x

"2018 оны ногдол ашгийг төмөр замд зарцуулсан. Иргэдэд нөхөж өгөхгүй"  

УИХ-ын өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1,072 хувьцааны ногдол ашиг хуваарилах асуудлаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, мэдээлэлтэй танилцлаа.

Иргэд, төрийн бус байгууллагаас тус байнгын хороонд хандан 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдэд хуваарилах эсэх асуудлаар мэдээлэл өгөх, холбогдох байгууллагуудаас тайлбар авахыг хүссэний дагуу өнөөдрийн хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөл оролцлоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал энэ талаар:

-“Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны 50 хүртэл хувийг Монгол Улсын иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржүүдээр арилжаалах арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. 

Өнөөгийн байдлаар уг компани 12 тэрбум хувьцаа эзэмшиж байгаа. Төрийн эзэмшилд 9.7 тэрбум, иргэдэд 2.2 тэрбум, үндэсий аж ахуйн нэгжүүд долоон сая ширхэг хувьцааг тус тус эзэмшиж байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нь 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 13.6 сая тонн нүүрс олборлож, 12.4 сая тн-ыг борлуулж, үүнээс 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна” гэлээ. 

Уг мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны зарим гишүүн асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Иргэдийн гар дээр байгаа хувьцаа 14.5 хувийг нь эзэлж байгаа юм байна. Үүнд ногдол ногдол ашгийг иргэдэд яагаад өгөхгүй байгаа юм бэ. 1,072 хувьцаагаар хөрөнгө оруулалт хийх эрх зүйн үндэслэл байхгүй. Харин төрийн эзэмшлийн үлдсэн 85 хувь бол нээлттэй. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 

-“Эрдэнэс тавантолгой” өнөөдөр есдөх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 2016 он хүртэл гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалсан өр төлбөртэй байсан. 2016 онд 32.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж эхэлсэн. 2017 онд 490 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, гурван жилийн хугацаанд гадаад, дотоод бүр өр төлбөрөө барагдуулж дуусгасан. 

Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлага бүх хувьцаа эзэмшигчдийн эрхийг адил түвшинд авч үзэх ёстой. Тиймээс ч бид эрхийнхээ дагуу тухайн жилд гарсан ашгаас ямар хэмжээний ногдол ашиг олгох боломжтой вэ гэдэг тооцоог заавал хийдэг. Энэ дагуу 2018 онд тооцоо хийгээд Монгол Улсын Засгийн газар болон төлөөлөн удирдах зөвлөлдөө танилцуулсан. 

Ингэхэд Засгийн газраас Тавантолгойн ордын хөгжилд анхаарах ёстой. Ядаж төмөр замын асуудлаа шийдэх хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу бид Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам болон нүүрс баяжуулах үйлдвэл зэрэг бусад хөтөлбөрүүддээ энэ удаагийн ногдол ашгаа тараах шийдвэрийг манай ТУЗ-өөс гаргасан. 

Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчмэг: 

-Танайх нэгж хувьцаандаа хэдэн төгрөг хуваарилах шийдвэр гаргасан бэ. 14.5 хувь буюу 2.5 сая иргэнд өгөх хувьцааны ногдол ашгийг яагаад өгөхгүй байгаа юм бэ. Засгийн газрын шийдвэрийг байнгын хорооны гишүүд үгүйсгээгүй. Гэхдээ иргэдийн хувьцааны ногдол ашигт нийт хэдэн төгрөг ногдож байгаа вэ гэдэгт хариулт өгөөч. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 14.5 хувийн 2.5 сая иргэн эзэмшдэг. Төр 85 хувийг, ААН-үүд 0.5 хувийг эзэмшдэг. 2018 оны 807 тэрбум төгрөгийн ашгаас тооцоо хийгээд 55.4 тэрбум төгрөгийг иргэдийн ногдол ашиг хуваарилахаар болсон. Тухайн үед ногдол ашгийг олго гэсэн чиглэлийг Засгийн газраас өгсөн. Үүний дагуу бид судалгаа явуулсан. Ингэхэд 2,511,000 иргэнээс 700 гаруй мянга нь бүртгэлд хамрагдаагүй байсан. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Энд иргэдийн бүртгэлтэй байна уу бүртгэлгүй байна уу хамаагүй. Тэр 55.4 тэрбум төгрөгөө яагаад олгоогүй юм бэ гэдгийг асуугаад байна л даа. Нэгж хувьцааны үнэ нь хэд юм. Түүгээр тооцоод иргэдэд ногдол ашиг олгох ёстой. Яагаад энэ үүргээ биелүүлэхгүй байгаа юм. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

