ҮСХ-ноос мэдээлснээр, монгол улсын татварын нийт орлого өнгөрсөн онд 9.7 их наяд төгрөг болсон байна.
Энэ нь өмнөх оныхоос 1.5 их наяд төгрөг буюу 18.8 хувиар өссөн дүн аж. Татварын орлогын өсөлтөд:
-
Орлогын албан татвар 460.8 тэрбум төгрөг,
-
Нийгмийн даатгалын орлого 355 тэрбум төгрөг,
-
НӨАТ 288 тэрбум төгрөг,
-
бусад татвар, төлбөр хураамжийн орлого 205.2 тэрбум төгрөг,
-
Онцгой албан татвар 109 тэрбум төгрөг,
-
Гадаад үйл ажиллагааны орлого 107.7 тэрбум төгрөгөөр өссөн нөлөөлжээ.
Нийт татварын орлогод албан татварын эзлэх хувь 0.7 пункт, бусад татвар, хураамжийн орлого 0.6 пункт, Нийгмийн даатгалын сангийн орлого 0.5 пунктээр өсжээ. Харин НӨАТ 1.3 пункт, Онцгой албан татвар 0.3 пункт, гадаад үйл ажиллагааны орлого 0.2 пунктээр буурсан байна.