x

Энэтхэг улс Монгол улсаас коксжих нүүрс авах боломжтой гэв

Монгол, Энэтхэг Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны  боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Монголоос тус улс руу коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцээ хийхээр  Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 1 дүгээр сард БНЭУ-д айлчилсан юм.

Энэ айлчлалын дүнд хоёр орны хоорондын харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид шинэ шатанд гаргах хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын комиссын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  М.П.Сингхтэй  уулзлаа.

"БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх 5 дугаар сард манай улсад айлчилна"

Уулзалтын үеэр БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар ирэх 5 дугаар сард манай улсад айлчлахаар болсонтой холбоотой бэлтгэл ажил, Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулж хамтарч хийх ажлууд болон Энэтхэгийн Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явц, Монголоос Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлох, үүний туршилтын тээвэрлэлтийг ойрын үед хийх боломжуудын талаар, мөн сансрын хиймэл дагуул хөөргөх тухай асуудлыг талууд хөндөн ярилцлаа. Эдгээртэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс хэд хэдэн асуудлаар Элчин сайд М.П.Сингхэд хандаж албан ёсоор хариулт авсан юм.

"Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлохоор бол ОХУ-аар дамжуулж төмөр замаар тээвэрлэх боломж байна"

БНЭУ-д коксжих нүүрс экспортлох асуудалд Засгийн газрын зүгээс ихээхэн ач холбогдол өгч ажлын хэсэг байгуулсан. Хэрэв Энэтхэгийн тал зөвшөөрвөл коксжих нүүрсний туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгаагаа ноён Элчин сайдад илэрхийллээ. Цаашид Энэтхэг улс руу коксжих нүүрс экспортлохоор бол ОХУ-аар дамжуулж төмөр замаар тээвэрлэх боломж байгаа. Учир нь 2018 онд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай МУ-ын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Энэтхэг улс руу нүүрс тээвэрлэлт хийх боломж байгаа юм. Уг хэлэлцээрт манай улсын экспортын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулан гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр заасан байдаг.

ОХУ-ын тал дамжин өнгөрөх тээвэрлэлтдээ Монгол Улсад нааштай хандахаа илэрхийлсэн байна. Энэтхэгийн Засгийн газрын зүгээс Монголын коксжих нүүрсний  чанарыг шаардлага хангаж буй учир экспортлох бүрэн боломжтой гэж үзэж байгааг Элчин сайд М.П.Сингх энэ үеэр албан ёсоор илэрхийлсэн. Тус улс тээвэрлэлтийн хувьд ч ОХУ-тай төмөр замын тээвэрлэлтийн хөнгөлөлт эдлэх хамтын ажиллагаатай учир коксжих нүүрсийг Монголоос авахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүй хэмээн тооцож байна гэсэн юм.

Монгол, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд Монгол Улсын Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч байгаа гээд соёл, боловсролын  салбарын шилдэг 65 залууг харилцан солилцож туршлага судлуулах саналыг Энэтхэгийн талд гаргаж байгаагаа Сайд  Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 29 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 43 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 0 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 43 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 53 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 17 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top