-Компанийн 2018 оны цэвэр ашиг 750 тэрбум төгрөгийг төмөр зам руу санхүүжилт хийх шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан. Иргэдээс цахим хэлбэрээр санал авсан. Иргэдээс ногдол ашгаа бүтээн байгуулалтад хийгээд илүү үр ашиг авах нь зүйтэй гэсэн хандлагатай байсан. Компанийн нэгж хувьцаа 25 төгрөг. 1,072 ширхэг хувьцаатай иргэнд 27 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилах тооцоо гарч байсан. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

-“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 85 хувийг төр эзэмшиж байна. Ард түмний болон ААН-үүдийн эзэмшиж байгаа нь 15 хувь л юм байна. Энэ компани 2019 онд 1.1 их наяд төгрөгийн татварын дараах олготой ажиллаж байна. Үүнээс ч илүү ашиг олох боломжтой. 

Тиймээс ард түмний болон ААН-үүдийн эзэмшиж байгаа 15-хан хувийн ногдол ашгийг олгох ёстой. Хүний мөнгийг авч үйл ажиллагаандаа хэрэглэчихээд буцааж өгөхгүй байгаатай адил шүү дээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалал төлөөлөл байна уу. Мөн ногдол ашгийг нөхөн олгох боломж бий юу?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 

-Компанийн ТУЗ-өөс цэвэр ашгийн 300 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилах шийдвэр гаргасан  ч төслийн бусад хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зайлшгүй шаардлага гарсан учраас ТУЗ шийдвэрээ өөрчилсөн. Манай компанийн ТУЗ 11 гишүүнтэй. Үүнээс хараат бус дөрвөн гишүүнтэй. Эдгээр хүмүүс жижиг буюу бусад хувьцаа эзэмшигчдийг төлөөлж ажилладаг. 2018 оны ногдол ашиг болох 55.4 тэрбум төгрөг төмөр замд бүрэн зарцуулагдсан. Үүнийг иргэдэд нөхөж өгөхгүй гэв.  

Үүгээр Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өндөрлөж, 1,072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсч дууслаа. УУХҮЯ болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өгсөн мэдээлэлд үндэслэн иргэд болон ААН-үүдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг судлах үүргийг өгсөн хэдий ч 2019 оны ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ шийдэх юм байна. 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (66.181.161.3)
    яахааараа ард иргэддээ нэг юм ѳгѳх болохоор ѳѳр тийш нь хѳрѳнгѳ гээд оруулчихдагын ѳѳрсдѳѳмболохоор хэдэн тэр бумаар нь идээд л бдаг юм бсан ард иргэддээ юм ѳгнѳ гэхэр л гол нь тасрах дѳхѳхийн авах ёстой юмаа авж ѳгѳх ёстой юмаа илүү дутуу юм ярилгүй ѳгѳѳч танус
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • byambasvren bawuu (66.181.161.3)
    яахаараа ард иргэддээ нэг юм ѳгѳх болохоор ѳѳр тийш нь хѳрѳнгѳ гээд оруулчихдагын ѳѳрсдѳѳ болохоор хэдэн тэр бумаар нь идээд л бдаг юм бсан ард иргэддээ юм ѳгнѳ гэхээр л гол нь тасрах гээд бдаг юмуу хаашаа юм авах ёстой юмаа авяаа ѳгѳх ёстой юмаа илүү дутуу юм ярилгүй ѳгчихѳѳч тс нар
    2019 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.179)
    төрөөс ашиг шимийн хүртээмжтэй хуваарил гээд шийдвэр гаргасан байхад яагаад төмөр зам руу шилжүүлчиж байгаан бэ ? хэний ашиг сонирхол яваад . Ард түмэн нэг босвол та нар цусаараа бөөлжих болно шүү . Өгөх ёстой зүйлийн нөхөж өг!!!
    2019 оны 12 сарын 12 | Хариулах
  • Хувьцаа гэж юу байдгийн энэ тэр д ямач ойлголтгүй захирал байна. Хүний юмыг тэгж зарцуул гээд хэлдэг туз гэж бас нэг зөвлөл хөрөнгийн бирж яаж хөгжих вэ дээ ха ха ха (202.9.46.237)
    Иргэн
    2019 оны 12 сарын 11 | Хариулах
  • zochin (150.129.142.94)
    huwicaa awii ard irgeded huwicaa olgoh n zow
    2019 оны 12 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 24 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 39 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 56 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 38 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 48 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top