x

Н.Номтойбаяр: Надаас өөр хүн бол өдийд боогоод үхчихсэн байх

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа Н.Номтойбаяртай ярилцлаа.

-Олон нийтийн анхаарлын төвд байгаа 13 секундийн гэгдэх бичлэгийн талаар таны байр суурийг сонсмоор байна. Цагдаагийн байгууллага сая мэдээлэл хийж, энэ бичлэг хуурамч гэдгийг зарлалаа. Нөхцөл байдал бүр эргэчихлээ?

-Энд хоёр зүйлийг эхэлж тодруулах ёстой. Хамгийн түрүүнд, АПУ компани яагаад УИХ-ын чуулганы өмнө хэвлэлийн бага хурал зарлав. АПУ-гийн өмгөөлөгч ноцтой хууль зөрчсөн.

Өмгөөлөгч хүн бол хууль эрх зүйн гол төлөөлөгч хүн. Тийм хүн полиграфын хариуг олон нийтэд буруу тайлбарлаж, шүүхийн шинжилгээний дүгнэлтийг гуйвуулж мэдээлсэн. Бүр зураг үзүүлж дайрсан. Ер нь зорилго нь юу байв. УИХ-ын шийдвэрт нөлөөлөх оролдлого байсан нь одоо харагдаж байгаа биз дээ. Намайг гүтгэх замаар тэд санасандаа хүрлээ.

Хоёрдугаарт, цагдаа нар яагаад хэзээ хойно мэдээлэл хийв. Яах вэ, энэ хэрэг залилангийн хэрэг байсан, 13 секундийн бичлэг хуурамч гэдгийг зарлаж байгаа нь сайн хэрэг. Уг нь зүй ёсоор бол АПУ-гийнхан хэвлэлийн хурал хийсний дараа энэ мэдээллээ олон нийтэд өгч төөрөгдлийг арилгах боломжтой байсан.

Цагдаа нар тэгэхийг хүссэн үү, хүсээгүй юү. Мэдээж цагдаагийн байгууллага олон нийтэд мэдээлэл хийх эрхийг прокурор өгдөг. Тэгвэл энэ хэргийн тухайд прокурор тэр эрхийг өгөөгүй. Яагаад гэдэг нь ойлгомжтой биз дээ.

-Ерөнхий прокурор таны асуудлыг УИХ-д нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн?

-Тэр л байхгүй юу. Би өөрөө Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр “Санал шүүмж хэрэггүй, дэмжээд өгөөч” гэсэн. Гэтэл ийм нөхцөлд л хүргэлээ. Намайг хамгаалах хэн ч байгаагүй. Цагдаа, прокурор хэн ч намайг хамгаалахгүй.

Харин хамгаалах хүмүүс бол УИХ-ын гишүүд байсан. Ц.Нямдорж ч “А” гэж дуугараагүй. Миний талд үнэнийг дуугарах хэн ч байгаагүй. Тиймдээ би хурлыг нээлттэй явуулъя гэж гуйсан. Хүлээж аваагүй. Ямартаа ч тэд зорилгодоо хүрлээ. 

Уг нь бас 13 секундийн бичлэг хуурамч гэдгийг цагдаа нар аль 2019 оны тавдугаар сарын 29-нд тогтоочихсон байсан. Өнгөрсөн хугацаанд олон нийтэд мэдээлэх хангалттай боломж байсан.

АПУ өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд хэвлэлийн бага хурал хийсэн. УИХ-ын чуулган хуралдах хүртэл 10 хоногийн хугацаанд цагдаа яагаад энэ тухай дуугарч болсонгүй вэ.

-Таны хилээр гарах эрхийг нэгдүгээр сарын 31-ний өдрөөс хориглосон гэв үү?

-Үгүй. Нэгдүгээр сарын 30-нд прокуророос шүүхэд санал ирсэн байдаг. Гэтэл тэр үед УИХ шийдээ гаргаагүй байсан. Тэгэхээр ямар шийд гарахыг прокурор мэдэж байсан гэж ойлгож байгаа. Би бол ямар ч мэдүүлгээс зугтаагүй. Хоёр удаа АТГ дээр очсон.

Эхний удаа очиход “Материалтайгаа танилцаагүй учир одоохондоо танаас асуух зүйл алга" гээд буцаасан. Дараагийн удаа нэгдүгээр сарын 27-нд очиход мөрдөн байцаагч нь “Ар гэрт ажил гарлаа, дараа дуудъя” гээд явуулсан. Одоо ингээд харахаар АТГ-т хүртэл цаанаа ямар нэгэн санаа зорилготой байв уу гэж эргэлзэж байна. Гэхдээ арай үгүй болов уу.

-УИХ-ын чуулганаар таны УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нууц санал хураахад дэмжсэн хэр нь нээлттэй хураах болоход дэмжээгүй. УИХ-ын гишүүдийн энэ үйлдэл олон нийтэд их муухай харагдлаа?

