Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх асуудлаар Баянхошуу, Бичигтийн боомтод ажиллана. Дээрх боомтуудад ариутгалын пункт барьж дууссан тул тээвэрлэлт эхлүүлэх хүсэлтийг "Петрочайна Дачин тамсаг" компаниас УОК-т тавьсан байна.
Газрын тос тээвэрлэх машинууд хил нэвтрээд орж ирэхдээ халдвар тараах эрсдэлтэй гэж үзэж, тээвэрлэлтийг түр зогсоогоод байсан юм.