Шинэ коронавирусийн халдвараар сүүлийн 24 цагийн дотор 14840 хүн өвчилжээ. Энэ нь өмнөх өдөртэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.
Мөн тус халдварын улмаас нэг өдрийн дотор 242 хүн нас баржээ.
Үүнээс улбаалан зөвхөн Хятадын Хубэй мужид коронавирусийн халдварын улмаас өнөөдрийн байдлаар 48206 өвчилж, 1310 хүн нас бараад байна.
Тархалтын тохиолдол огцом өссөн нь халдвар авсан иргэдийн тоог бүртгэх аргаа өөрчилсөнтэй холбоотой аж.
Нутгийн эрх баригчдын мэдээлснээр өмнө нь зөвхөн оношлуурын тусламжтай илэрсэн тохиолдлуудыг бүртгэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн эмнэлзүйн оношоор илэрсэн тохиолдлуудыг нэмж тоолдог болсон байна.
Коронавирусийн халдвараар дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 60062 хүн халдвартай нь тогтоогдож, 1363 хүн нас баржээ. Харин эдгэрсэн 5680 тохиолдол байна.