x

Зээлд хамрагдсанаар жилийн турш үйлдвэрлэлээ явуулах боломжтой болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Жижиг дунд үйлдвэрлэл зээл: Хамтын ажиллагаа-Хариуцлага” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнгөрөгч баасан гаригт зохион байгууллаа.

Тус сангаас зээл авсан нийт зээлдэгчдэд зориулсан энэ удаагийн уулзалтад 80 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч иргэд оролцсон байна.

Мөн төслийн мэргэшсэн зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүдийг урьж "төслийг хэрхэн үйр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх болон урьпчилан хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагаануудын төлөөр заавар, зөвлөгөө өгсөн байна. Харин татварын орчны тухай буюу ЖДҮ эрхлэгчид юунд анхаарах шаардлагатай талаар төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Уулзалтын үеэр ЖДҮХС-аас зээл авч, төслөө амжилттай хэрэгжүүлсэн “Цайдам трейд” компанийн захирал Х.Ихбаяр, А.Солонго нар өөрсдийн сайн туршлагаа хуваалцсанаас гадна төслийг хэрхэн амжилттай удирдах болон эрсдлийн удирдлагын талаар “Төслийн удирдлагын хүрээлэн” ТББ-ын захирал Ц.Өнөржаргал илтгэл мэдээлэл хийжээ.

Уг уулзалт,ын талаар “Инахис” компанийн захирал Н.Мөнхбаяр “Өнөөдрийн үйл ажиллагаа нэлээд үр өгөөжтэй болж өндөрлөлөө. Манайх резинэн хавтан үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЖДҮХС-аас анх удаа зээл авч байгаа. Бидний хувьд өмнөх жилүүдэд өвлийн улиралд үйл ажиллагаагаа бүрэн зогсоодог байсан бол одоо улирал харгалзахгүйгээр жилийн дөрвөн улиралд үйлдвэрлэлээ явуулах бүрэн боломжтой болж байгаа. Энэ нь хавар гэхэд худалдан борлуулах бүтээгдэхүүний нөөцөө хангалттай бий болгох боломжийг олгож байгаа тул их олзуурхаж байна” гэв.

“Жонон од” компанийн захирал Г.Одгэрэл “Манай компанийн хувьд ЖДҮХС-аас анх удаа зээл авч байна. Бид арьс, ширэн эдлэл үйлдвэрлэж экспортод гаргадаг. Зээлд хамрагдсанаар

-Экспортын бүтээгдэхүүний нэр, төрлөө нэмэгдүүлэх

-Эскпортын хэмжээгээ нэмэгдүүлэх

-Бусад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй түүхий эд зэрэг дээр хамтарч ажилладаг тул харилцан бие биенээ дэмжих, өсөж дэвших боломж бий боллоо гэж харж байгаа. Өнөөдрийн үйл ажиллагааны хувьд сэтгэл хангалуун байна. Ялангуяа Өнөржаргал гуайн илтгэл их үр өгөөжтэй санагдсан” гэв.

“Арга шагай” компанийн ерөнхий захирал Б.Хонгоршагай “Манайх мод, арьс ширэн эдлэл үйлдвэрлэдэг компани. ЖДҮХС-аас тоног төхөөрөмжийн зээл авсан.

Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчилж, урьд нь байгаагүй тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр илүү чанартай, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх боломжтой болно.

Мөн бүтээгдэхүүний гарц нэмэгдэж, үйлдвэрлэлд зарцуулах хугацаа багасна. Ач холбогдол, дэвшил нь үүнд л байна даа” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 4 цаг 32 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 9 цаг 46 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 10 цаг 3 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 10 цаг 46 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 10 цаг 56 мин Номын хураангуй: The Power of the Other Өчигдөр 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top