x

Авто замын тэмдэг, тэмдэглэгээг стандартад нийцүүлж шинэчлэнэ

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Нийслэлийн замын хөдөлгөөн, төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж авто замын хэвтээ, босоо тэмдэглэгээг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх талаар үүрэг чиглэл болгов.

Хотын дарга С.Амарсайхан: “Улаанбаатар хотыг 2020 онд стандарттай болгох ажлыг эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд олон ажил төлөвлөгдсөн. Замын хөдөлгөөн зохицуулалт, зам дэд бүтцийн чанар стандарт, барилга байгууламжийн норм, дүрэм, журам гээд олон асуудлыг цэгцэлнэ. Өнөөдөр НАЗХГ, УЗЗАГ, ХСОАБХЗГ-ын удирдлагуудтай уулзаж Улаанбаатар хотын замын тэмдэг тэмдэглэгээг олон улсын стандартад нийцүүлэх, гудамж талбайг хаягжуулах ажлын бэлтгэл ажлыг хангах асуудлыг шийдвэрлэж байна.

Замын тэмдэг тэмдэглэгээг стандартад нийцүүлснээр иргэд аль гудамжаар аль зүг рүү явж байгаа гэдгээ мэддэг болох, тэр хэрээр хөдөлгөөнд оролцох чиглэл тодорхой болох боломжтой болно. Үүнийг дагаад зам тээврийн осол эндэгдэл буурах чухал ач холбогдолтой.

Мөн гудамж талбайг хаягжуулснаар хотын өнгө үзэмж сайжруулах тэр хэрээр хотын соёлыг хэвшүүлэх цаашлаад шинэ түвшинд хүргэх зорилготой юм. Нийслэлчүүд гудамж талбайн нэршлийг мэдэхгүй байна гэдэг нь мэдэх боломжийг олгож өгөхгүй байна гэсэн үг. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлж стандарт нийцсэн, чанартай хэн бүхэнд ойлгомжтой мэдээлэл өгдөг тэмдэг тэмдэглэгээтэй болох чухал байна” гэв.

Энэ оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд авто замын босоо тэмдэглэгээг шинэчилж дуусгах, зургаадугаар сарын 15-н гэхэд авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчилж дуусгах үүрэг чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 1 цаг 13 мин Халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад 30.5 тонн давс, 79.7 тонн бодис цацжээ 1 цаг 17 мин Трамп: Эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх болно 1 цаг 24 мин INSA: Алиса Вайдель нэр дэвшигчдийг тэргүүлж байна 1 цаг 28 мин “Москвагийн цом”-оос манай жүдочид долоон медаль хүртлээ 1 цаг 32 мин Боловсролын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг танилцуулна 1 цаг 38 мин Приус автомашины нүүрсэн яндангийн үнэ 600 мянгаас нэг сая төгрөг байна 1 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн 2 цаг 48 мин Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид ч бахархана 16 цаг 3 мин МАН-ын бүлэг: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийг танилцуулав 16 цаг 11 мин АН-ын бүлэг: Жагсаал цуглаан хийхийн тулд зөвшөөрөл авахгүй 16 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн, ялимгүй цас орно 16 цаг 41 мин Голомт банк “Great Place to Work-Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа 17 цаг 29 мин Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 20 цаг 30 мин “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт эхлүүллээ 20 цаг 40 мин Х.Нямбаатар: Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлнэ 20 цаг 50 мин Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? 21 цаг 25 мин Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав 21 цаг 44 мин А.Амарсайхан: Марзганалыг шүтнэ гэдэг улс уруудсаны дохио 21 цаг 49 мин Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан 22 цаг 17 мин
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх... Урааныг аргалаар орлуулж болох уу? Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху...
Top