x

М.Энхсайхан: 2020 оны сонгуулиар цэцэг шиг олон шинэ үеийнхэн УИХ-д орж ирээсэй

-М.Энхсайхан: Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ихээхэн хариуцлага шаарддаг ажил-

Ерөнхий сайд асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын гучин жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өнгөрөгч хугацаанд ардчилал дахь бидний алдаа оноо юу байсан бэ?

-Алдаа оноо маш их бий. Гучин жилийн хугацаанд болж өнгөрсөн эдгээр олон асуудлуудыг ярина гэдэг маш их цаг хугацаа орохуйц ажил. Хамгийн гол нь энэ гучин жилд бид эрх чөлөөгөө олж авсан. Эрх чөлөөгөө эдэлнэ гэдэг ихээхэн хариуцлага шаарддаг ажил. Бид тэр хариуцлагаа хаясан.

-Хариуцлагаа яаж хаясан юм бэ?

-Бид эрх чөлөө, хүний эрх гэдгийг хариуцлагаасаа түрүүнд ярьсан. Харин хариуцлагын тухай ер ярьдаггүй байлаа. Энэ нь бидний өнгөрсөн 30 жилийн хамгийн том алдаа байсан болов уу.

-Ололт нь юу байв?

-Ололт амжилт их бий. Ямар ч байсан өнгөрсөн 30 жилтэйгээ харьцуулбал манай улсын эдийн засаг арав гаруй дахин өсчихжээ. Цаашаа бүр ч их өсөж, дэвжих ирээдүй харагдаж байгаа.

-Манай улсыг дарангуйлал руу шилжиж байна гэж үзэх хүмүүс байна л даа. Үнэхээр ийм зүг рүү Монгол Улс яваад байна уу?

-Ардчилал өөрийнхөө үнэ цэнэ, эрх чөлөөт байдлыг үргэлж хамгаалж байх ёстой. Хэрвээ энэ үүргээсээ няцвал Монголын нийгэмд юу ч болж болохыг үгүйсгэх аргагүй юм. Манай улсын түүхэнд болоод бусад улсын түүхэнд ч ардчиллаасаа ухарсан гашуун түүхэн цаг үе, үйл явдлууд байдаг. Тийм учраас ардчилал гэдэг өдөр тутмын ажил байх ёстой. 

-Ихэнх хүмүүсийн хувьд ардчиллын ганц бамбайг Ардчилсан нам гэж хардаг шүү дээ. Ардчилсан намын хувьд ардчиллыг хамгаалах бамбай болох үүргээ хэр биелүүлж чадаж байна вэ?

-Ардчиллыг аль нэг нам нь өмчлөөд хэрэггүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь бүх намууд ардчиллыг үнэлж, ардчилсан үнэлэмжтэй байх ёстой. Ардчилсан хувьсгалаас хойш гучин жил өнгөрсөн байна. Энэ хугацааг харахаар бүхэл бүтэн нэг үе эрх чөлөөний мэдрэмж дээр өссөн гэсэн үг. Тиймээс энэ эрх чөлөөний мэдрэмж дээр цааш алхахад илүү сайхан болчихсон байгаа. Хэн нэгэн энэ мэдрэмжийг өмчлөөд хэрэггүй.

-2020 оны сонгуулийг та хэрхэн харж байна. Ямар нэг таамаглал бий юү?

-2020 оны сонгуулиар цэцэг шиг олон шинэ үеийнхэн Улсын их хуралд орж ирээсэй гэж хүсэж байна. Польшийн парламентын дэд дарга буюу Польшийн Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскагийн илтгэлийг сонсохын тулд би Польшийн парламентын сонгуулийн үр дүнг харсан. Польшийн парламентад хориод нам байна.

Тэгтэл манайд хоёр нам л бий шүү дээ. Тэгэхээр парламентад цөөхөн нам биш маш олон намын төлөөлөл ороод ирэхээр нийгэм гэдэг цэцэг шиг өнгө алагласан, үзэл бодолтой болдог байх. Түүнчлэн олон нам төрд гарснаараа том намуудыг илүү хариуцлагажуулахад хэрэгтэй байж магадгүй. Тиймээс Монголын парламентыг олон намын төлөөлөлтэй өнгө алагласан үзэл бодолтой болоосой гэж бодож байна даа.

-Та Ерөнхий сайд байсан хүн. Өнөөгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?

-Янз янзаар л ярьж болно. Одоо сонгууль ойртчихсон учраас хүмүүс элдвээр л хэлэх байх. Миний хувьд гүйцэтгэх засаглалыг эдийн засгаар л үнэлнэ. Эдийн засаг дээшилж байна уу, ард иргэдийн амьдрал дээшилж байна уу гэдэг дээр л асуудлыг хэмжинэ байх.

Одоо болж буй үзэгдлүүдийг ярья. Сүүлийн үед манай улс олон улсын тавцанд шахагдаад, саарал жагсаалтад орчихсон байгаа шүү дээ. Энэ мэтчилэнгийн асуудлуудыг харахаар тааруухан үзүүлэлт болчихоод байна л даа.

Саарал жагсаалт гэдэг бол Монголбанканд өгч байгаа үнэлгээ биш. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яаманд егч байгаа ч үнэлгээ биш. Энэ бол Монголд өгч байгаа үнэлгээ шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Engiin irgen (150.129.143.96)
    Eh ornooso urwaj eh ornoo hariinhand hudaldsan muu luiwarchin urwagch. Hurdhan yaliig ni uuruulj shorond bvh nasaar ni hataah heregtei
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • Монгол (150.129.142.44)
    Тэнэг мал минь хорвоогоос хурдан зайл даа
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (150.129.142.44)
    Та нар шиг бузар шуналтнуудын үё өнгөрсөн. Шорондоо тайван нойрсоорой. Эргүү минь
    2019 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (92.240.178.127)
    Luuhain mini bitgii shaa chinii ediin zasag l hugjij bgaa biz
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.57.93.41)
    эдиин засаг өсчихлөө ч гэж дээ, хэн нэг улстөрч үүнд гавьяатай бол дэнсиопэн л бх даа
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.115.253)
    Гадаад өр 100 дахин өссөн
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.181)
    Энхсайхан авилгачдыг цээрлүүльё гэж байсан нь цаг үеийн чухал асуудал байсан даа
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.181)
    Ардчилагчдыг үзэн ялагчид ардчилалыг хөгжлийн замыг үзэн ядаж улс орноо хорлож байгаа хэрэг
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.181)
    МАН яагаад АН ыг дайснаа гэж боддог юм бэ Үндсэн хуулиндаа ардчилсан улс байгуулахаар заасан биз дээ АН чинь ардчилал биш Ардчилал бол хөгжлийн зам учир МАН ч гэсэн ардчилсан замаар явах ёстой Өөр зам үгүй
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
    • жвзнсрн
      Энхсайханыг тэнэг гэж буй хүн эцгээ өөрийгөө хэн гэдгээ харуулж бна монгол улсад шинэчлэлийн эхүеийн салхийг хагалсан цөөн хүний нэг агуу хүн, бүү атаарх чавар чинь хүрэхгүй байж хүн доромжлох эрх бхгүй
      2019 оны 12 сарын 11
    • Зочин
      Чам шиг тэнэгүүд ардчилалыг АНустай андуурдаг юм
      2019 оны 12 сарын 11
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 16 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 31 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 48 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 30 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 40 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top