-Нууцаар явуулсан санал хураалтаа хуулийн дагуу ил санал хураалт болгоход 65 хувийн саналаар дэмжигдээгүй. УИХ-ын дарга энэ асуудал дэмжигдсэнгүй гээд алхаа цохиод баталсан. Гэтэл намайг өргөдөл өгөнгүүт асуудал бишидлээ гээд А.Сүхбатаараа горимын санал гаргуулаад унасан тогтоолоо буцааж хүчингүй болгоод дахиад санал хураасан.

Энэ бол УИХ-ын чуулганы дэг зөрчиж байгаа том асуудал. Үндсэн хуулийг ч зөрчсөн явдал болсон.

-УИХ-аар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналын нэг үндэслэл талийгаач Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой гэж олон нийт ойлгож байгаа. Гэтэл энэ хэрэгт холбоотой гэгдэх 13 секундийн бичлэг нь хуурамч болох нь ил болчихлоо... 

-Тэр бичлэг анхнаасаа худлаа байсан. Байх ч үндэсгүй. Талийгаач амиа алдсан газар бол Төрийн ордны нэг давхрын баруун жигүүр. Тэр үед би гурван давхарт зүүн жигүүрт байсныг хүмүүс гэрчлээд бүх юм тодорхой болчихсон байдаг. Үүнийг талийгаачийн ар гэрийнхэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Үнэхээр тэд гомдолтой гэж үзэж байгаа бол шүүх шинжилгээний дүгнэлтийг эсэргүүцэх боломжтой байсан. Дээр нь прокурорт эсэргүүцэл бичих ёстой. Гэвч тэд тийм алхам хийгээгүй. Энэ бол зориуд хийж байгаа улс төр. Эцсийн эцэст энэ ажиллагаанд ямар их мөнгө зарцуулагдав аа. Үүний ард хэн хожих нь ойлгомжтой.

-Хэн гэж?

-2020 оны сонгуульд Дорнодод АН-аас талийгаачийн дүү П.Батчимэг өрсөлдөхөөр яваад байгаа юм билээ. АПУ гэж аймаар компани юм байна. Төрийг хөдөлгөж чадлаа. Намаас хөөлгөж чадлаа. Би тулдаа тэсэж байна. Үнэхээр миний оронд өөр хүн байсан бол аль эрт боогоод үхчихсэн байсан байх.

-Үнэхээр таныг УИХ-ын гишүүнээс буулгах том ажиллагаа явагдлаа гэж олон нийт хэлж эхлээд байна?

-Яагаад, яагаад гэсэн олон асуулт л байна. АПУ хэвлэлийн бага хурал зарлаж хуурамч мэдээлэл тараасан, араас нь гишүүд рүү ил захидал илгээлээ. Бас гишүүд рүү 200 орчим мессеж ирүүллээ. УИХ нь дэгээ зөрчлөө.

Аргагүй байдалд оруулж намайг өргөдөл өгөхөд хүргэлээ. Өрөөнөөс гаргалаа. Хилийн хориг тавилаа. Үнэхээр намайг хүчиндлээ. Өчигдөр гэхэд (уржигдар) манай туслах ордны коридороор явж байхад нь Тамгын газрын комисс ирээд “Өрөөгөө суллаж өг” гэсэн байгаа юм. Уг нь энэ асуудал чинь түдгэлзчихсэн байгаа.

Ийм үед болж байгаа юм уу гэхэд “Авна аа” гээд өрөөний гадна байдаг нэрийг нь авчихсан байсан. Миний өрөөнд өөр гишүүн суух санал өгсөн бололтой. Миний өрөө ер нь гоё өрөө шүү, туслах тусдаа өрөөтэй.

-Ингэхэд бас та намаасаа гарчихлаа?

-Үнэхээр тийм юм бол МАН хүчин хийсэн Д.Гантулгаа хөө, зодоон хийсэн нөхрөө хөө. Бааранд зодоон хийснээс Төрийн ордонд хийсэн зодоон хоёрын аль нь илүү ноцтой байна.

ЖДҮ-чдээ намаасаа гарга. Мэдээж УИХ нь аваад үлдчихнэ. Намаас хөөх эрх нь бол байгаа. Адилхан л зарчим үйлчлэх ёстой. 2020 онд МАН-аас нэр дэвшүүлэхээргүй болголоо. УИХ нь 2020 онд нэр дэвшүүлэхгүй гэж хичээж байна.

-Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй учраас та бие дааж нэр дэвших эрх нээлттэй биз дээ?

-Би түр зуур улс төрөөс завсарлага авъя гэж бодсон. Түр зуур шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (157.131.75.0)
    Davar
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Авахаа л хүртэж дээ хөөрхий.
    2020 оны 02 сарын 06 | Хариулах
  • nomiko (103.57.94.236)
    ug unendee nomtoi tuldaa tesch bgaa bh minii bodol
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
  • Од (192.82.71.243)
    Тийм л бх л даа, яа6аад ингэсэн юм бол?
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 9 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 24 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 41 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top