x

Тээврийн салбарт Монгол, Беларусь улс хамтран ажиллана

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд Алексей Николаевич Авраменкогийн урилгаар 2020 оны 1 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Беларусь Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тус айлчлалаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны сайд А.Н.Авраменко, Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нартай албан ёсны хэлэлцээ хийж Монгол-Беларусийн тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ агуулга, хэлбэрээр баяжуулах талаар ярилцахын зэрэгцээ Беларусийн техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, автотээвэр, төмөр замын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санал солилцох юм.

Айлчлалын эхний өдөр төлөөлөгчид Тээвэр, харилцаа холбооны сайд А.Н.Авраменкотой уулзаж зам, тээврийн салбарт хоёр талын хэрэгжүүлж буй хамтарсан үйл ажиллагаануудын талаар санал бодлоо хуваалцан цаашид хэрхэн өргөжүүлэх, шинэ төсөл арга хэмжээгээр баяжуулах боломжуудын талаар ярилцав.

Тухайлбал, талууд 2015 оноос хойш ярилцаж буй Беларусийн МАЗ үйлдвэрийн авто замын засвар, арчлалтын зориулалттай тусгай техникийг худалдан авч авто замын засвар, арчлалт хариуцсан төрийн өмчит компаниудын чадавхыг сайжруулах асуудал, уул уурхайд чиглэсэн төмөр замын төслүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор ачааны вагоны паркийг нэмэгдүүлэх зорилгоор Беларусийн технологиор Монгол Улсад ачааны вагон угсрах үйлдвэр байгуулах боломж, автотээврийн болон төмөр замын транзит тээвэр логистикийн үйл ажиллагааг сайжруулахад Беларусийн туршлагаас судалж ажиллах зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцов.

Хоёр сайд Монгол, Беларусь улсууд нь газар зүйн байршлын хувьд хоёулаа чухал байршилтай, ялангуяа Ази, Европыг холбосон худалдаа болон бараа эргэлтийн хамгийн дөт замнал тус хоёр улсын газар нутгаар дамжин өнгөрдөг тул Хятадаас Европ руу чиглэсэн тээврийн коридорыг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Мөн энэ хүрээнд Монголын тээвэрчдэд олон улсын тээвэрлэлт гүйцэтгэхэд шаардлагатай хууль эрх зүйн болон практик мэдлэг эзэмших, туршлага хуримтлуулахад нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах талаар хамтран ажиллахаар тогтов.

Уулзалтын төгсгөлд сайд нар хэлэлцсэн асуудлууд болон цаашид хамтран ажиллах арга хэлбэрүүдийг тусгасан Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон Беларусийн Тээвэр, харилцаа холбооны яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг шинэчлэн байгуулж гарын үсэг зурлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 2 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 7 цаг 27 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 7 цаг 44 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 8 цаг 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 8 цаг 36 мин Номын хураангуй: The Power of the Other 23 цаг 1 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top