Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, нэмж тэтгэврийн зээл олгохгүй байх үүргийг арилжааны банкуудад өгсөн байна. Энэхүү шийдвэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна.
Он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж, ҮАБЗ дэмжсэн тухай мэдэгдсэн билээ. Энэ дагуу Засгийн газар хуулийн төсөл боловсруулж, УИХ баталсны дараа уг шийдвэрийг хэрэгжүүлэх боломжтой болох юм.
2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд зээлийн дансны тоо 233,034 байна.