x

Коронавирусийн эргэн тойронд: Маскны үнэ МОНГОЛД ба ДЭЛХИЙД

Маскны хүрэлцээ дутмаг байна

Зөвхөн коронавирус ч гэлтгүй, ханиад томуу их байгаа учир хүүхдүүддээ өвчин халдаахгүйн тулд манайх гэдэг айл байсан маскуудаа зүүгээд дууслаа. Ингээд маскны эрэлт гартал гэрийн ойролцоох эмийн сангуудын лангуу хоосорсон байв. Хүмүүсээс лавлатал, маск зарж байгаа газар мэдэх хүн тун цөөхөн байлаа. Тэд ганц хоёрыг эргэлзэнгүй хэлэх ч тэдгээр газруудад зарж буй маскны үнэ “талийж” өгсөн сонсогдоно.

Хүнсний дэлгүүрт махны үнэ, харин эмийн санд маскны үнэ өссөн юм байж. Одоо яах вэ? Хоёр мянган төгрөгийн үнэтэй байсан N95 маскийг 5000-7000 төгрөг болгож борлуулж байсан нэгэн эмийн компанид зөрчлийн хэрэг үүсгэсэн талаар мэдээ харлаа. Хөл хорио тогтсон энэ үеэр маскны үнэ ингэж нэмэгдэх нь зөв үү буруу юу? Бусад улсыг ажиглаад байх нь ээ, зөвхөн Монголд ч биш, бас бусад оронд ч гэсэн маскны үнэ асуудал болж байгаа бололтой.

Бусад улс хэрхэн зохицуулж байна?

Коронавирусийн тархалт саяхан нэмэгдэхэд Өмнөд Солонгос улсад маск болон гар ариутгагч зэргийг экспортлохыг хориглосон шийдвэр гарчээ. Өөрсдөө үйлдвэрлэдэг учир, үнийг хэт хөөрөгдөхөөс сэргийлчхэж байна. Засгийн газраас нь экспортын хоригийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийг 50 сая хүртэлх воноор торгох аж. Гэтэл “1 сая маск бэлэн байна, 1 тэрбум воноор шууд зарлаа” хэмээн нууцаар зарласан компани руу хятадууд 1 тэрбум воноо бэлнээр цүнхлээд очих гэж түгжрээ үүсгэсэн нь Солонгосын хэвлэлээр бөөн шуугиан болов.

Хятадад маскны үнэ хэрхэн өсөв?

БНСУ-д маск худалдаж авахаар бэлэн мөнгө аваад явж буй хэдэн хятад иргэдтэй уулзаж тодруулахад тэндээс 1 маскийг Монгол мөнгөөр бодвол 2000 төгрөгөөр аваад тээвэрлэн Хятадад аваачхад 3000 төгрөг болно, тэгээд зах зээл дээр 10,000-с 16,000 төгрөгийн хооронд зарна гэж ярьж байна. Хятадад тэгэхээр маскны үнэ энгийн үеэс лав гурав дахин нэмэгдсэн бололтой. Арга ч үгүй биз, өвчний голомт улс болохоор одоо хүнд нөхцөлд байх шиг байна.

Гадаад мэдээ үзэхэд Энэтхэг улс мөн энэхүү өвчинтэй холбоотойгоор дотооддоо арга хэмжээ авч, зарим бүтээгдэхүүнийг экспортлохыг хоригложээ. Энэхүү хоригт амны маск, резинин бээлий зэрэг бараа орсон аж. Харин хөрш улсад байдал хүндэрч байгаатай холбоотойгоор амны маск болон зарим нэг бүтээгдэхүүний экспортыг дахин сэргээжээ. Үйлдвэрлэгч улсууд өөрсдийн бүтээгдэхүүнийг гадагш нь худалдаалахыг хориглох хэлбэрээр дотоодын эрэлт нийлүүлэлтийг зохицуулж, улмаар үнийг тодорхойлж байна.

Хэрэглэгч болсон Монгол Улс юунд анхаарах хэрэгтэй вэ?

Юуны түрүүнд монголчууд бид ямар төрлийн маск зүүх ёстойгоо мэдэх хэрэгтэй. Учир нь вирус болон бактерийн хэмжээ өөр байдгаас шалтгаалж ямар маск зүүвэл таныг хамгаалж чадах вэ гэдэг нь хүртэл өөр байдаг. Дараах зурагнаас ерөнхий хэмжээг харж болно. 15 микрон бол үсний ширхэг байдаг, харин эмнэлгийн маск 2-10 микрон бүхий тоос болон биетүүдийг хамгаалж чаддаг. Үүнээс дооших хэмжээтэй биетийг шүүхгүй гэж ойлгож болно. Коронавирус бол 0.12 микрон тиймээс заавал N95 шүүлтүүр бүхий маскийг зүүх ёстой.

