x

Коронавирусийн халдвараас шалтгаалж банк санхүүгийн байгууллагын хүүг зогсоох БОЛОМЖГҮЙ

Өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэж Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ зарласан билээ. 

Мөн энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хорио, цээрийн хугацаанд банкны хүү, зээлийг ТҮР ЗОГСООХ санал гаргаад байсан юм. 

Энэ нь боломжтой эсэх талаар Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжингаас тодруулга авчээ. 

Н.Батжин: "Юуны өмнө банкны хүү гэж юуг ойлгох талаар ярья гэж бодож байна. Бид дэлгүүрээс ямар нэгэн бараа бүтээгдэхүүн авахдаа мөнгөө төлдөгтэй адил банкны хүү гэдэг бол хүний мөнгийг ашигласныхаа төлөө төлбөр төлж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр ямар ч бараа бүтээгдэхүүний үнийг төлөхгүйгээр авах боломж байхгүй. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд ашгийн төлөө ажилладаг компани. Тэгэхээр үйлчлүүлэгчид авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төлөхгүй байх юм бол алдагдалд орж тухайн компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Банк санхүүгийн байгууллагууд ийм байдалд орсноор иргэд санхүүгийн зуучлалын үйлчилгээ авах боломжгүй болохоос гадна, зээл авах, хадгаламж байршуулах, мөнгөн шилжүүлэх хийх боломжгүй болно.

Тиймээс дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн халдвараас шалтгаалж банк санхүүгийн байгууллагын хүүг зогсоох боломжгүй. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд банк санхүүгийн байгууллагуудын хүү өндөр байгаа нь үнэн. Ялангуяа хадгаламжийн хүү, зээлийн хүү өндөр. Тийм ч учраас Монголбанкнаас холбогдох багууллагуудтай хамтран олон талын арга хэмжээ авч байна.

Тухайлбал, Зээлийн хүүг бууруулах старегийн баримт бичгийг хэрэгжүүлж байгаа. Хүү хэрхэн тогтдог вэ гэхээр бараа бүтээгдэхүүний үнэтэй адил эдийн засгийн зарчмаа дагадаг. Тухайлбал, эрэлт их тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах гэж байгаа хүн  эргэн төлөх чадвар нь эрсдэл өндөр байх тусам хүү нь өсдөг. 1990 онд манай улс зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш хүү өндөр болсон. Тухайн үед банкнуудын жилийн хүү 150 хувьд хүрсэн. Тэгэхээр банкнаас бусад байгууллагуудын бүр өндөр байсан.

Тухайн үед манай улсын эдийн засаг маш хүнд байдалд орсноос иргэд зээлээ төлж чадахгүй эрсдэл маш өссөн. Тиймээс эрсдлийн хэмжээ нь хүүг илэрхийлдэг. Монгол улсын эдийн засаг эрсдэлтэй түвшинд байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид, зээлийн хүүг тогтоож байгаа үндсэн үзүүлэлтүүд өндөр байна. Хадгаламж байршуулаад эргээд зээл олгодог учраас хадгаламжийн хүү өндөр байхаар зээлийн хүү өндөр байдаг. Мөн хүүг тогтооход инфляци чухал нөлөөтэй. Тухайлбал, хоёр хүн бие биедээ зээл өгөхдөө инфляцийн түвшин ямар байна гэдгийг харгалзан үздэг. Учир нь зээлсэн мөнгөө эргүүлэн авах үед миний мөнгө үнэ цэн алдах уу үгүй юу гэдгийг тооцно. Хэрэв инфляци буюу үнийн өсөлтөөс бага хүүтэй зээл өгвөл мөнгөө алдсантай ижил. Банкны хүү бол эдийн засгийн халууны шил гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүн бие нь өвдөхөөр халуурдагтай адил эдийн засагт асуудал үүсэхийн хэрээр банк санхүүүгийн байгууллагуудын хүү өсдөг. Сүүлийн үед тодорхой хэмжээгээр банкуудын хүү буурч байгаа. Гэхдээ огцом хүүг бууруулж болдоггүй. 

Одоогийн байдлаар 2018 оны нэгдүгээр сараас хойш зээлийн хүү гурван хувиар буурсан байна. Иргэд бодохдоо зээлийн хүүг захиргаадалтын аргаар тогтоох боломжгүй юу гэдэг. Ийм зүйл болвол үр дүн нь асар хор хөнөөлтэй.  Хүүг захиргаадалтын байдлаар шууд тогтоосноос үүдэн дэлхийн олон улс оронд жижиг дунд үйлдвэрүүд дампуурч, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг банкууд үйл ажиллагаагаа хааж, санхүүгийн зуучлалын үйл  ажиллагаагаа зогсооход хүрч байсан. Энэ мэтчилэн олон эрсдэл байдаг учраас аль болох алсуур нь зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй юм" гэсэн юм. 

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Diego zumerle (193.176.87.99)
    Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна : diegozumerle71@gmail.com
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    shulmaruud
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Санал хүсэлт (66.181.161.55)
    1 сар хүү тэглэхээр дампуурахуу хэдэн зуун мянган хүнээс өчнөөн олон жил хүү тооцож авчаад ганцхан сар хүү чөлөөлж чадахгүй байна гдг муу л бн даа
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 32 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 46 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 8 цаг 3 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 46 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 56 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 20 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top