x

Асгатын мөнгөний ордын далд уурхайн эхний амыг нээжээ

Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны 28-р тогтоолоор Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д олгосноос хойш 11 сар өнгөрөөд байна. Энэ хугацаанд "Эрдэнэс Монгол" компани тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж эхэлжээ.

Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амнуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа орсон байна. 

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог уг ордоос технологийн дээж авахаар “Асгаткент” ХХК-ийн 16 ажилтан зургаан техниктэй ажиллаж байгаа бол тус компанийн туслан гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах албаныхан ажиллаж байна.

Төлөвлөгөөнд тусгасны дагуу хоёр амыг нээх ёстой бол өнөөдрийн байдлаар эхний 1А хэвтээ амыг бүрэн нээж, 1-р хэвтээ ам руу 40 метр орчим нэвтрээд байна.

Уурхайн амнуудыг нээж технологийн дээж авах, малталтуудыг сэргээх ажлыг "Эрдэнэс Монгол" ХХК зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас элемент тодорхойлогч багажны техникийн туслалцаа авч, УУХҮЯ, АМГТГ, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн аврах анги хамтран ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (122.42.138.219)
    Хүрэлсүх цаст хайрханаа ухаж мөнх цасны хайлуулан дээ Босоо хөхнийхөн очиж зогсоогооч ээ
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Zochin (202.126.89.38)
    dam concohnee bc l elbegee tsagaan nar nc xolbootoi gj yrigdaj bn tsagaan gua enùugeer 2.3 jil ergeldeed ncn gj nutgiin ulcuud yrj b lee
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 50 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 4 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 21 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 4 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 14 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top