.8%, орон сууц, ус, цахилгаан болон бусад түлшний үнэ тус бүр 5%-аар өссөн тухай Монгол Улсын Үндэсний Статистикийн хороо мэдээлжээ.

Гамшигт аюулаас улбаалсан эдийн засаг саарч байгаа энэ үе бидэнд санхүүгийн аюулгүй байдлаа хангаж сурах, гэнэтийн хэрэгцээнд шаардлагатай мөнгөн хуримтлалтай байх ёстойг харуулж байх шиг. Гэнэтийн үед хэрэглэх мөнгө, хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хадгаламж, хүсэл мөрөөдлөө биелүүлэх, амьдралын баталгаа болсон урт хугацааны зэрэг хэд хэдэн төрлийн хуримтлалыг бий болгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Харин монголчуудын хичнээн хувьд нь дээрх хадгаламжууд байдаг бол? Энгийн жишээ хэлэхэд, хэрвээ хуримтлалтай бол энэ сарын зээлийн хүүгээ яах вэ гэж толгойгоо гашилгахгүй, шаардлагатай эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, хүнс, байрны төлбөр, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгтэй олон үйлчилгээ, төлбөр тооцоонд санаа зоволгүй гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хэсэгхэн зуурын энэ хүнд хэцүү үеийг даваад гарах бүрэн боломжтой зураг илхэн харагдана.

Аливаад бэлэн байх, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхгүйн тулд, илүү итгэл дүүрэн ирээдүйг угтахын тулд бидэнд хуримтлал хэрэгтэйг энэ гамшгийн үе дахиад л сануулж байна. Ирээдүйд, хэзээд тулгарч мэдэх, магадгүй өнөөдрийн нийгэмд тулгараад байгаа шиг гамшигт эрсдэлд бэлэн байхад, санхүүдээ итгэл төгс сэтгэл тайван амьдрахдаа зориулж өөрт тохирсон хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгон, хуримтлалыг зуршил болгож, санхүүгийн дархлаагаа сайжруулаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 44 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 1 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 9 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top