x

Бичигт боомтыг ирэх сарын 04-нд нээхээр төлөвлөжээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын хилийн боомтуудыг хаагаад байсан билээ. Тэгвэл Бичигт боомтыг ирэх сарын 04-нд нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Ингэхийн тулд тээврийн хэрэгслийг ариутгаж халдваргүйтгэх пунктыг ашиглалтад оруулах шаардлагатай. Харин энэ ажлын гүйцэтгэл одоогоор 60 хувьтай байгаа бөгөөд долоо хоногийн хугацаанд бүрэн дуусгаж, цаашлаад БНХАУ-тай тээвэрлэлтийн үйл ажиллагааг хоёр талдаа хэрхэн зохион байгуулах талаар харилцан тохиролцвол 04 дүгээр сарын 04-нд хилийг нээж, тээвэрлэлтийг үргэлжлүүлэх аж.

Тээврийн хэрэгслийн жолоочийг иж бүрэн хамгаалалтын хувцастай байлгаж, машинаас нь буулгахгүйгээр БНХАУ-ын хил дээр ачаагаа солилцох байдлаар тээвэрлэлтийг хийхээр төлөвлөжээ. Энэ нь жолоочийг халдвар авахаас урьдчилан сэргийлж буй явдал бөгөөд ийм тохиолдолд жолооч нарыг тусгаарлах шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Энэ талаар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар: "Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Газрын тосны тээвэрлэлт хийдэг компаниуд ч ажлаа эхлүүлэх хүсэлтэй байгаагаа Улсын онцгой комисст уламжилсан. Эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр тээвэрлэлтийг эхлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.

Манай зүгээс бүх бэлтгэл хангагдсан. Гагцхүү ариутгалын пунктын барилгын ажил хүлээгдэж байна. Анх энэ ажил эхэлснээс хойш аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг гурван ч удаа энд ирж ажиллан МХГ-ын улсын байцаагч 15 шаардлагыг гүйцэтгэгч компанид тавьсан.

Энэ шаардлагууд гүйцэд биелээгүй байна. Тэгэхээр хилийг нээх нөхцөл хангагдаагүй байна гэж үзэж байна. Хилийн боомт хамгийн эрсдэлтэй бүс учир шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд онцгойлон анхаарч байгаа энэ цаг үед МХГ-ын байцаагчийн тавьж буй эрүүл ахуйн шаардлагыг 100 хувь биелүүлсний дараа хилээ нээх болно" гэлээ.

Бичигт боомтоор өдөрт газрын тосны 40-50, төмрийн хүдрийн 20, хүрэн нүүрсний 20-30, жоншны 5-10 гээд нийт 100 гаруй машин тээвэрлэлт хийдэг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 46 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 1 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 18 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 0 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 10 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top