x

Хувийн хэвшлийн санаачилга ЭДИЙН ЗАСГИЙГ аварна

Эдийн засгийн өсөл­тийг тодорхойлж, татварын орлогын дийлэнх хэсгийг төвлөрүүлдэг хувийн хэвшил амаргүй сорилттой нүүр тулаад байгаа. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдаж, бизнесийн идэвх энэ он гарснаас хойш эрс удаашрах болов. Тэр тусмаа худалдаа, үйлчилгээний салбар хүндхэн цохилт амсаад байна. 2019 онд эдийн засаг 5.1 хувиар өсөхөд үйлчилгээний салбарын тэлэлт голлох үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл дэлхий нийтийг цочроох болсон шинэ төрлийн вирусийн уршгаар бизнес эрхлэгчид хямралтай золгоод байна. Өсөлт бий болгосон салбар үүнд илүү хүчтэй нэрвэгдэх болов.

Энэ утгаараа 2020 онд эдийн засгийн өсөлт саарч болзошгүй гэсэн сөрөг таамаглалууд хөвөрч эхэллээ. Зөвхөн манай улсаар тогтохгүй дэлхийн улс орнууд ч ихээхэн эмзэг байдалд ороод байгаа. Нийт ажлын байрын 70 гаруй хувийг бүрдүүлэх жижиг, дунд бизнесүүд амь тавихын өмнө ирээд буй. Монголын толгой 150 компани эдийн засгийн 90 орчим хувийг бүрдүүлдэг. Хэдий тийм боловч хөдөлмөрийн зах зээлийн гол ажил олгогч жижиг, дундууд байдгаа барахад ойртжээ. 

Зээл, түрээс гээд сар болгоны тулсан дарамт тэднийг амьсгаа авахад улам бэрх болгож байна. Ийм үед ажлын байр хадгалж авч үлдэх, ачааны хүндийг үүрдэг хувийн хэвшлээ төр харж үзэх зайлшгүй дэмжлэг хэрэгтэй байгааг Мон­голын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий­лөгч О.Амартүвшин онцолсон юм.

Бизнесийн орчин амаргүй байгаа энэ үед татварын төлөх хугацааг нь хойшлуулах, үйл ажиллагаа нь тэнхэртэл төрийн зүгээс илүү уян хатан хандах шаардлага хамгийн их байгааг танхимын тэргүүн тэмдэглэсэн. Зардлаа нөхөх хэмжээний орлогогүй, эргэлтийн хөрөнгө нь гацчихсан, өдрөөс өдөрт өр, зээлийн дарамт, үйл ажиллагааны зардалд хиар цохиулах бизнесүүд үүд хаалгаа барихад ойртоод байна. Ийм үед томоохон аж ахуйн нэгжүүд жижиг, дундаа аврах үүднээс түрээсээ бууруулах, чөлөөлөх, хөнгөлөх оролдлогыг санаачлан авч эхэлсэн нь олны талархал хүлээх болсон.

Хувийн хэвшлийн санаачилга бизнест бага гэлтгүй дэм болж байгааг эндээс харж болох юм. Бөөний болон жижиглэн худалдааны томоохон захууд шил шилээ даран түрээсээ хямдруулж, нөхцөл байдлыг хамтдаа даван туулахаар хичээх болсон нь эдийн засгийн уналт улам уруудах бус одоогийн түвшинд тогтворжих найдлага төрүүлж байгааг цөөнгүй эдийн засагч тодотгосон юм. 

Эдийн засагт эдийн засгийн бус эрсдэл бий болсон нь төсөв, мөнгөний бодлогыг ч тэвдүүлж эхэлсэн. Ирэх долоо хоногт төв банкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэлэлцэх гэж байна. Үүгээр хүүгийн түвшнийг ялимгүй бууруулж магадгүй нь. Бодлогын хүү буурах нь гэсэн хүлээлт зах зээлд бий болсон цагаас хойш эргэлтийн хөрөнгөгүй болсон аж ахуйн нэгжүүд зээлийн эх үүсвэр нэмэгдэх нь, зээлийн олдоц сайжрах нь гэсэн горьдлого тээж байна. Эдийн засагт эдийн засгийн бус эрсдэл бий болсон нь төсөв, мөнгөний бодлогыг ч тэвдүүлж эхэлсэн.

Ирэх долоо хоногт төв банкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэлэлцэх гэж байна. Үүгээр хүүгийн түвшнийг ялимгүй бууруулж магадгүй нь. Бодлогын хүү буурах нь гэсэн хүлээлт зах зээлд бий болсон цагаас хойш эргэлтийн хөрөнгөгүй болсон аж ахуйн нэгжүүд зээлийн эх үүсвэр нэмэгдэх нь, зээлийн олдоц сайжрах нь гэсэн горьдлого тээж байна. Мөнгөний бодлого зөөлрөх нь аж ахуйн нэгжүүдэд боломж төдийгүй саарч буй эдийн засагт сэргэлт аврах дохио гэж эдийн засагч Р.Шинэгэрэл тэмдэглэсэн юм.

Иргэдийн хувьд импортыг дэмжсэн худалдан авалтаас аль болох зайлсхийж, дотоодын бараа, бүтээгдэхүүнээ сонгон үйлчлүүлэх, хэрэглэх нь мөн л хүнд цагийн эдийн засагт бодитой хувь нэмэр билээ. Өөрөөр хэлбэл, ажилтнаа орлоготой байлгаж буй дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн худалдан авалтаас эдийн засгийн төлөв хамаарах нь дамжиггүй.

Хөл хорио тогтоосноос үүдэн үйл ажиллагааг нь зогсоосон, хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг гурван сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги торгууль ногдуулахгүй байх саналыг МҮХАҮТ дэвшүүлсэн.

Тэрчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар хойшлуулах санал мөн УИХ, Засгийн газар тавиад байгаа. Монголын мянга мянган аж ахуйн нэгжийг төлөөлөх танхи­мын зүгээс ЖДҮ­-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэ­рийг нэмэгдүүлэх, Хүнсний гол нэр төрлийн барааны импортын зориулалтаар хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэрийг шийд­вэрлэх зэрэг тодорхой саналууд тавьсан. Хувийн хэвшлийн гаргаж тавьсан эдгээр санаачилга эдийн засагт бодит үр дүнг авчирна гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Баялаг бүтээгчид 1.1 сая ажлын байр бий болгож буй. Чөлөөт эдийн засагт шилжсэн 30 жилийн түүхэнд ийм гэнэтийн эрсдэлтэй бид тулгарч байсангүй. Аж ахуйн нэгжүүд ч барьц алдан, эрсдэлээ удирдах боломжийг эрэлхийлж байна. 

Б.Баяртогтох

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 42 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 57 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 56 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 6 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top