x

Банкуудыг эрсдлээ бууруул гэж, банкууд нь “Зээлийн шаардлага хангах хүнгүй боллоо” гэв

Блю Скайд “Банкны салбарын шинэчлэл” сэдвээр яриа хөөрөө өрнөлөө. Монгол банкнаас зохион байгуулсан уг хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн. Тэрбээр мэргэжлийн үг хэллэг хэрэглэн, цаашид юу хийх талаар зөвлөж байсан нь учиртай юм байна. Үгийнхээ төгсгөлд спикер “Би ч бас банкны салбараас гаралтай хүн” гэж дуулгасан. Түүнийг тухайн үеийн Хөдөө аж ахуйн банкинд ажиллаж байхад одоогийн банкуудаас ч хүнд нөхцөлд байсан гэнэ. “Бүтцийн өөрчлөлт хийж, ярилцаж хэлэлцээд зөв шийдвэр гаргасны дүнд ашигтай ажиллуулж чадсан. Хаан банк гэдэг нэрийг бид өгч, логог нь би зохиож байсан” гэж тэрбээр сонирхуулсан юм.

УИХ өнгөрсөн хугацаанд Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг банкны салбарын үйл ажиллагааг зохицуулсан багц хуулиудыг баталсан байна.Өнөөдөр л гэхэд Эдийн засгийн байнгын хороогоор Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон хэмээн УИХ-ын дарга илтгэлээ. Цаашид Валютын зохицуулалтын тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай зэрэг олон чухал хуулийн төслийг батлахаар төлөвлөж байгаа. “Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг ирэх онд эрчимжүүлэх” сорилт биднийг хүлээж байна хэмээн Г.Занданшатар санууллаа. “Та бүхнийг гурван асуудалд онцгойлон анхаарлаа хандуулаасай” гэж хүсч байна хэмээн онцолсон.

Нэгдүгээрт “Засаглалаа сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай” гэлээ. Банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулж, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн тоог нэмэгдүүлэн, шинэ хөрөнгө оруулагчийг оруулж ирэх нь банкны өөрийн хөрөнгийн бүтэц, чанарыг сайжруулах зэрэг эерэг өөрчлөлтийг авчирна гэж үзэж байна.

Хоёрдугаарт “Эрсдэл даах чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай”. Банкны үйл ажиллагааны олон улсын стандартыг нэвтрүүлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулах, үүсч болзошгүй өөрийн хөрөнгийн дутагдлыг хууль тогтоомжид заасан шаардлага хангасан, чанартай эх үүсвэрээр бүрдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна.
Гуравдугаарт Мөнгө угаах, терроризмтой тэмцэх тогтолцоогоо сайжруулах ажлыг эрчимжүүлж, “Саарал жагсаалт”-аас 2020 онд багтаан гарах нь чухал гэлээ. Банкны салбарт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд “Банкны салбарыг чадавхжуулах дунд хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж УИХ-ын дарга банкны салбарынханд захилаа.

 Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараа нь үг хэлэхдээ “ОУВС-гийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусгавал Монгол Улс цаашдаа тогтвортой өсөлттэй явах юм байна гэсэн мессеж гадаад түншүүдэд очно” хэмээн онцлов.
Ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байгаагаа ийнхүү тодорхойллоо.

Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажилд Банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, Банкны хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгслийг Базелийн стандарттай нийцүүлэн сайжруулах ажлуудыг хийхээр тусгасан гэв.

Үүнд шинэ маягаар орж ирсэн заалт бол Банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах алхмыг хийж эхлэх хууль эрхзүйн зохицуулалтыг нь бий болгоё дараа нь шат дараалалтайгаар хэрэгжүүлнэ. Төв банкны хяналт шалгалтын газар энэ чиглэлээр ажиллаад эхэлсэн. Банкны салбараа чадавхжуулахын тулд ОУВС-тай тохирсон. Би энэ албан тушаалыг аваад бүх банкныхантай уулзсан. Эдийн засаг 2016 онд хүндрээд сэргэж байхтай зэрэгцээд ОУВС-гийн хөтөлбөр орж ирсэн.

