Монгол улсын 10 компани АНУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ экспортлох боломж байна.
Энэ талаар Монголын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл болон АНУ-ын зөвлөлийн экспертүүд хамтран гадаад худалдаа, хамтын ажиллагааны хүрээнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нараа дэмжин ажиллах “Америкт экспортлоё” уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтаар Монголын ААН-үүдэд АНУ-ын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ экспортлох талаар зөвлөгөө өгч, мөн хөрөнгө оруулалт татахад анхаарах нөхцөл, хууль эрхзүйн орчны талаар сургалт явуулахаа мэдэгдсэн юм.
МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул АНУ-ын худалдааг дэмжих байгууллагууд хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох үүднээс хамтран бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Монголын бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд экспортлоход тусламж дэмжлэг үзүүлэн анхаарч ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, Монгол-АНУ-ын Худалдааны танхимууд хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тууштай дэмжин ажиллана гэлээ.
МҮХАҮТ-д болсон сургалт, зөвлөлдөх уулзалтыг “Монгол Брэндийн холбоо” ТББ санаачилж, МҮХАҮТ болон АНУ-ын ЭСЯ дэмжин ажиллалаа. “Америкт экспортлоё” уулзалтад манай улсын экспортын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй ААН, компанийн төлөөлөл оролцлоо.