x

2020 онд дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэнэ

Дэлхий дахинд ирж байгаа 2020 онд дахиад л эдийн засгийн хямрал нүүрлэнэ гэж улс орнуудын олон шинжээч, мэргэжилтнүүд хэлж, энэ хямралын нөлөөлөл, үргэлжлэх хугацаагаараа 2008-2009 оны хямралыг ч давж гарах байх гэж байна. Олон улсын валютын сан бүр аравдугаар сард дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа тухай мэдээлсэн. Дэлхийн банкны төлөв ч ингэж гарч байна.
Үнэхээр та бидний баяр баясалтайгаар дөнгөж саяхан угтсан 2020 онд манай гаргийн эдийн засаг, санхүүгийн байдал ямар байх нь вэ. Хэдийгээр зарим нэг эдийн засагч санал нийлэхгүй байгаа ч энэ 2020 онд дэлхийн эдийн засагт асар хүчтэй хямрал нүүрлэнэ гэж санхүү, эдийн засгийн олон шинжээч, мэргэжилтэн хэлж байна.

 Ийм хямрал үнэхээр нүүрлэх үү, ингэж хямарна гэсэн ямар шинж тэмдгүүд байна гэж шинжээч, мэргэжилтнүүдээс асуухад тэд долоон шинжийг онцлон нэрлэлээ. Үнэхээр ч энэ түгшүүрт шинж тэмдэгүүдийг бид амсаад эхэлчихсэн байгаа юм байна. Дэлхий дахиныг хамарсан санхүүгийн хямрал болох тухай дохио өгч байгаа үндсэн долоон шинж тэмдэг, эрсдэлийг тэд ийн нэрлэжээ. Эдгээрийг нягталж үзвэл дэлхий дахинд эдийн засаг, түүний хөгжлөөрөө тэргүүлж байгаа АНУ, Хятадтай холбоотой байна.

Нэг дэх шинж тэмдэг: Дэлхийд эдийн засгаараа тэргүүлдэг бүхий л орон, ялангуяа АНУ, Хятадын эдийн засгийн өсөлт эрс удааширч байгаа.

Хоёр дахь шинж тэмдэг: АНУ, Хятадын хоорондох худалдааны хэлэлцээрийн хувь заяа тодор­хойгүй хэвээр байна.

Гурав дахь шинж тэмдэг: Америкийн богино хугацааны бон­дын ашигт ажиллагаа урт хугацааныхаа ашгаас давсан.

Дөрөв дэх шинж тэмдэг: Аме­рик-Хятадын худалдаан дахь харилцан тавьж байгаа татварын уршиг

Тав дахь шинж тэмдэг: Олон улсын худалдаанд экспортын шинэ захиалга буурсаар байгаа нь худалдааны идэвх буурч байгааг харуулж байна.

Зургаа дахь шинж тэмдэг: Сүүлийн жилүүдэд эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа Хятадад ч түгшүүртэй байдал ажиглагдаж эхэллээ. Төсвийн алдагдал нь өсч, банкны тогтолцоо нь тогтворгүй болж, улсын нийт өр нь Дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ 300 хувь даваад байна.

Долоо дахь шинж тэмдэг: Америкийн корпорацуудын өрийг EBITDA буюу татвар төлөх, ашиг хуваарилахаас өмнөх нийт ашигтай нь харьцуулахад харьцангуй өндөр байна.

Эдийн засгийн шинжээчид энэ онд нүүрлэж мэдэх хямралын шинж тэмгүүдийг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан задлан тайлбарлалаа.

Оросын Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн профессор, ОХУ-ын Эдийн засгийн сайд асан Андрей Нечаев:
-Тэргүүлэх бүхий л орнуудын эдийн засгийн өсөлт буурч байна. “Европын зүтгүүр” гэдэг Германы эдийн засгийн өсөлт бараг тэгтэй тэнцэж, 2020 онд нэг хувь орчим байх нь. Өөр нэг ноцтой зүйл бол Америкийн богино хугацааны бондын ашиг урт хугацааны бондынхоос давж гараад байна. Энэ бол хөрөнгө оруулагчид богино хугацаатай цаас шүтэж байна гэсэн үг. Өөр нэг зүйл бол АНУ, Хятадын хоорондох худалдааны хэлэлцээр хэзээ нааштай дуусах нь тодорхойгүй байгаа нь дэлхий дахины том эрсдэл. Энэ тогтворгүй байдал, харилцан ногдуулж байгаа өндөр татвар нь үйлдвэрлэгчид, экспортлогчдод маш их дарамт болж эрсдэл учруулж байна.

Эдийн засгийн дээд сургуулийн “Хөгжлийн төв” хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Сергей Пухов:
-АНУ-ын тэргүүлэх үзүүлэлтүүдийн динамик нь эдийн засгийн өсөлт саарч байгааг харуулж байна. Америкийн Худалдан авах ажиллагааны менежерүүдийн хүрээлэнгийн ISM-PMI бизнесийн үзүүлэлт өнгөрсөн арваннэгдүгээр сард 48.1 хувь болж уналаа. Евро бүсийн тухайд 2012 оноос хойш анх удаа эдийн засаг нь бизнесийн мөчлөгийн дөрвөн үе шат дараалан унав. Хэрэв Герман, Испани, Австри, Финландын бизнесийн уур амьсгал 2020 онд доройтсоор байх юм бол энэ тив “бага зэргийн” уналт гэхээсээ илүү бүрэн уналтад орох магадлалтай байна.

