x

А.Цэрэнбат: Дарханы зам засварын ажилд хэд хэдэн улстөрчдийн компани туслан гүйцэтгэгчээр орсон

Иргэн А.Цэрэнбаттай Дарханы замын асуудлаар ярилцлаа.

-Дарханы замын асуудлыг хөндөж, та бүхэн Зам тээврийн яамтай шүүхдэхээр болсон. Хууль, эрхзүйн үндэслэлээ танилцуулна уу?

-Одоогийн байдлаар Зам тээврийн яамтай хоёр маргаан үүсгэх нөхцөл бүрдээд байна. Эхний ээлжинд, иргэдэд учирсан хохирол, гэм хорыг үнэлж, нэгтгээд иргэний хэргийн шүүхэд гомдлоо гаргасан. Зам тээврийн яамыг хариуцагчаар нь татсан байгаа. Зам тээврийн сайд саяхан осолд орж хохирсон иргэдийг хэн нотлох юм гэж хэлсэн.

Бид өөрсдөө нотолно гэж хариулмаар байна. Дугуйгаа хагалсан, амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, шилээ хагалуулсан, өмч хөрөнгөөрөө хохирсон иргэд өөрсдөө нотолно. Энэ асуудал бол шүүх дээр ирээд бүрэн нотлогдох боломжтой хэрэг. Үүнийг дуустал нь ажиллах болно. Эхний байдлаар бодитой дөрвөн сая төгрөгөөр хохирсон иргэний нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

Тухайлбал, зарлагын падан, банкнаас мөнгө орж гарсан баримт, тэр замаар зорчиж байсныг нотлох бичлэг гэх мэт зүйлс орж байгаа. Нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад, энэ маргаан өнгөрөгч долоо хоногоос эхлээд үүсээд явж байна. Нөгөөх нь, Зам тээврийн сайдын гаргасан тушаал шийдвэр алдаатай байгаа юм. Тэгэхээр энэ алдаатай тушаал шийдвэрээс болж иргэд хохирч байгаа нөхцөл байдал дээр МХЕГ-ын зам тээвэр хариуцсан мэргэжилтнүүд ямар дүгнэлт гаргасан юм гэдгийг бид нэхэх эрхтэй.

Гуравдугаарт, бид Монгол Улсын Засгийн Газарт хандаж, харьяа яамнаас гаргасан алдаатай шийдвэрээс болоод хүмүүс өмч хөрөнгөөрөө хохирч байгаад арга хэмжээ аваач гэсэн. Захиргааны маргаан үүсэхээс өмнөх процедурын ажлууд заавал хийгдсэн байх ёстой юм байна. Тэр журмын дагуу бид дээрх шаардлагуудыг холбогдох газруудад хүргүүлсэн. Харьяалах дээд шатны байгууллага доод шатны албан тушаалтанд хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулах ёстой. Тэгээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх Зам тээврийн яамыг хариуцагчаар татаж маргаан өрнүүлнэ гэсэн.

-Өнөөдрийн байдлаар та бүхэнд хэчнээн иргэн хандсан бэ. Тэдгээр иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой юу?

-Иргэд маш их хандсан боловч ихэнх нь нотлох баримтаа бүрдүүлээгүй байсан. Тэдний гомдлыг нэгтгээд иргэний хэргийн шүүхэд өгнө. Одоогоор бидэнд хандсан 200 гаруй иргэн багадаа таван зуун мянгаар хохирсон байна. Бидний хувьд хоёрдугаар сарын 29-нд Дарханд очиж ажиллах ёстой байсан боловч хөл хорионоос болоод чадсангүй. Энэ замд хохирогчдын ихэнх нь Дархан, Эрдэнэтийн хүмүүс байгаа юм. Тэд биднийг ирээч гэсэн. Хөл хорио тавигдахаар бид очихоор төлөвлөж байна.

Гуравдугаар сард зам засварын ажил эхэлнэ гэж байсан боловч ахиад хойшилж байх шиг байна. Тэгэхээр энэ зам дээр ахиад хэчнээн иргэн зорчиж, дугуйгаа, шилээ хагалж, замаас гарч осолд орохыг тааварлах аргагүй. Иргэдэд хандаж хэлэхэд, ийм тохиолдол бүртээ нотлох баримтаа бүрдүүлж хэвших хэрэгтэй. Хаана, яаж хохирч гэмтсэн тухайгаа зураг авч баримтжуулах, сэлбэг хэрэгслээ сольсон бол зарлагын паданаа ав гэдэг зөвлөгөөг өгч байна.

-Орон нутгийн замуудаас Дарханы замд хамгийн аюултай, сэтгэл эмзэглүүлсэн осол гардаг. Өнгөрөгч онд энэ зам дээр хэчнээн осол гарч, хэчнээн хүн амь насаараа хохирсон талаар мэдээлэл байна уу?