Тиймээс ч, энгийн нэг даавууг гараараа оёчхоод маск гээд өмсвөл вируснээс хамгаална гэж байхгүй. Нийт дөрвөн төрлийн маск байдгийг дараах зурагнаас харж болно.

Бид ямар арга хэмжээ авч чадах вэ?

Амны маскны хувьд манайх үйлдвэрлэгч гэхээс илүү хэрэглэгч улс. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангах болон зах зээлийн механизмыг төдийлөн алдагдуулахгүйгээр дараах хэлбэрээр бодлого хэрэгжүүлж болно.

Нэгд, хэрэглэгчдийн мөнгийг хэмнэх үүднээс тариф, болон НӨАТ-г чөлөөлөх хэрэгтэй. Вируснээс хамгаалах төрлийн буюу хамгийн нарийн ширхгийг шүүх чадвартай N95 төрлийн маск болон гар ариутгагч шингэн мөн зарим ариутгалын бодисны гаалийн тарифыг тэглэх, бас НӨАТ-ыг дөрөвдүгээр сарын 1 хүртэл тэглэх хэрэгтэй. Шаардлагатай нөхцөлд энэхүү хугацааг сунгаж бас болно. Ингэж байж маскны эрэлтийг хангаж, үнийг тогтворжуулна.

Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг “амь оруулах” ёстой. Засгийн газар маскны үнийг нэмүүлэхгүй талаас уриалах хэрэгтэй болохоос маскны үнийг барьж болохгүй. Харин зарим нэг байгууллагууд үгсэн хуйвалдаж үнэ тогтоох юм бол үүнийг олж илрүүлж торгох хэрэгтэй. Харин ганц нэгээрээ өсгөж байвал зах зээлийн хуулийн хүрээнд яаж ч чадахгүй. Чадах зүйл бол Засгийн газраас бизнесийн байгууллагуудыг зөв үйлдэл хийлгэхэд л уриалах нь чухал.

Гуравт, үндэсний үйлдвэрүүдийг дэмжих алхам хийх зайлшгүй шаардлагатай. Монгол Улс амны хаалтаа 100 хувь гадаадаас импортолдоггүй. Одоогоор жилд дунджаар 340-650 мянган маск үйлдвэрлэх хүчин чадалтай компани Монголд үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрлэгчдийн хэлж байгаагаар оны эхээр 400 мянган маск үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч маскны эрэлт гэнэт нэмэгдсэний улмаас нөөц дуусч байгаа.

Түүхий эдээ урд хөршөөс авахад нь татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр Засгийн газраас маскны дотоодын үйлдвэрүүдээ богино хугацаанд дэмжиж хамтарч ажиллах боломжтой. Мөн урт хугацаандаа эмнэлэг аж ахуйн нэгжүүдийг гадны импортын биш, дотоодын маскийг зах зээлийн үнээс өндөргүй авах шаардлагыг худалдан авах ажиллагааны журамд оруулснаар эдгээр маскны үйлдвэрүүдийн тогтвортой ажиллагаа хангагдах юм.

Дөрөвт, төр өөрөө “дарангуйллын зарчим”-аар ажиллахгүй байх хэрэгтэй. Засгаас томилсон байцаагч нар маск зүүгээгүй хүмүүсийг шууд торгоно гэсэн яриа ч сонсогдлоо. Хүмүүс эрүүл мэндээ бодож байгаа л байлгүй, боломжтой нэг нь аваад зүүнэ. Гэтэл маск авах нь битгий хэл өдөр тутмын хүнсээ авч чадахгүй айлууд зөндөө бий. Эдгээр хүмүүсийг яах вэ? Амьдрал нь хүнд байхад нэмж торгоод байх уу? Шууд тушаагаад, тушаал биелүүлэхгүй бол шалтгааныг нь үл харгалзаад шийтгэдэг ийм нийгмийг бид халах гэж 1990 онд арчилсан хувьсал хийсэн. Энэхүү утгагүй алхмын оронд, орлого муутай ядууралд өртсөн өрхүүдэд тусалж, маск өгөх хэрэгтэй байгаа юм.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (105.112.99.29)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2020 оны 02 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 42 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 16 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top