x

АНУ-аас Монгол улсад хэрэгжүүлэх 41.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр эхэллээ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА)-аар төлөөлүүлэн АНУ-ын Засгийн газраас Монгол улсад 5 жилийн хугацаатай нийт 41.3 тэрбум төгрөг (15 сая ам.доллар)-ийн буцалтгүй санхүүжилт бүхий “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Уг хөтөлбөр нь Монгол улсын жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар эдийн засгийг солонгоруулах, өсөлтийг дэмжих зорилготой. 

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл С.Клечески болон Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар оролцож үг хэллээ. Уг төсөл нь Хөгжлийн Шийдэл ТББ-аар дамжин УБ хот болон 12 аймагт хэрэгжинэ. 

Элчин сайд Майкл С. Клечески: "Жижиг, дунд үйлдвэрлэл бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин гэж АНУ-ын засгийн газар хүлээн зөвшөөрдөг” гээд, энэхүү шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн бизнес эрхлэгчдэд санхүүжилт илүү хүртээмжтэй болж, компанийн засаглалыг сайжруулахад туслан улс орны эдийн засгийн биеэ даах чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 

Мөн энэ арга хэмжээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын хоорондын стратегийн түншлэл болон бусад холбогдох хоёр талт хөгжлийн хөтөлбөрүүдийн үр дүнг бэхжүүлэх талаар цохон тэмдэглэв. 

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр 2017 оны эцэст Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 77 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгч гэсэн ангилалд хамрагдаж байна. Жижиг дунд бизнесүүд нь Монгол Улсын ДНБ-ий 25 орчим хувийг бүрдүүлж, үндэсний ажиллах хүчний талаас илүү хувийг ажлын байраар хангадаг байна. 

2016 оноос хойш АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах зорилгоор 750 жижиг дунд бизнес эрхлэгчдийг банк санхүүгийн байгууллагуудад зуучлан холбож, тэдгээр бизнес эрхлэгчид нь 600 ажлын байрыг шинээр бий болгон хөрөнгө оруулалтаа 20 дахин нэмэгдүүлсэн үр дүнтэй ажилласан байна.   

Харин шинээр эхэлж буй BEST хөтөлбөрөөр дамжуулан АНУ-ын ОУХА нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, зээл авах чадамжгүй бизнесүүдэд буцалтгүй санхүүжилт өгөх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай түншлэх замаар жижиг дунд бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. 

BEST хөтөлбөрийн төв нэгж нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъяан гүний гудамжинд байрлах The Down Town Building –ийн 501 тоот байрлаж байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бусад сонирхогч талууд 7722-2210 утсаар холбогдох юмуу @BESTprogramMN гэсэн фэйсбүүк хуудас, @BESTprogram1 твиттер хаягнаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) нь олон улсын хөгжил болон гамшгийн чиглэлээр тусламж үзүүлдэг АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. Монгол Улсад USAID нь Монгол улсын Засгийн газартай улс үндэстний хөгжил цэцэглэлтийн төлөө түншлэх замаар хамтран ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.usaid.gov/mongolia  болон infoph@usaid.gov хаягт хандан авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 48 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 3 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 20 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 2 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 9 цаг 12 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 37 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top