-Авто тээврийн үндэсний төвөөс авсан мэдээллээр өнгөрөгч 2019 онд зам тээврийн ослоор 561 хүн амиа алдсан байна. Тэдний 460 нь орон нутгийн замд, 200 гаруй нь Төв, Сэлэнгэ аймгийн замд буюу Дарханы замаар зорчиж байхдаа амиа алдсан гэж байгаа. Бидэнтэй өнгөрөгч долдугаар сард эхнэр нь энэ замд явж байгаад осолдож амиа алдсан хохирогч холбогдсон. Тэр хүн он гарсны дараахан мөн энэ замд өөрөө осолдож, өмч хөрөнгөөрөө хохироод байгаа юм билээ. Ер нь Дарханы замд осолдож амиа алдсан иргэдийн асуудал бол маш эмзэг сэдэв. Монгол төр эрдэнэт хүний амь насыг хэдэн төгрөгөөр үнэлэхийг хэлж мэдэхгүй юм.

-Та түрүүнд, Б.Энх-Амгалан сайдын гаргасан тушаал хууль зөрчсөн байсан гэлээ. Үүнийгээ тодруулна уу?

-Захиргааны акт өөрөө цаг хугацаатай байх ёстой. Зам хаах тухай сайдын 102 тоот тушаалд “Замыг ашиглалтад оруултал хаана” гэж заасан байна. Гэтэл хуулин дээр ийм тодорхойгүй хугацаа байдаггүй юм байна. Тэгэхээр тэр замыг тэдэн сарын тэдэнд ашиглалтад оруулна, 2020 оны зургаан сард замын ажил дуусах учраас энэ замыг тэр хүртэл хаасугай гэх ёстой байж л дээ. Өнөөдөр Зам тээврийн яамыг шүүхэд дуудахаар Б.Энх-Амгалан сайд “Тушаал дээрээ би хугацаа заагаагүй, ашиглалтад ортол зам хаасан” гээд зугтаад гараад явчихсан. Тэгэхээр эхний ээлжинд зам тээврийн яамны сайдын тушаалыг Захиргааны хэргийн шүүхээр үндэслэлгүй болгоно.

Хоёрт, иргэний шүүх дээр гол нотлох баримт нь энэ акт өөрөө болж байгаа юм. Яагаад гэхээр тэр замыг хааж, эвдсэнээс болоод тэр тушаал гарснаас болоод иргэд хохироод эхэлсэн. Бид Зам тээврийн яамны алдаатай бодлогын хэрэгжилт, энэ зам дээр МХЕГ-ын байцаагч нар ямар дүгнэлт гаргасан юм гэдгийг асууна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүн дээр ямар арга хэмжээ авсан юм. Ингээд иргэд нь хохироод байх юм уу гэдэг дээр хариу хүлээж байна.

-Дарханы зам засварын ажилд Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.доллар, Европын сэргээн босголтын банкнаас 120 сая ам.долларын зээл, тусламж авсан юм билээ. Энэ их мөнгийг Дарханы зам засварын ажилд бүрэн хэмжээгээр нь ашиглаж байгаа эсэх дээр хяналт тавьж байна уу?

-Энэ салбарынхан бидэнтэй маш их холбогдож байгаа. Гэхдээ нэрээ нууцлахыг хүсч, маш их айдастай байна. Тэд нартай уулзаад ярилцахаар энэ замыг хуулахгүйгээр хийх боломжтой байсан гэж байна. Зуу гаруй сая доллар гэдэг бол маш их мөнгө. 200-300 тэрбум төгрөг болно. Нэг километр замыг тэрбум төгрөгөөр тавина гэж тооцоход хангалттай хүрэлцэх мөнгө. Үүнээс гадна манай улсад зам гүүр барилгын ажил эхлэх зөвшөөрөлтэй 300 гаруй компани байдаг юм байна. Тэр 300 компани яагаад шалгаруулалтад орж болоогүй юм. Хэрэв тэдгээр компани шалгарсан бол өнөөдөр хөл хорионоос үл шалтгаалаад зам засварын ажил цаг хугацаандаа эхлэх байсныг үгүйсгэх аргагүй. Хятадын таван компани авчхаад туслан гүйцэтгэгчдээр монгол компаниудыг шалгаруулж авсан нь өөрөө их сонирхолтой процедур. Ингээд туслан гүйцэтгэгч компаниуддаа мөнгийг нь өгөөгүй гэдэг асуудал үүссэн. Миний сонссоноор, хэд хэдэн улстөрчдийн компаниуд туслан гүйцэтгэгчээр орсон байна лээ.

