x

Ё.Баатарбилэг: Сургалтын сангийн зээлийг ЖДҮ-тэй харьцуулж, ойлгож болохгүй

Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаар БСШУС-ын сайд Б.Баатарбилэгийн байр суурийг хүргэж байна.

-Сургалтын зээл тэглэх, чөлөөлөх асуудлыг олон нийт янз бүрээр хүлээн авч байна.    Хуулийн төсөл өргөн барьсан сайдын хувьд  бодит мэдээлэл өгөхгүй юу?

-Боловсролын зээлийн сан Сургалтын төрийн сан нэртэйгээр анх 1993 онд байгуулагдсан байдаг.  2016 оноос хойш Оюутны хөгжлийн зээл гэсэн нэртэйгээр явж байгаа. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, өнчин, эцэг эх нь тэтгэвэрт байдаг, өрх толгойлсон, амьдралын бололцоо муутай айл өрхийн хүүхдийн төлбөрийг төрөөс зээлээр олгож төгсгөх зорилготой ийм байгууллага. 

Энэ ажил хэрэгжээд 27 жил өнгөрсөн байна.  2004, 2008 онд зээлээр суралцаж төгссөн залууст дипломыг нь өгөх асуудлыг журмаар шийдсэн байдаг.  Тухайн үед 26 мянган дипломыг өөрсдөд нь олгосон.  Түүнээс биш  зээлээр суралцсан болгоныг төлбөрөөс чөлөөлөхгүй. Зээл авахдаа сургалтын зээлийн сантай гэрээ байгуулдаг. Тухайн үеийнхээ журмаар бол төгсөөд таван жил эх орондоо мэргэжлээрээ ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэрэг олон төрлийн үүрэг хүлээдэг.

Одоогоор 2008-2016 оны хооронд дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөөд, хүлээсэн үүргээ биелүүлчихсэн олон мянган оюутны диплом Боловсролын зээлийн санд хадгалагдаж байна.

-Тэгэхээр одоо яригдаж асуудал нь цаг хугацааны хувьд хийгдэх ёстой ажил гэсэн үг үү?

-Тийм ээ.  Гэрээгээр хүлээх үүрэг, хариуцлага зэргийг цогцоор нь өөрчилж байна.   Харин үүнийг  олон нийт ЖДҮ-гийн зээл шиг ойлгож болохгүй.  Ялангуяа сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор буруугаар мушгин гуйвуулж байна. Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа төгсөөд ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа олон мянган залуус бий. Тэдний л асуудал.  Тэдэнд төр хуулиараа дипломыг нь олгох ёстой.

Харин гэрээний үүргээ биелүүлээгүй оюутнуудын зээлийг төлүүлэх асуудлыг ярина. Тухайлбал, мэргэжлээрээ ажиллалаагүй, сургуулиа төгсөөд нийгмийн даатгал төлөөгүй хүмүүс бол буцааж төлнө. Үүнийг улстөржүүлж болохгүй. Монголын төр иргэдийнхээ сурч боловсрох эрхийг нь дээдэлж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх  бодлогын хүрээнд 27 жил явж ирсэн ажил юм. Бүх судалгаа нь ном журмынхаа дагуу явагдсан.  Одоо тогтоол батлагдах ёстой.  Үүний дараа төлүүлээд, хөнгөлөөд, чөлөөлөөд явна.

-Сургалтын зээл аваагүй хүмүүсийн эрх зөрчигдөж буй асуудал бий юу?

-2008 онд сургуулиа төгссөн хүн 12 жил болсон байна.  Дипломныхоо барааг хараагүй, Төрийн санд үлдээгээд явж байна. Журмаараа таван жил эх орондоо нийгмийн даатгалаа төлсөн тохиолдолд зээлийг нь тэглэж дипломыг нь олгох гэрээтэй.  Зарим хүн би өөрөө төлбөрөө төлчихсөн шүү дээ. Одоо яах юм гэж байна.  Заавал бүх хүн төртэй гэрээ байгуулаад төлбөрөө төлүүлэх албагүй шүү дээ. Тийм боломж ч төрд байхгүй.

2016 оноос хойш Оюутны хөгжлийн зээл гаргаад оюутнуудаас заавал барьцаа авдаг, зээлд хүү тооцдог байсныг нь болиулсан. Барьцаагүй, хүүгүй болгосон. Оюутан өргөдлөө өгөөд шаардлагыг нь хангаж байвал зээлд хамрагдах боломжтой. Зээлд хамрагдах хамгийн гол шалгуур бол сургалтын голч оноо юм. Түүнээс тааруухан, хариуцлагагүй сурч байгаа бол зээл өгөхгүй ийм л дүрэмтэй.

-Нийт хэдэн төгрөгийн зээлийг чөлөөлөхөөр тусгасан бэ?

-2004, 2008 онд 26 мянган иргэний 11.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлж, дипломыг нь буцааж олгосон байдаг. Одоо 14 мянган иргэний диплом байна. Энэ нь 16 орчим тэрбум төгрөгийн авлага үүсч байна гэсэн үг.

-Боловсролын сангийн зээлээс улстөрчид болоод тэдний хүүхдүүд зээлээр сурчихаад төлөөгүй байна гэсэн шүүмжлэл яваад байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өндөр хөгжилтэй орнуудад Төрийн сангийн зээлээр суралцдаг асуудал 1990-ээд оноос эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд 1800 орчим хүн зээлийн санд хамрагдаж тэргүүлэх чиглэлээр суралцаж төгссөн байна. Яг л үүнтэй адил гэрээтэй. Төгсөөд эх орондоо ажиллах ёстой.  Тэгж байж гэрээний өр биелэгдсэнд тооцогдоно. Одоогоор улсын хэмжээнд 160-170  хүний л асуудал байна.  Зээлээ эргэн төлөөгүй буюу хаяг нь тодорхойгүй, гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгсний дагуу Боловсролын зээлийн сан хамт батлан даасан хүмүүстэй нь холбогдож зээлийг эргэн төлүүлэх процесс явагдаж байгаа.

-Одоо өргөн барьсан журмаар чөлөөлөх жагсаалтад гадаадад өндөр хөгжилтэй оронд суралцсан хүмүүсийн зээл багтаж байгаа юу?

-Гадаадынх тусдаа явдаг. Одоо яриад байгаа журам бол дотоодын их, дээд сургуулийг төгсөгчид гэрээний үүргээ биелүүлсэн бол дипломыг нь өгөх асуудал юм. Сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, төлүүлэх журмыг цогцоор нь шинэчилж байгаа үйл явц. Хууль нь 2012 онд гарчихаад журам нь батлагдаагүй явсаар байгаад найман жил болчихсон байна. Энэ хугацаанд хуримтлагдсан олон мянган залуусын гэрээг дүгнэхээс өөр арга байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 25 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 40 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 57 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 39 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 9 цаг 49 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top