Орчин үеийн хөгжлийн хүрээлэнгийн тэргүүлэх шинжээч Никита Масленников:
-Экспортын шинэ захиалга дэлхий даяар 15 дахь сар дараалан унаж байна. Энэ бол бизнесийн идэвх буурч байгааг харуулж байна. Гол түгшүүр Хятадын эдийн засагтай холбоотой. Тэдний төсвийн алдагдал өсч, экспорт нь таван сар дараалан хасах үзүүлэлттэй гарч байгаа. Дээр нь инфляц 4.5 хувьд хүрч үнийн өсөлтийг байнга хатуу барьж байдаг Засгийн газрын хяналтаас гарахад хүрлээ.
Хятадын ардын банк өөр бас нэг ноцтой зүйл мэдээлж байгаа нь орон нутагт банкны систем тогтворгүй байгааг хэллээ. Одоо 6.2 хувийн өсөлттэй байгаа Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 4.15 хувь болоход нийт 20 их наяд ам.долларын активтай том болон дунд зэргийн 30 банкны 17 нь дампуурна гэнэ. Хятадын эдийн засгийн өсөлт ингэж буурах нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг тодорхойлох нь мэдээж.

АНУ-ын хувьд улсынх нь өр 23 их наядтай тэнцэж, төсвийн алдагдал нь нэг их наяд боллоо. Энэ нөхцөл байдлыг бууруулахын тулд гарцаагүй ихээхэн нөөц хэрэгтэй гэж Холбооны нөөцийн тэргүүн Жереми Пауэлл хэлж байна.

“БКС Ерөнхий сайд” хүрээлэнгийн ахлах шинжээч Сергей Суверев:
-Америкийн корпорацуудын өрийг EBITDA буюу татвар төлөх, ашиг хуваарилахаас өмнөх нийт ашигтай нь харьцуулахад 2008-2009 оны хямралын үеийнхээс харьцангуй өндөр болчихлоо. Хятадын эдийн засагт зээлийн ачаалал хэт өсч байгаа нь сэтгэл түгшээж байна. Хятадын нийт өр Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 300 хувьтай тэнцэж байна. Энэ бол эдийн засгийн өсөлт буураад ирэхэд бага ашиг орлоготой маш олон аж ахуйн нэгж дампуурах эрсдэл дагуулах их өндөр үзүүлэлт. Бага хүүтэй зээл нь зээлийн болон санхүүгийн асар их хөөс үүсгэсэн бөгөөд энэ нь Засгийн газраас мөнгөний болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөөц боломж шавхагдахын цагт дэлбэрч болзошгүй юм.

“Нээлттэй Брокер” хүрээлэнгийн хөрөнгө оруулалтын менежер Тимур Нигматуллин:
-Хятад өнөөдөр хотжуулах, дэд бүтэц, үйлдвэр завод барьж байгуулах хөгжлийн тийм загвараа шавхаж байна. Магадгүй энэ улсад төр засгийн дэглэм өөрчлөгдөж, барууны ардчиллын жишигт нийцэх хүртэл хөгжлийн өөр шинэ загвар олж чадахгүй ч байж мэднэ. Ийм шинэчлэл шилжилтийг Зөвлөлт холбоот улс даван туулж чадаагүйг санаж байна уу.
Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт удааширч байгаатай зэрэгцээд АНУ өөрийнхөө хэт халж хөөсөрсөн эдийн засгийг хөргөж эхэлж байна. Энэ хоёр тэргүүлэх эдийн засгийн зэрэгцэн явж байгаа энэ үйл явц, бие биедээ нөлөөлөн дэлхий дахиныг хямралд хүргэнэ. АНУ, Хятад хоёр дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг үйлдвэрлэдэг юм шүү дээ.

Олон улсын валютын сангийн шинэ удирдагч Кристалина Георгиева ч бас дэлхийн эдийн засгийн өсөлт урьд байгаагүй удааширч байгааг тэмдэглээд “Ноцтой уналт болж томоохон корпорацуудын өр 19 их наяд ам.доллар хүртэл өсч, тэргүүлэх эдийн засагтай найман орны өрийн 40 хувьд хүрнэ. Энэ бол өнөөдөр шинж тэмдэг нь хэдийнээ ажиглагдаад эхэлчихсэн санхүүгийн хямралын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

ОУВС-гийн тэргүүн бас худалдааны дайны асуудалд онцгой ач холбогдол өгч “Худалдааны дайнд ялагч гэж байхгүй, бүгд ялагдана. Худалдааны дайн, сөргөлдөөнөөс болоод дэлхий дахины эдийн засаг 2020 онд нийт 700 тэрбум ам.доллар алдана” гэсэн байна.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 48 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 11 цаг 3 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 11 цаг 20 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 12 цаг 2 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 12 цаг 12 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top