x

Д.Эрдэнэбаатар: Хүн улсын соёлын өв дэлхийг “цочоож” эхэлсэн нь тодорхой боллоо

АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг “Archeology” сэтгүүл 2019 оны “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”–ийг зарлажээ. Тэдгээрийн нэгээр Монгол Улсын Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны ажил нэрлэгдсэн байна. Тус судалгааны багийг удирдсан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Улаанбаатарын Их сургуулийн багш, археологич Д.Эрдэнэбаатараас шилдэг олдворынх нь талаар тодрууллаа.

-Энэ оны Дэлхийн 10 шилдэг судалгааны нэгээр таны удирдсан багийн судалгаа шалгарчээ. Баяр хүргэе. Судалгааны багийнхнаа эхлээд танилцуулна уу?

- Баярлалаа. Энэ бол манай Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн судлаач багш нарын 20 жилийн шургуу хөдөлмөрийн үр дүн юм шүү. Энэ удаагийн 2019 оны хээрийн судалгааны ажил маань манай Сургуулийн Археологийн тэнхим, БНХАУ-ын Хэнань мужийн Археологийн хүрээлэнтэй хамтран хийсэн судалгааны ажил юм. Бидний малтан шинжилсэн 189-р булш болон 10-р булшны олдворууд дэлхийн шилдэг 10 судалгааны 9 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Есийн тоо монголчууд бидний хувьд маш их азтай байгаагийн шинж. Манай судалгааны багт археологич Б.Галбадрах, антропологич Э.Мижиддорж, археологич Ж.Эрдэнэ, сэргээн засварлагч Б.Батчимэг, БНХАУ-ын Хэнань мужийн Археологийн хүрээлэнгийн доктор Ли Ганг, Ван Ли, Луй Бин нарын археологич судлаачид мөр зэрэгцэн ажилласан. Бүтэн таван сарын турш хийсэн судалгааны ажлын анхны үр дүнгээ бид харлаа. Мэдээж судалгаа бүрэн гүйцэд дуусаагүй, үргэлжилсээр байгаа.

-Дэлхийн шилдэг олдвороор нэрлэгдээд буй мөнгөн луунууд ямар онцлогтой вэ?

- Хос мөнгөн лууг цул мөнгөөр цутгаж хийсэн, дэл, сэрвээ, далавчийг алтан шармалаар бүрсэн уран гоё хийцтэй амьтны загварт урлагийн төгс шийдэл юм. Бид одоо чухам юуны зориулалттай болохыг шинжлэн судалж байна. Мэдээж эхний таамаглал маань Хүннүгийн буюу Хүн улсын хаан төрийн сүр хүчний бэлгэдэл болох нь тодорхой. Цаашид лавшруулан судлах ажлыг одоо ид хийж байна. Судалгааны ажил маань бүрэн дууссаны дараа энэ сэдвээр Та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж гарах байх аа.

-Балгасын тал дахь “Гол мод -2”-ын Хүннүгийн язгууртны булшнуудаас өөр ямар ямар үнэтэй олдвор гарсан бэ?

- Эхний малтсан 189-р булшийг бид 3 жилийн турш малтан шинжилсэн, энэ жил малтаж дуусгасан эртний булш юм. Хэдийгээр энэ булш маш их тоногдсон байсан ч, азаар эндээс дээрх хос мөнгөн луу олдсон. Энэ нь манай Монгол Улсаас төдийгүй, Ази тивээс олдсон лууны бүтэн дүрс бүхий анхны олдвор гэж үзэж болно. Тэр дундаа мөнгөн хос луу монголчууд бидний өвөг дээдэс луу гэдэг амьтныг хэрхэн төсөөлж бүтээснийг бодитойгоор харах боломжтой боллоо гэсэн үг юм.

Луу нь хэдийгээр домгийн амьтан боловч бидний өвөг дээдэс лууг нохой биетэйгээр төсөөлөн урласан байгаа нь маш сонирхолтой. Бидний хүүхдийн булш байж магадгүй хэмээн таамаглаж малтсан 10-р булш бол, харин огт хөндөгдөөгүй байсан. Иж бүрэн нэг эвэрт янгирын дүрс бүхий мөнгөн чимэглэлтэй, модон сүйх тэрэг дагалдуулан тавьсан, 70 гаруй настай эрэгтэй хүнийг оршуулсан байсан. Энэ нь Хүннүгийн язгууртны оршуулгын зан үйл, оюуны болон эдийн соёлын хийгээд хүн судлалын \антропологи\ олон зүйлийн гэрч баримт, эх сурвалж болох үнэ цэнэтэй судалгааны ажил болсон. Би түрүүн хэлсэн, бидний судалгааны ажил зөвхөн эхэлж байна. 

-Ер нь, АНУ-ын “Археологи” сэтгүүл шилдгүүдийг хэрхэн нэрлэж зарладаг юм бол? 

- АНУ-ын “Археологи” сэтгүүл нь дэлхийн нийтийн янз бүрийн газар оронд хийж буй  археологийн судалгаануудын үр дүнг өөрсдийн редакцийн гишүүд, дэлхийн нэртэй томоохон археологич нарын саналыг үндэслэн нэрлэдэг уламжлалтай юм билээ. Урьд өмнө нь, бид бас 2011 онд анх малтсан булшны судалгааны үр дүнг нэр дэвшүүлж байсан юм. Гэвч шалгараагүй. Харин энэ жилийн хувьд санаандгүй байхад бидний судалгаа шалгарсан нь “даравч далдай нь, булавч бултайж” буйн шинж байх аа.

-Тус сэтгүүлд манай археологийн олдворууд "Топ"-оор нэрлүүлж байсан тохиолдол бий юу?

-  2008 онд билүү Монгол-Оросын хамтарсан археологийн шинжилгээний анги бас Ноён уулын булшны судалгааны үр дүнгээ дэвшүүлж байв. Гэвч ОХУ-ын шилдэг археологийн судалгаагаар нэрлэгдэн ОХУ-ын судлаач Н.Полосьмак улсынхаа төрийн шагналыг хүртэж байсан.

-“Хү” хамтлаг лого-гоо танай судалгааны олдвороос санаа аван бүтээсэн гэдэг үнэн үү?

- Би “Хү” хамтлагийн лого-г харсан. Монгол улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт Д.Дашдондог надтай танилцан өөрийн хамтлагийн анхны пянзаа надад бэлэглэсэн юм. “Хү” хамтлагийн лого-г манай 2011 оны судалгааны үр дүнгээр илэрч олдсон зарим мөнгөн чимэглэлийн суурийг ашиглан, нэг эвэрт бэрсийн дүрстэй эвлүүлэн “Хү” гэсэн үг орсон лого хийсэн байна билээ. Тэр лого-г хийсэн хүнийг зохиосон гэхэд хэцүү, харин бидний судалгааны олдвороос “дэлссэн”  гэвэл онох байх. Ямартаа ч Хүн улсын соёлын өв дэлхийг “цочоож” эхэлсэн нь тодорхой боллоо.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 5 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 10 цаг 36 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 11 цаг 36 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 11 цаг 46 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top