Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор хоёрдугаар сарын 10-наас нүүрсний тээврийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан.
Тэгвэл эдийн засгийн шийдвэрийн хүрээнд гуравдугаар сарын 23-наас Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтыг нээсэн бөгөөд жолооч нарт машинаас буухгүй байх, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсхийг сануулан тээвэрлэлтийг эхлүүлсэн. Мөн хил дээрх ариутгалын ажлыг тогтмол хийж байгаа юм.
Харин өнөөдрөөс Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхэлжээ.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.