x

Тавантолгойн ордын нүүрсний давхарга бүрт метан хий байгааг илрүүлжээ

“Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс метан” Австралийн “Жэйд метан”-тай нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул, хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан. Улмаар хоёр тал хамтран “Метан газ ресурс” компанийг байгуулан ажлаа эхэлсэн юм.

Тавантолгойн орд газарт метан хийн хайгуул хийх төслийн хөрөнгө оруулалтыг “Жэйд метан” компани бүрэн дааж буй. “Эрдэнэс метан” энэ онд таван цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бол Австралийн геологичид ордын геологийн тогтоцтой танилцан эрлийн талбайг ялгажээ. Ингэснээр хамтран байгуулсан төслийн компани найман талбайд 500-900 метр гүн цооног өрөмдсөн байна. Нийт 5207.7 тууш метр өрөмдөж, 618 ширхэг нүүрсний дээжид метан хийн бүрэн шинжилгээ хийсэн ажээ.

Тэд хайгуулын үр дүнгийн тайлангаа АМГТГ-ын Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хүлээлгэн өгчээ. Хайгуулын явцад Тавантолгойн ордын нүүрсний давхарга бүрт метан хий байгаа нь илэрсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид нөөцийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.

Метан хий нь тортоггүй, үнэргүй, 98 хувийн шаталттай учир хэрэглээнд нэвтрүүлбэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүрэн шийдвэрлэхээс гадна дотоодын түлшний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой гэж үздэг. Метан хийг олборлох явцад ихээхэн ус хуримтлагддаг аж. Үүнийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж буй нүүрс баяжуулах үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой. Метан хийн олон улсын зах зээл 2021 он гэхэд таван жилийн өмнөхөөс 5.8 хувиар өснө гэж шинжээчид тооцжээ. Оросын метан хийн зах зээл 34.6, БНХАУ-ынх 14.7, Индонезийнх 14.9, Канадынх 11.1 хувиар өснө гэж таамаглаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 25 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 40 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 56 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 39 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 49 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top