Үүнийг нотлох баримтаа цуглуулж байгаад нэрийг нь зарлана. Тэр компаниуд хятад компаниас мөнгө аваад дахиад доошоо монгол компани авч ажиллуулсан. Нэгнээс аваад нөгөөд зарсан маягийн зүйл болчхоод байна. Тэгэхээр туслан гүйцэтгэгч компаниуд заргалдаж эхэлж байгаа. Эхлээд бид осолд орсон хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байсан бол одоо мөнгө угаасан, бие биендээ дамлаж зарсан байж болзошгүй хэргийн мөрөөр орчих шиг боллоо.

-Б.Энх-Амгалан сайд зургадугаар сард энэ замыг ашиглалтад оруулна гэдэг зүйл ярьж байсан. Энэ боломжтой юу?

-Ер нь бол хэцүү байна. Бид газар дээр нь очиж үзсэн. Биднийг ажиллаж байхад нэг осол гарсан. Тэр бичлэгийг фейсбүүкт тавьсан байгаа. Бид хэлж мэдэхгүй байна. Бид энэ замыг барих нь зөв гэдэг дээр санаа нэг байгаа. Дарханы замыг эсэргүүцээгүй, Дарханы зам муу байна гээгүй. Энэ замыг барих нь зөв. Бид юу хүсээд байна гэхээр энэ замыг хийхдээ менежментийн алдаа, бодлогын буруу алдаа, гүйцэтгэлийн хяналтаа тавьж чадаагүй. Ажлыг муу зохион байгуулсан Зам тээврийн яамнаас үүдээд иргэд хохирчихлоо. Тэгэхээр тэр хохирлыг барагдуул гэж байгаа юм.

Энэ бол зайлшгүй Зам тээврийн яамны хариуцсан ажил. Тендер зарласан уу зарласан. Мөнгийг нь авсан уу авсан. Ийм менежментээр хийж болохгүй байсан. Үүнээс болоод иргэд багадаа 500 мянган төгрөгөөр хохирчихлоо. Бид жагсаал цуглаан гэхээс илүү хуулийн дагуу, өөрсдөдөө байгаа эрхийн хүрээнд нөхөн төлбөр гаргуулах гэж ажиллаж байна. Тэгээд болохгүй бол дараагийн алхамд орно.

-Та бүхэнтэй холбогдож мэдээлэл өгөхийг хүссэн иргэдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бид удахгүй Дархан, Эрдэнэтэд очно. Хуульчидтай ажиллах хуваарь гаргана. Утасны дугаараа тавина. Тэр өдрүүдэд хохирлынхоо бичиг баримтуудыг иргэний үнэмлэхээ авчраад бүртгүүлээрэй. Илүү их мэдээллийг тэндээс авах боломжтой. Мөн Дарханы зам засвар, иргэдийн хяналт цахим хаягаар хандаж болно.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Elbegdorj (203.91.115.47)
    Sejgiin AN iin gulug MAN d baij bgaad urvasan hulgai tserendalai l bna pizdaa l gej heliidee
    2020 оны 03 сарын 08 | Хариулах
  • Иргэдийн аудит (150.129.140.57)
    Монголын улс төрчид эх орондоо хоноцын сэтгэлээр хандаж байхад гадныханаас бид ямар сайн сайхныг хүлээж горьдох болж байна?
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Иргэдийн аудит (150.129.140.57)
    Монголын төр хүнийхээ амийг үнэлэхгүй, нэхэхгүй байхад тэр тэндрээр ирсэн хужаа компани аргагүй ш дээ! Хэдэн туслан гүйцэтгэгч Монгол компанийн Монгол иргэдийг замтай нь цуг индүүдэх энүүхэнд биз!
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Иргэдийн аудит (150.129.140.57)
    Огт зүгээр байсан зам шүү дээ! Баянчандманаас цааш жоохон эвдэрсэн байсан. Хажуугаар нь шинэ замаа тавьж болохоор байхад яах гэж тэр зам хуулав. Зам хуулахад л их мөнгө зарлагадана шүү дээ. Дээр нь гарсан хогийг нь хаана хаяж байгал бохирдуулдгийг хэн ч мэдэхгүй. Хяналт тавьдаг ч үгүй. Өөр улсынхан сонсвол тэнэгийг нь гайхах биз! Хамгийн аймаар нь үүнээс болж маш олон хүн эрсэдсэн. Энэ бол гашуун үнэн.
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.183.247)
    Хулгайчууд хуучин замыг эвдэх ёсгүй байсан.Тэр төсөв нь зөвхөн шинэ зам барих мөнгө л баймаар юм.Маш гутамшигтай зүйл.Үүнээс хойш орон нутгийн замд шинэ замаа ашиглалтад ортол хуучин замыг эвдэхгүй шүү эрх мэдэлтэнгүүд ээ.Ёстой арай арай гэхэд дэндүү тэнэг шүү Энх амгалан саад гуай
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Z (64.119.26.228)
    Darhani zamd uls torchid huruugaa dursen bol ymar olig bhav
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 3 цаг 36 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 8 цаг 51 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 8 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 9 цаг 50 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 0 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top