Монгол улс шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 10-наас нүүрсний тээврийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан.
Харин эдийн засгийн шийдвэрийн хүрээнд гуравдугаар сарын 23-наас Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтыг нээсэн билээ.
Өнөөдрөөс Хангийн боомтын үйл ажиллагааг эхлүүлснээр Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг дөрвөн боомтоор нүүрс экспортолж байна.
Засгийн газраас нэн тэргүүнд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, мөн жолооч, зохицуулагч операторууд халдвар хамгааллын хувцас хэрэгсэлтэй, тусгай журмын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгүүлэх шаардлагыг тавьсан.
Ийнхүү аюулгүй байдлыг хангасан хилийн боомтуудад экспорт эхлүүлэх чиглэл барьж ажиллаж байна.