Банкуудыг олон улсын стандартад нийцүүлж ажиллуулна. Алийн болгон Монгол Улс жижигхэн, Монголын банкууд зөвхөн дотооддоо ажилладаг гэдгээр өөрсдийгөө хаацайлах юм бэ. Цаашдаа манайхан олон улсад гарч ажиллах болно. Дэлхий нийтлэг стандартад орж байгаа учраас хоцорч болохгүй гэдгээр томоохон шахалтууд өгч эхэлсэн. Энэ шахалт нь манай банкуудад цочмог гэхээр арга хэмжээ болсон байх. Хэдүүлээ бас энэ талаар ярилцаад ямрыг нь хийж чадахаар байна, алийг нь ямар хугацаанд хийх боломжтой гэдгээ хамтдаа ярилцъя гэж энэ хэлэлцүүлгийг хийж байгаа юм хэмээн Монгол банкны ерөнхийлөгч салбарынхнаа хэлэлцүүлэгт урилаа.

Монголбанкны Банкны бодлого бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Ё.Мөнхбат “Банкны салбарын эрхзүйн шинэчлэл”сэдвээр ярилаа. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Банкны бүтцийн өөрчлөлтийн тогтолцоо олон улсын хувьд ч шинэ. Банкны тухай хууль батлагдсанаар маш олон журам шинээр гарсан. Нийт 23 журмыг шинээр батлахаар ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 18-ыг нь боловсруулаад мөрдүүлж байна. Энд бүтцийн өөрчлөлттэй холбоотой журмууд ч багтсан. Зохистой харьцааны журам 2010 оноос хойш төдийлөн өөрчлөгдөөгүй.

Дэлхийн санхүүгийн хямрал, Базелийн стандартаас болоод их хэмжээний өөрчлөлт орсон. Шинэ зохистой харьцааны журамд Базелийн стандартыг тодорхой хэмжээгээр тусгасан. Шинэ зохистой харьцааны журманд зарим зүйлийг орхигдуулсан юм. Нэг дор олон стандарт мөрдүүлэх нь банкуудад хүндрэл үүсгэнэ гэж үзсэн. Дараагийн удаа Зохистой харьцааны журмаар банкуудын хөрвөх чадварт анхаарч ажиллана.

Өмнөх хүндэрсэн банкуудын асуудлыг харахад хөрвөх чадваргүйгээсээ болоод татан буугдсан тохиолдлууд байдаг. Банк эрсдэлдээ тохируулж, өөрийн хөрөнгийн харьцаагаа хангах, төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа хангах, шинэ зохицуулалтуудыг оруулахаар ажиллаж байгаа.

 Монголбанкнаас мөрдүүлэх дараагийн журам Активын ангиллын журам. ОУВС-гийн шаардлагын дагуу журмаа сайжруулах, олон улсын шаардлагад нийцүүлэхээр ажиллаж байна. Активыг чанарын үзүүлэлтээр нь ангилах үзүүлэлтийг нэмж тусгасан. Банкууд энэ журам дээр хамтарч ажиллаарай. Ойрын үед энэ чухал сэдэв болох байх.

Банкуудын чанаргүй активын хэмжээ сүүлийн жилүүдэд ихэсч байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ 2,7 их наядад хүрсэн байна. Чанаргүй зээлийг бууруулах үндэсний стратеги баталсан. Үүний дагуу Монголбанкнаас хэд хэдэн журмуудыг боловсруулж мөрдүүлэх юм. Чанаргүй зээлтэй ажиллах журам батлаад банк тус бүрээр чанаргүй зээлийг хэрхэн шийдвэрлэх стратеги боловсруулж ажиллаж байгаа. Чанаргүй зээлтэй ажиллах стратегийн гол зарчим нь шинээр зээл олгохдоо чанаргүй зээл бий болгохгүй байх юм. Зээл олгохдоо сайтар судалж, эрсдэлүүдийг харж байж олгох зарчим барьж байгаа.

Чанаргүй зээл нэгэнт бий болсны дараа хэрхэн ажиллах журам боловсруулсан. Нэгэнт чанаргүй зээл бий болчихсон бол Монгол Улсад барагдуулах маш хэцүү. Чанаргүй зээлийг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин таатай биш. Чанаргүй зээлийг барагдуулахын тулд 5-7 жил ажилладаг. Хуульд чанаргүй зээлийн талаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэв.

ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээд хурлын завсарлагаанаар товч асуулт тавилаа.

-ОУВС-гийн шаардлагаар банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж, шалгалтын дүн нь одоо хүртэл мэдээлэгдээгүй болохоор хүмүүст эргэлзээ төрж байгаа. Манай банкныхан асуудалтай мөнгө ашигласан юм уу?
-Монгол Улсыг санхүүгийн хямралаас богино хугацаанд гаргахын тулд банкуудад шалгалт хийсэн. Ил тодын хуулийг 2016 онд батлаад 34 их наяд төгрөг гаргасан. Өршөөлд хамруулаад ямар замаар олсон нь хамаа байхгүй ил тод болго гэсэн. Эдгээрт өөрийн хөрөнгөөрөө нэмэгдүүлсэн юман дээр л асуудал үүсээд байгаа юм. Ил тодын хуулийг нэгэнт УИХ баталсан. Хариуцсан байгууллага нь хэрэгжүүлсэн ийм л тохиолдол.
-Банкуудад шалгалт оруулахыг банкууд эмзэг хүлээж авсан уу, шалгуулахаас татгалзсан уу?
-Үгүй шүү дээ. ОУВС гадны мэргэжлийн компани оруулж шалгасан. Монгол банк бас оролцсон. Хөгжсөн орнуудын стандартаар хатуугийн хатуугаар манайхныг шалгасан юм. Манай Монголын одоогийн нөхцөл байдлыг яаж Англи, Америкийн стандартаар харьцуулах вэ. Жишээ нь мал, хашааг барьцаанд авлаа гэж байгаа юм. Хаан банк бол малчдын малыг л барьцаанд авна шүү дээ. Хот суурин газрынхан бол хашаа байшин, газраа л барьцаална шүү дээ. Өөр өөрийн онцлогтой.

Японы тариачид бол цагаан будааны талбайгаа л барьцаалах байлгүй дээ. Тийм асуудал бол үүссэн. Гэхдээ харилцан ойлголцоод “За тэгвэл үүнийг чинь тэдэн хувиар барьцаа гэж тооцъё” гээд зөвшилцөөд явсан. Дээр үед ОУВС-гийнхан “Та нар сумдад мөнгө татахдаа дугуйгаар хурааж бай” гэдэг байсан. Манайхан өвөл -30 хэм хүрдэг. Дугуйгаар мөнгө хураах боломж байхгүй гэж бид хэлж байсан. Манай орны онцлог нөхцөл байдал гэж ийм л байна шүү дээ гэв.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбатаас ОУВС-гийн шаардлагыг банкууд хэрхэн хүлээж авч байгаа талаар тодрууллаа.

-Активын чанарын үнэлгээ хийгдсэн. Үр дүнд нь банкууд 500 орчим тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх шаардлага гарсан. Өөрөөр хэлбэл эх сурвалжийг шалгана гээд нарийвчилсан аудит хийгдсэн. Түүнийх нь үр дүн бүрэн гараагүй байгаа. Гол нь тэр хөрөнгийг яаж авч үзэх вэ гэдэг дээр Монгол банк, ОУВС-гийн хооронд бага зэргийн саналын зөрүү гарсан байж магадгүй.
-Банкуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулна гэдгийг банкны эзэд яаж хүлээж авч байгаа вэ?
-Банкны эзэд банкийг 100 хувь эзэмшихийг хүсэхгүй байгаа. Хамгийн гол нь оруулсан хөрөнгөөсөө өгөөж авч байвал сайн. Өгөөж банкны хувьд өндөр гардаггүй. Байнга өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх шаардлага тавигддаг. Өгөөж, ногдол ашиг авахгүй болохоор банкны эздийн хувьд сайн бизнес гэхээсээ дарамт болдог. Оруулсан хөрөнгөө үнэ өсгөж зардаггүй юм аа гэхэд байгаа хэмжээнд нь зарахыг бодно. Гэтэл тэр хэмжээгээр нь хэн авах вэ гэдэг асуудал.

