x

С.Баянмөнх: Эрүүгийн хууль ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ял завших боломж олгож байна

Манай улс төрчид жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэрээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, ЖДҮХС-гаас их хэмжээний зээ^авсан хэрэг өнгөрсөн жилээс олон нийтэд ил болсон.

Энэ хэрэгтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар УИХ-ын 49 гишүүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. Мөн тус сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б. Батзориг, Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарын долоон хунийг татсан.

Гэтэл тэд өнгөрсөн даваа гаригт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар гаргасан хүсэлтээсээ татгалзаж, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн юм. Ийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, яллагдагч нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасан.

Үүнтэй холбоотойгоор Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч С.Баянмөнхтэй ярилцлаа.

-ЖДҮХС-гаас зээл авсан хэргийн яллагдагч нар гэм буруугаа хүлээж, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь ялаа хөнгөлүүлэх нөхцөл байдлыг бий болгож байна уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-д яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд хэрэг шилжихээс өмнө прокурорт гаргана гэсэн байгаа.

Мөн хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана гэж заасан. Тодруулбал, тухайн хүн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, учирсан хохирол, хор уршгаа арилгасан байх ёстой. Эрүүгийн хуульд хохирлоо арилгахаа илэрхийлсэн гэсэн нэр томьёо бий.

Гэхдээ хохирлыг арилгах, арилгахаа илэрхийлэх хоёр өөр. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас авсан зээлээ эргүүлж төлсөн баримт хэрэгтэй. Түүнээс хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн гээд хэргийг шийдчихэж болохгүй.

Эрүүгийн хуулийн 6.7-д гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр заасан. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж болно гэж байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэж заасан.

-Энэ хэрэг дээр зүйлчилсэн зүйл ангиар дээрх хүмүүсийг 2-8 жил хорихоор байгаа. Хэрэв тэд хохирлоо барагдуулбал, ялын хэмжээ 1-4 жил болох нь ээ?

-Хэрэг дээр ажиллаагүй учраас зүйлчлэлийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ Б.Батзориг нарын хэрэг Эрүүгийн хуулийн 22.1.3-аар зүйлчлэгдэхээр байгаа. Ингэж үзвэл хялбаршуулсан журмаар Батзоригийг хорих ялын хэмжээ 1-4 жил болох магадлалтай.

Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт. Харин бусад хүн нь 22.1.1, 22.1.2-оор хариуцлага хүлээх болов уу. Ингэхээр Б.Батзоригоос бусад хүнд хорих ял оноохгүй байх.

-Яллагдагч нар гэмт хэргээ хүлээн зөвшөөрчихөөд байхад Нийслэлийн прокурорын газарт хэргийг буцаадаг нь ямар учиртай вэ. Шууд хэргийг хянан шийдвэрлэж болдоггүй юу?

-Шүүгдэгч нар шүүх хурал дээр урьдчилан хэлэлцүүлэг хийх хүсэлтээсээ татгалзаж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээж авсан. Иймээс процессыг зөвтгөж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх хугацаагаар хангаж, хэргийг буцаасан.

Хялбаршуулсан журмаар шийдэж байгаа учраас шүүхийн өмнөх шатанд хэргийг шийднэ. Нэг ёсондоо ял наймаалцах, урьдчилан шийдвэрлэх процесс явагдаж, шүүхээр таслуулах болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхээр гэм буруутай эсэхийг шүүн хэлэлцэхгүй гэсэн үг. Шүүхийн өмнөх шатанд гэм буруугийн асуудлыг прокурор, шүүгдэгч тал хоорондоо ярилцаж, хохирлыг барагдуулсан гэх асуудлыг яриад, шүүхээр асуудлыг авч хэлэлцээд, шийдвэр гаргана.

-Прокурорт шилжүүлснээс хойш хэдий хугацааны дотор хэргийг шийдэх ёстой вэ?

-Прокурор хялбаршуулах журмын дагуу хүсэлтийг хүлээн авч, 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлнэ. Шүүх үүнийг нь 2 цагийн дотор шийдвэрлэх ёстой.

-Хэрэгт холбогдогч нар Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээхгүй байх нөхцөл үүсэх үү?

-Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулж байгаа нь хариуцлагаас чөлөөлж байна гэсэн үг биш. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Торгох, төрийн албанд ажиллах эрхийг нь хасах, тодорхой хугацаагаар хорих гэх мэт байдлаар ял онооно. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой.

Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой одоо хэрэглэж байгаа хуулийн зүйл заалт сул байна. ЖДҮХС-гийн хэрэгт холбогдогч нарыг хамгийн хүндрүүлэх нөхцөл байдлаар буюу 22.1.3-аар зүйлчлэхэд

2-8 жил хорихоор байгаа. Зүйл заалт чанга байж гэмээнэ үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оноох нөхцөл бүрдэнэ. Гэтэл одоо хэрэглэж байгаа хууль ийм сул байгаа учраас хуулийн байгууллагыг буруутгах боломжгүй.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч авлигын асуудлаас болж огцорч, 24 жил хоригдож байгаа. Гэтэл манайд ЖДҮХС-гаар дамжуулж хамаарал бүхий этгээдээр зээл авсан нь тогтоогдоод байхад хүлээлгэх хариуцлага ийм байгаа нь манай хууль ямар байгааг харуулж байна.

-Энэ хүмүүсийн хэргийг 22.1.3-аар зүйлчилж байгаа. Энэ нь хэр оновчтой вэ?

-Гэмт хэргийн зүйлчлэлийг хэргийн шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа мөрдөгч, прокурор чиг үүргийнхээ дагуу зүйлчилдэг. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх эсэх дээр өмгөөлөгчдөд мэтгэлцэх эрх бий. Эрүүгийн хууль дээр өөр оновчтой, тохирох зүйл заалт энэ хэрэгт байхгүй.

-Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь ял завших гэж буй үйлдэл гэж харж болох уу?

-Хуульд гэм буруугаа хүлээвэл ялыг хөнгөрүүлж болно гэж заагаад өгчихсөн болохоор шууд ял завших оролдлого гэж болохгүй. Хуулийг хэрэглэх нөхцөл байдал, боломж нь ийм байна. Тэгэхээр энэ хууль хэнд зориулагдсан бэ гэдэг нь эргэлзээтэй. Хууль тогтоогч байгууллага болон төрийн албан тушаалтантай холбоотой хэрэгт ялын зүйл заалт сул байна.

Хөөн хэлэлцэх хугацаа, хялбаршуулсан журмаас авахуулаад тэдэнд ял завших боломж, бололцоо олгож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хууль ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ял завших боломж олгож байна. Үүнийг хуульд зааж, ял завшиж байгаа хэрэг гэж хардахаас өөр аргагүй.

Хуульчийн хувьд хэлэхэд нэгдүгээрт, авлига, хээл хахуультай холбоотой хэргийн хуулийн хариуцлага тооцох зүйл, заалт сул. Хоёрдугаарт, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал ял завших маягтай байгаа нь харагдаж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 8 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 23 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 40 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 22 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 32 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top