x

Д.Галбаатар: Нобелийн шагналд Д.Урианхай гуайг дэвшүүлсэн нь зүггүйтэж буй хэрэг л дээ

Шведийн Академийн Нобелийн хорооноос 2020 оны Нобелийн шагналд нэр дэвшигчийг тодруулахыг хүссэн захидлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд ирүүлжээ. Энэ оны 10-р сарын эхээр Нобелийн долоо хоног болж утга зохиолын шагналтнууд тодорно. Эрт цагаас өдгөөг хүртэл бүтээсэн оюуны асар их соёлтой, уран зохиолын баялаг өвтэй монголчуудын хувьд, 1901 оноос гардуулсан энэхүү нэр хүндтэй шагналыг авах боломжтой юу гэсэн асуултыг МУГБ, утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарт тавьсан юм.

Д.Галбаатар:

-Нобелийн шагнал гэдэг бол нэг талаас аз, нөгөө талаас утга зохиолын салбарт байгаа лидерүүдээс /томчууд/ шалтгаална. Хамгийн гол нь юу вэ гэхээр, тэр шагналын дүрэм гэж байгаа шүү дээ. Тэр нөхцөл шалгуурыг нь биелүүлсэн ямар ч уран бүтээлчийн зохиол ном түүнийг хүртэх эрхтэй.

Өнөөг хүртэл монголчууд Нобель авчихаар зохиол бичээгүй гэвэл их том алдас болно. Өөрөөр хэлбэл, Монголын эртний уран зохиолын тов тодорхой төлөөлөгчид байна. Орчин үеийн гэж ярьдаг, Ардын хувьсгалын дараах үеийн уран зохиолын хөгжил бол нийгмийн хөгжлийн ороо бусгаа үе, даваа гүвээ, тахир махир замыг туулаад ирсэн шүү дээ.

Гэтэл Европын ч юм уу, Тайванийн хүн ирж судлаад монголчууд Нобель авна гэдэг бол бүтэхгүй. Нэг талаас тэр үндэстний өөрийнх нь бодлого, нөгөө талаас Нобель авч байгаа уран бүтээл дэлхий нийтэд үгүй юм гэхэд, тивийн хэмжээнд хүн болгоны уншдаг ширээний ном болчихсон байдаг. Тэгээд тийм номуудыг ерөнхий жин багцааг нь тодорхойлдог хүмүүс бас байдаг. Тэр хүмүүс нь манай улсад байхгүй.

-Тэгэхээр яг ямар зохиолыг Нобельд дэвшүүлэх шаардлагатай вэ?

-Олон нийтийг шуугиулсан, хүний аж төрөл, амьдралын ээдрээ орооцолдооныг тайлсан, ялангуяа тэр үндэстнийх нь зан суртахуун, амьдралын түүх, ёс заншил, уламжлалын талыг ихээхэн хардаг. Тийм маягаар сорчлогдож тив бүсийн буюу Азийн уран зохиол болно. Дээр нь тухайн номын үзэл санаа, утга нийт хүн төрөлхтөнд уншууштай гэж үнэлэгдэж байгаа тийм зохиолыг манай улс дэвшүүлэх ёстой. Тэгэхдээ судлаач шүүмжлэгчдийн төдийгүй, төрийн өндөрлөгүүд, соёл боловсролын салбарын үнэлэмж маш чухал байдаг.

-Тэр бодит үнэлэмжийг манайхан хийж чадаж байна уу?

-Ер нь харьцангуй барьцамтгай, аминч ард түмэн байх гэж би боддог. Магадгүй энэ нь нийгмийнх нь тогтолцоо гэхээс илүү аж төрөх ёс, эрт эдүгээгээс өнөө цагийг хүртэл  дандаа будилаантай, мөргөлдөөнтэй үеүүдийг давж байгаа учраас тэр байх л даа. Сайн бүтээл гээд олноороо шагшиж байгаа боловч, үнэлэмж өгөхдөө хувийн хор шар гэдэг юм уу барьцдаг, тэгээд нөгөө лидерүүдээ муу хүн болгочихдог.

Хэчнээн их санаа байлаа ч, тэр дороос, олон нийт уншигчдаас гарч буй эмоц, үнэлэмж зэрэг үйл явцыг нь манай монголчууд үнэндээ хийж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, шинэ зохиол бүтээл гарлаа, тодорхой хугацаа өнгөрлөө, уншигчид үзсэний дараа нийгэм дотор тэр зохиолыг үнэлдэг үнэлэмж байдаг байхгүй юу. Тэр суурь дээр Нобелийн шагнал, Төрийн шагналтан тодордог байх ёстой. Гэтэл манайхан бол, өргөдөл бариад саарал ордон руу гүйгээд байдаг. Тэр бол сайн өрсөлдөөн биш юм.

