Монгол банкны Мөнгөний бодлогын хороо ирэх 7 хоногт хуралдаж, бодлогын хүүг 0.5 нэгжээр буулгах санал хүргүүлсэний дагуу саналыг хэлэлцэх юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр УИХ-ын байнгын хороодын дарга нар, Монголбанк болон МҮХАҮТ-ын удирдлагатай уулзаж, "COVID-19" Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй сөрөг нөлөө, эрсдэлийг бууруулах үүрэг өгсөн юм. Тухайлбал, мөнгөний бодлогын хүүг бууруулж, арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахыг Монголбанканд даалгасан юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хамгийн сүүлд өнгөрсөн 2019 оны 12 дугаар сарын 20-нд хуралдаж, бодлогын хүүг 11 хувьд, Банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувьд хэвээр хадгалах, гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 3 нэгж хувиар нэмэгдүүлж, 15 хувиар тогтоосон юм.