x

Оны онцлох ААН-ээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шалгарлаа

Гэрэл зургийг МОНЦАМЭ агентлаг

Оны онцлох ААН, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер-2019” ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд боллоо. Оны онцлох 10 ААН-ээр:

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ,
  • "Энержи ресурс",
  • "Номин холдинг",
  • "ТЭС корпораци",
  • "Сүү",
  • "М Си Эс Кока кола",
  • "Монос групп",
  • "Ханбогд кашмер",
  • "Өгөөж чихэр боов" ХХК шалгараад байна.

Удаалаад “Үндэсний үйлдвэрлэгч-Энтрепренер”-ээр “Жем интернэйшнл”, “Монос хүнс”, “Экспортлогч энтрепренер”-ээр “Гоёл кашмер”, “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч энтрепренер”-ээр “Очир Ундраа ОМЗ ББСБ” ХХК гээд 26 номинациар ААН-үүдийг шалгаруулжээ.

Тухайлбал, “Greenpreneur-2019” номинациийн “Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр “Монцемент Билдинг материалс”, “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер”-ээр “Мөнх Дэвжих буян”, “Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер”-ээр “Хатандалай” ХХК тус тус шалгарчээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Оны онцлох ААН-үүдийг шалгаруулах нь ТОП-100-гаас ялгаатай байдаг. Тухайн жилдээ юу хийж бүтээсэн, онцлох зүйл юу байна гэдгийг харж, үндсэндээ 10 шалгуур үзүүлэлтээр шалгаруулдаг. Энд тухайн компанийн борлуулалт болон ашиг бус, нийгэмд үзүүлж буй хариуцлага, нөлөөлөл буюу ажлын байр нэмэгдүүлж байгаа, экспортод гаргаж буй бүтээгдэхүүн гээд олон үзүүлэлтээр шалгаруулдаг ач холбогдолтой.

Энэ жил улсын ууган том үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ бүх л үзүүлэлтээр хамгийн өндөр оноо авч шалгарсанд тус үйлдвэрийн удирдлага, хамт олонд Шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Онцлох ААН-үүдийн шинэ жилийн шалгаруулалт нь Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшлийнхэн, нийт бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг хамгийн чухал үйл явдал юм” гэв.

Ёслолд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нар оролцож, онцлох ААН-үүдэд шагналыг гардуулав. Энэ удаагийн шалгаруулалт нь 23 дахь жилдээ болж байна. “Энтрепренер-2019” ёслолын үеэр МҮХАҮТ-ын 5000 дахь гишүүн болсон “Өгөөж Мандал-Уул” ХХК-д гишүүнчлэлийн “Даймонд” ангиллын гэрчилгээг гардууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 36 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 46 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top