-Нобелийн шагналтантай болчих юмсан гэсэн бидний хүлээлт бол мэдээж өндөр. Тэгэхээр бид зөв замаа олохгүй байна гэсэн үг үү?

-Төр засаг оролцох ёстой. Тэгээд уран бүтээлийн олон том байгууллага оролцох хэрэгтэй. Уран зохиолыг эхлээд өөрийнх нь ард түмэн яг л “Тунгалаг тамир” шиг уншсан байх хэрэгтэй. Тэгэхдээ ямар нэг тушаал заавар, лүндэнгээр унших биш, тэр нийгэм дотор "дэлбэрэлт" болох ёстой. Өөрөөр хэлбэл, ур чадварын хувьд ч тэр, үндэсний давтагдашгүй оюун санаа, түүний зэрэг зиндааг гадаадын нэр цуутай болсон олон улсуудынхтай харьцуулж уншдаг тийм ард түмний дундаас Нобельтон төрнө.

Олон улсын байгууллагууд руу нэг цоохор цаас шидээд, тэр нь үнэлгээ болсонгүй. Тэнд нь Данийн нэг том зохиолч л орж байгаа шүү дээ. Тэр хүн монгол хүний жудаг, ёс суртахуун тэр олон хүчин зүйлийг огт мэдэхгүй.

лон зохиол гарч буй өнөө үед уншигчдыг зохих ёсоор чиглүүлж, бас хөгжүүлж байдаг уран зохиолын судлал шүүмжлэл ямар байдлаар үүнд үүрэг гүйцэтгэх ёстой вэ?

-Уг нь шүүмжлэгчдийн гол ажил бол шуугиан тарихад л байгаа юм. Нусыг нь гоожтол муулах гэсэн үг. Одоо бол ерөөс тийм юм байхгүй болсон. Хоёр найз сууж байгаад нэг нь нөгөөгөө тэнгэрийн амьтан болгоод байна.

Г.Маркез гээд л байдаг, тэр өөрийнхөө ард түмний аж төрөл, амьдралыг л бичсэн. Чингиз Айтматов гэдэг хүн мөн л өөрийнхөө ард түмний хамгийн сайн мэддэг, хамгийн эмзэг зүйлүүдийг зохиолдоо суулгаж чадсанд байгаа юм. Тэр нь сонин. Нээгдээгүй байгаа тэр хэсэг рүү судлаачид орох ёстой. Тэр нь мэргэжлийн үнэлэмж болох учиртай.

Тухайлбал, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” гайхалтай л гээд байдаг. Үгийн урлагийн амин сүнсийг аль хэр тээсэн юм, үндэсний өвөрмөц уламжлалыг хэр харуулсан юм гэдгийг тэр зохиол дотроос олж харж байгаа учраас үнэлэгдээд байна. Чоноос айдаг хэрнээ, “Хөгшин чоно ульсан нь” туужийн хөгшин чоныг монголчууд өрөвдөөд байдаг биз дээ. Чонын идэр залуугийн нь цог золбоотой үеийг догдолж уншдаг шүү дээ.

Судлаач ямар нэг шинэ юм, шинэ үнэлгээ өгөх гэж түүнийг уншиж суудаг. Бичлэг сэтгэлгээ, дүр түүний системийг судлаачид хийдэг. Уншигчид бол баярлах, уурлах, айдас хүйдэст живэх процессыг туулаад л болоо. Соёлтой уншигч бол нэг чухал юмыг өөртөө авдаг. “Хөгшин чоно ульсан нь”, “Тунгалаг тамир” бид нарт бол улиг байж болох юм. Монголыг таних гэж байгаа дэлхийн хүмүүст хүргэж байгаа орчуулга нь харин жаахан муу шүү дээ.

-Д.Урианхай гуайг манайхан хоёр удаа дэвшүүллээ. Ер нь түүний зохиолын судлал шүүмжлэл хэр гарсан, монголчууд өөрсдөө хэр уншсан байдаг юм бэ?

-Ерөөс Д.Урианхайг өөрийг нь ч таниагүй. Өөрөө бие даасан фигур байна гэсэн имижийг бий болгосон хүн байхгүй юу. Зарим нэг улс үндэстнийхэн утга зохиолын хамгийн гарамгай бүтээлүүдээ энэ хүн төрөлхтөнд үнэ цэнтэй бичвэр мөн үү, биш үү гэх маягийн экспертүүд тавиад, тэгж байж тэд нарын саналыг нэгтгээд дэвшүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр манайхан Нобелийн шагналд Д.Урианхай гуайг нэг явуулж үзье гэж зүггүйтэж байгаа хэрэг л дээ. Д.Урианхайн бичвэр уг нь гайхалтай гүнзгий, их философи маягтай, цэцлэл ихтэй байдаг. Тэр нэг ухаат үг гэж байна шүү дээ, түүнийг нь  гадагш нь гаргах чадвар байдаггүй.

