Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр Үндэсний геологийн албан байгуулах тухай хуулийн төсөл өргөн барьсан талаар мэдээллээ. Мөн шатахууны үнийг дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс хамгаалах зохицуулалт хийсэн гэв.
Д.Сумьяабазар:
-“Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд Сингапурын биржийн тухайн өдрийн ханш болох 64 доллар дээр олон улсын хэджинг буюу биржийн нөхцөлөөр шатахуунаа нийлүүлэх зохицуулалтыг анх удаа хийсэн. Цаашдаа үргэлжлээд явна. Тэгэхээр долоон сарын хугацаанд шатахууны үнийг зохицуулах гэрээ хийсэн. Өнөөдөр Засгийн газраас тогтоол гарч, компаниудтай давхар гэрээ хийх эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн.
Шатахууны үнэ дэлхийн зах зээлд хэд ч болж байсан дотооддоо жижиглэнгээр 1,830 төгрөгөөр авах боломж бүрдүүлэх зорхицуулалтаа хийсэн. Үнэ буурвал дагаж буухаар зохицуулалт орсон” гэв.
Мөн тэрээр Асгатын мөнгөний ордын талаар “Мэргэжлийн хүмүүсийн хийсэн тооцоо, УУХҮЯ-наас оруулсан ТЭЗҮ-д тулгуурлаж, Асгатын мөнгөний ордыг цаашдаа үе шаттай хөгжүүлэх, хайгуул хийх төлөвлөгөөг баталж өгсөн. Энэ орд бол зөвхөн өнөөдрийн 321 сая доллароор тэтгэврийг хаахаар хязгаарлагдах зүйл биш. Өөр маш олон зүйлийг зохицуулах хүчин чадалтай орд гэж ойлгож болно” гэв.