x

ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих: Евразийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал ач холбогдолтой

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихийн урилгаар 2019 оны 11 дүгээр сарын 18-аас 21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж, жил бүр зохион байгуулагддаг “Тээврийн долоо хоног-2019” чуулга уулзалтад албаны хүмүүсийн хамт оролцлоо.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан чуулга уулзалтын үеэр “Тээвэр-Евразийн интеграцчлалын үндэс” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцов. Тэрбээр Ази, Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг болохыг онцлоод, ОХУ, БНХАУ болон Ази, Европын худалдааны эргэлт жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улс өөрийн газар зүйн байршлын давуу талаа ашиглан хоёр хөршийн хооронд хийгдэх болон бүс нутаг, Евразийн хооронд хийгдэж буй тээвэрлэлтийг өөрийн улсаар дамжин өнгөрүүлэх, бүс нутгийн тээвэр логистикийн системд идэвхтэй холбогдох, хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, ОХУ-ын санаачилсан “Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгуудыг харилцан уялдаатай хөгжүүлж, тээвэр логистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн чухлыг онцлоод Монгол Улс Евразийн тээврийн сүлжээний салшгүй нэгэн хэсэг байж, идэвхтэй, итгэлтэй, санаачилгатай түнш байх болно хэмээн тэмдэглэн хэллээ.

ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих “Тээврийн долоо хоног-2019” чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Евразийн тээврийн сүлжээнд Монгол Улс чухал ач холбогдолтой болохыг онцолсон юм.

Дээрх арга хэмжээний хүрээнд тээврийн салбарын тоон систем, цахим шилжилт, Евразийн бүс нутгийн төмөр зам, авто зам, автотээвэр, усан замын тээвэр, агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар салбар хэлэлцүүлгүүд өрнөв. Мөн бүс нутгийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулах, хамтран хэрэгжүүлэх, шинэ боломжуудын талаар санал солилцож, хэлэлцэв.

Түүнчлэн орчин үеийн техник технологи, тээврийн салбарын чиг хандлага, бүс нутгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан санхүүжилтийн шинэ арга барил, байгаль орчинд ээлтэй тээвэр логистикийн ухаалаг систем, тоон технологийн шилжилт, тоон технологид суурилсан тээврийн нэгдсэн системийн талаар олон шинэ технологийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ гэж Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 25 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 40 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 9 цаг 57 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 39 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 49 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top