Олон хувьцаа эзэмшигчтэй болно гэхээр одоо байгаа хөрөнгөө эзэд нь зарна. Шинэ хөрөнгө оруулагчид орж ирэх нь банкинд хөрөнгө оруулах нь ашигтай эсэхээс шалтгаална. Хувьцаагаа үнэ хүргэхийг хүснэ. Гэтэл банк ашиггүй талдаа байгаа. Эдийн засаг таатай бус, банкны зохицуулалт өндөр, зээлийн хүү өндөр,чанар жаахан сул, өгөөж багатай үед хэн авах вэ гэдэг асуудал бий.

Активын ангиллын журам өөрчлөгдөөд, активын чанарын үнэлгээ хийгдээд, зээлүүдийг илүү чанаргүй болгоод, дүрэм журмууд улам чангарч байгаа. Гэтэл энэ бүхэн манай Монголын өнөөгийн нөхцөл байдалтай тохирохгүй байна.
-Тэгвэл хэзээ манай банкууд дэлхийн стандартад хөл нийлүүлэх юм бэ?
-Банкны салбар, компаниуд, бизнесүүд, тэдний санхүүгийн тайлагналын стандарт, барьцаа хөрөнгийн үнэлгээ гэх мэт нь олон улсын стандарттай зэрэг явж байж учиртай. Ялангуяа хууль эрх зүйн тогтолцоо. Зээл олголоо. Баруунд бол хөрөнгө оруулагчдын, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн тогтолцоо байдаг. Гэтэл манайд эрх тэнцүү байдаг гэв.

Капитрон банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Э.Мөнхжаргал хэлэлцүүлгийн үеэр Монголбанкныхнаас ийнхүү асууж байлаа.

-Монголбанк эрх зүйн шинэчлэл хийж байгаа гэж ярьсан. Эрх зүйн шинэчлэлийн журмууд банкуудад хэрхэн нөлөөлөх талаар нөлөөллийн судалгаа хийсэн үү. Активын ангиллын журмын заалтуудын зарим нь олон улсын Базел дээр байдаг зарчмуудаас илүү чангатгасан заалтууд байна. 12 санхүүгийн хүндрэлийн тохиолдлууд байгаа. Базелийн Зохистой харьцааны журамд санхүүгийн хүндрэлийг тодорхойлсон долоон зарчим л байгаа юм. Гэтэл манайд таваар нэмсэн. Олон улсын шаардлагатай нийцүүлсэн гэж байна.

Сангийн хувь хэмжээний заалт хэвийн бус зээл дээр гэхэд өмнө нь 5-25 хувиар сангуудыг байгуулдаг байсан бол одоо шууд 50 хувь болсон, хуулийн этгээд дээр. Зээлийн ангиллууд дээр ангилал бууруулсан. Зээлээ хэвийн төлж байна уу гэдгээс үл хамаараад “Эдийн засаг хямралтай байна. Салбар нь хямарсан гээд тухайн зээлдэгчээ бид ангилж байгаа юм. Үүнийг бидний харилцагчид хүлээж авах уу? Тэр хүмүүст банкууд юу гэж тайлбарлах вэ.

Банкны өнөөдрийн гол зорилго харилцагчдынхаа итгэлийг нэмэгдүүлэх гээд байгаа шүү дээ. Олон улсын шаардлага тавьж байгаа бол харилцагчид маань ямар түвшинд байгааг судлаад бидэнд ямар хэмжээний нөлөө үзүүлэх талаар нөлөөллийн судалгаагаа хамтарч хиймээр байна. Тодорхой үечлэлтэйгээр энэ журмуудыг нэвтрүүлэх боломж байна уу.

Энэ журмуудыг хэрэгжүүлэхийн тулд бидний харилцагчдадаа тавьж байгаа шаардлага өндөрсч байгаа. Энэ шаардлагад нийцсэн зээлдэгч банкуудад олдоход хүндрэлтэй байгаа. Зээлийн эрэлт хумигдана. Журмын шаардлагыг хангахын тулд банкуудын зардал өснө. Энэ бүхэн зээлийн хүү бууруулах стратегитэй чинь зөрчилдөх юм биш үү гэсэн юм.

Б.Янжмаа"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 34 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 51 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 33 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 43 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top