Д.Урианхай гуай бол их бодь хүн. Тэр гүйгээд байхгүй. Тэр хүнд бараг тэмдэг мэмдэг нь хэрэггүй. Тэгэхээр төр, олон нийт дээш нь татах хэрэгтэй. “Манай Урианхай гэдэг энэ байна шүү” гэх совест байх хэрэгтэй.

Гэтэл манайд, зохиолчийн хувьд өөрийн бүтээлийн төлөө явах юм бол шуналтай, нэр хүнд хөөсөн хүн болно. Ч.Галсан гээд сайхан зохиолч байв. Д.Намдаг гуайн “Үрэгдсэнийг хүлээгч”, “Хөгшин чоно ульсан нь” бүхэлдээ философи, үнэндээ бидний дүр төрх байхгүй юу. Тэр бол хүн биш мөртлөө хүн, тэгэхдээ жинхэнэ туйлбартай, тууштай, зоригтой хүн юм.

-Ер нь Нобелийн шагнал монгол хүн авахын үнэ цэнийг та юу гэж үздэг вэ?

-Хувь хүнд ямар ч хэрэггүй. Үндэстэнд хэрэгтэй. Монголын нэр л байх хэрэгтэй. Монгол Урианхай гэж.

- Нобелийн утга зохиолын шагналыг нэхэн олгож байсан баримт байдаг. Гэхдээ 1974 оноос болиулсан юм билээ. Тэгээгүй бол "Хөгшин чоно ульсан нь", "Тунгалаг тамир" гээд нэр дэвшүүлэх зохиол олон, тийм үү?

-Нобелийн нэг төвөгтэй юм нь, яг орчин үеийнхээ, тэр он цагийнхаа хүнд өгдөгт  байдаг. Ер нь уран зохиол бол тухайн үндэстний өөрийнх нь аж төрөл амьдрал, дайн дажин үхэл хагацал, ёс заншлыг хэлээд байгаа юм шүү дээ. Тэнд зохиолчийн ур чадвар харагддаг.

-Ер нь сайн зохиол төрөхөд юу чухал вэ?

-Бидний сайн мэддэг “Тунгалаг тамир” романд Тамирын хөндийд болж байгаа тэр олон хүний зан суртахуун соёл уламжлал, айдас, ов мэх, амин хувиа хичээх, эр зориг тэр бүх юм сүлжилдэж байдаг. Тэр зохиолын зангилаанаас төгсгөл хүртэл зохиолчийн ур буюу билэг нь чирч явдаг. Тэгэхээр зохиолчийн билэг гэдэг зүйл их чухал зүйл ээ. Би бол билгийг үзээгүй. Зүгээр бусдаас харж мэдэрч байдаг. Зохиолчийн бүтээлийг үнэлэх хамгийн чухал зүйл бол зүрх сэтгэл, оюун санаа нь юм.

Дэнзэн өвгөний нэг гоё жижиг деталь байдаг. Цагаантнууд ирэхээс өмнө, журамт цэргүүдийг голоор гаргаж байдаг. “Хөөе, Тэр хүн нааш ир” гэхэд, “Юу вэ” гэдэг. Хэн бэ гэхгүй байна шүү дээ. “Би энэ улсуудыг ийш нь гаргаж өгчихөөд эргээд ирье ээ” гэдэг. Усчингүйгээр цагаантнууд тэр том мөрөн рүү орохгүй. Дэнзэн өвгөний тэр заль бол суу заль. Түүнийг нь монголчууд баярлаж хүлээж авдаг шүү дээ.

анай утга зохиол судлал шүүмжлэл өнөөдөр ямар байдалтай явна гэж та үздэг вэ?

-Монголын утга зохиолын судлал шүүмжлэлтэй холбогдсон 10-аад хүн байдаг. Зарим нь одоо байна, зарим нь байхгүй болсон байна. Одоо бол бидний үе өнгөрсөн. Гэхдээ бичиж бол чадна. Харин араас тууштай явах хүн хэрэгтэй.

Залуу байхад хүний өгсөн болгоныг уншдаг байсан. Дараагаар нь дийлэхгүй нь тодорхой шүү дээ. Гэхдээ энэ миний мэргэжил. Би энэ салбарт орсноос хойш ном өөрөө худалдаж аваагүй. Учир нь, тэд нэр алдарт дуртай, залуучууд дээшлэх хэрэгтэй, шагнал авах хэрэгтэй. Гэхдээ нийгэмд шуугиан тарьсан олон уншигч гайхалдаж шүүмжилж байгаа орон зай руу л би орох дуртай.

Өнөө бол маш олон зохиол гарч байгаа ч, утга зохиол намуухан, хэвийн явж байна.  

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Irgen (66.181.181.47)
    Сайхан. Мэргэжлийн хүний яриа.
    2020 оны 02 сарын 03 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 10 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 24 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 41 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 24 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 34 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top