x

"Нэг бүс, нэг зам"-ыг санаачлагч Ван Ивэйгийн "нууц" монгол хэлнээ

Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилга олон улсын өдөр тутмын мэдээнд дурдагдаж дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Энэ стратегийг санаачлагч гэж алдаршсан, Хятадын Ардын их сургуулийн профессор, ХКН-ын Төв хорооны дэргэдэх Орчин үеийн дэлхийн судалгааны төвийн тусгай судлаач  Ван Ивэйгийн “Нэг бүс, нэг зам: Хятадын сэргэн мандал, тэнгэрийн доорх үүрэг хариуцлага” номыг орчуулсан хятад судлаач, доктор Д.Ундрах, Б.Индра, Т.Чулуун-Эрдэнэ нар Үндэсний төв номын санд номоо танилцууллаа.

Орчуулагч нар "Монголын хятад судлалын хөгжлийн хүрээлэн" ТББ байгуулж анхны ажлаараа энэ судлаачийн номыг орчуулахаар болжээ. Дэлхийн 10 гаруй оронд орчуулагдаад байгаа энэ номыг орчуулан хэвлэх зөвшөөрлийг Хятадын Ардын хэвлэлийн хорооноос авсан байна.

Номын  редактороор ажилласан Б.Индра "Ван Ивэйгийн ээлжит санал нь  Хятад талаас “Евразид зам гүүр, худалдаа наймаа, интернэт сүлжээ гээд бүх чиглэлээр хэлхээ холбоо үүсгэе гэсэн бол Америк ба өрнөдийнхөн “Өрийн хавханд оруулах урхи занга байна, Шри Ланкийг хар л даа” гээд бөөн хэл ам таталж эхэлсэн. Чухам аль нь юм бол, боломж уу, эрсдэл үү, эсвэл аль аль нь юм уу гэдэгт  Ван Ивэй энэ номоороо жинтэй хариу барьсан нь бидний сонирхлыг татсан учраас өөрсдийн хүсэл сонирхлоор, өөрсдийн хөрөнгө мөнгөөр хэвлэн гаргалаа" гэв.

Тэд номынхоо дээжийг ҮТНС болон өөрсдийн багш, хятад судлаач,  МУСГЗ С.Чимидцэрэн, МШУГА, зурхайч ,төвдөч, доктор Ч.Тэрбиш, мэргэжил нэгт судлаачид, найз, нөхөддөө барилаа. МУСГЗ С.Чимидцэрэн "Монголчууд бид "Нэг бүс, нэг зам" гэж их ярьдаг болсон. Гэхдээ яг нарийн учрыг нь ойлгоогүй л байгаа. Тиймээс энэ номыг орчуулан олон нийтэд хэвлэн гаргасан нь нэн сайн хэрэг. Орчуулгыг сайн хийсэн учир захын иргэнд ч ойлгогдоно. Энэ ном хятад гүрний олон улсад дэвшүүлэн тавьсан "Нэг бүс, нэг зам"  хөгжлийн шинэ стратегийг ойлгоход маш их тустай" гэв. 

Орчуулагч Д.Ундрах “Нэг бүс, нэг зам” манай улсад хэр хамаатай вэ, Монголын “Хөгжлийн зам”-ыг “Нэг бүс, нэг зам"-тай уялдуулж, эхний ээлжинд зам дэд бүтэц барина, улмаар Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулагдах гэж байна. Ийм тохиолдолд бид “Нэг бүс, нэг зам”-ын талаар бүх талын байр суурийг тэнцвэртэй авч, мэдээ, мэдээлэл, судалгаатай байх ёстой. Тэгж гэмээ нь эрсдэл байвал боломж болгон хувиргах, боломж байвал улам сайн ашиглах учиртай билээ. Ийм учраас бид 2017 оноос эхлэн “Нэг бүс, нэг зам” судлаач гэж алдаршсан Ван Ивэйгийн ээлжит нэгэн бүтээлийг орчууллаа. Энэ ажилд тусалсан бүх хүмүүст баярлалаа" гэж талархал дэвшүүлсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.57.93.127)
    Хятадуудыг сайн хэрэгтэй. бид мэдэхгүй учраас тэдний идэж болсоор ирсэн.
    2019 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.91.115.53)
    Хятадын коммунист намын дэмжлэгээр хийгдэж буй ажил бололтой
    2019 оны 12 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 26 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 43 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 36 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top