x

Д.Лүндээжанцан: Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хүндэтгэлтэй хандах байх

-Д.Лүндээжанцан: Бид зөвшилцөх бүх боломжийг ашигласан-

УИХ өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Нэмэлт өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хоригийг хүлээж авсан тул УИХ гуравдугаар хэлэлцүүлгээр шууд батлах хуулийн орчин бий болсон юм.

Хуулийн төслийг УИХ-аар батлахын өмнө УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Сануулахад, АН-аас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Ерөнхийсайд өөрөө кабинетийнхаа гишүүдийг томилж, чөлөөлөх, сонгуулийн холимог тогтолцоог хуульчлах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох гэсэн гурван саналаар ажлын хэсэгтэй зөвшилцөж, гуравдугаар хэлэлцүүлэгт оролцсон ч Ерөнхий сайд өөрөө кабинетийнхаа гишүүдийг томилж чөлөөлөхөөс бусад хоёр санал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд багтсангүй.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг байнгын хороо хийлээ. Энэ үеэр Ардчилсан намаас ирүүлсэн гурван саналын хоёрыг нь дэмжчихлээ?

-Ардчилсан намаас ирүүлсэн гурван санал бол өмнө нь төсөлд байгаагүй саналууд бол биш. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр Ерөнхий сайд нь Засгийн газрын танхимыг бүрдүүлж, УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлж, огцруулна гэсэн заалт байсан. Үүнийг Ардчилсан намын зүгээс дахин сэргээж, оруулж ирсэн. Мөн сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэх заалт мөн 62 гишүүний өргөн барьсан төсөлд байсан ч олонхийн дэмжлэг аваагүй хасагдсан юм. Харин энэ удаад тогтолцоо гэх заалтыг агуулгыг нь тодруулж, олонхийн болон хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгууль явуулна гэдэг заалтыг сэргээж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар нэг бүрэн эрхийн хугацаагаар сонгоно гэсэн заалт орж ирснийг хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр парламентаас сонгоно гэх үг нэмж, санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Түүнээс биш цоо шинээр орж ирж байгаа заалт биш. Зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд ярилцаж, хоёр заалтыг нь дэмжсэн учраас УИХ-ын 68-р тогтоолоор байгуулагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэх ажлын хэсэг дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар оруулсан. Ерөнхийлөгч, Ардчилсан намтай зөвшилцсөний үндсэн дээр энэ удаагийн өөрчлөлтүүд орж ирж байгаа.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг зөвшилцлийн ажлын хэсэг дэмжээгүй учраас гуравдугаар хэлэлцүүлэгт орохгүй гэсэн үг үү?

-Огт орохгүй. Ерөнхийлөгчийн институт бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгох саналыг дэмжихгүй, хүлээж авахгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн гэж зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагч бидэнд мэдээлсэн. Ерөнхийлөгчийг парламент болон парламентын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгоно гэдэг санал зөвшилцлийн ажлын хэсэг дээр олонхийн дэмжлэг аваагүй учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүй болсон. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа АН-ын гурван саналаар иргэд, сонгогчид ямар саналтай байгаа талаар гишүүд уулзаж, саналыг нь сонсоход Ерөнхийлөгчийг парламентаас сонгохыг нэг их таашаахгүй байна. Ер нь бол сонгодог онолоороо, ерөнхий зарчим нь бол парламентаас Ерөнхийлөгчийг сонгох нь зөв боловч нийгмийн сэтгэл зүй, олон нийтийн дэмжлэг бүрэн гүйцэд авч чадахгүй байгаа юм.

-Ерөнхий сайд нь танхимаа бүрдүүлэх заалтыг хэрхэн томьёолж дэмжсэн бэ?

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ, гэхдээ УИХ, Ерөнхийлөгчид танилцуулна. УИХ дээр сайд нарын асуудал орж ирэхэд нэг бүрчлэн ярьж, асуултаа асууж, дүгнэж, бүх байдлаар ярилцана. Томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөнө. Ерөнхийлөгчид мөн танилцуулна. Ерөнхий сайд сайд нараа чөлөөлөх шаардлага гарвал сайд нараа солих саналаа мөн УИХ-д оруулж ирнэ.

-Ардчилсан намын зүгээс энэ гурван саналыг нь дэмжихгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт орохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Гэхдээ зөвшилцлийн ажлын хэсэгт Ардчилсан намын төлөөлөл ч байгаа шүү дээ?

-Ер нь бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан цагаас эхлэн Ардчилсан намын саналууд, Ерөнхийлөгчийн төсөл, санал орж ирсэн цагаас Ардчилсан намын гишүүд зөвшилцлийн ажлын хэсэг, бусад хуралдаануудад оролцсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өөрөө Үндсэн хуультай адилхан зөвшилцлийг шаарддаг учраас бид тултал нь зөвшилцлийн төлөө явж байна. Байх ёстой бүх л бололцоогоор зөвшилцөж явж байгаа гэдгийг олон нийт харж байгаа байх. Боломжтой бүх хувилбараар зөвшилцөхийн төлөө явж байна. Зөвшилцөхгүй бол зөвшилцөхгүй гэдэг, зөвшилцөхөөр зөвшилцлөө гэдэг, АН-ынхан.

-Сонгуулийн тогтолцоог холимог болгохыг байнгын хороо дэмжсэн. Гэхдээ нам сонгохгүй, хүн сонгох байдлаар өөрчилсөн байсан?

-Пропорциональ элемент бол санал хаягдахгүй, маш сайн систем. Ганцхан намыг сонгосноор намын нэрийн дор ард түмэнд таалагдахгүй хүмүүс орох нүх, сүв болдог гэж шүүмжилдэг. Тиймээс энэ удаад пропорционалийн нээлттэй, хаалттай хоёр системийн нээлттэй жагсаалтыг нь сонгож авахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, нэрсийн жагсаалтад орсон намыг бус нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх, сонгогч тойрогт болон намын жагсаалтад нэр дэвшсэн хүмүүст саналаа өгнө гэж томьёолсон. Намын жагсаалт зөвхөн нам дотроо бус улсын хэмжээн бодлогоороо өрсөлдөнө. Энэ явцад хүний төлөө саналаа өгнө. Хүний төлөө өгсөн саналууд нь нэгдэж, намын санал болно. Намын жагсаалтаар сонгогдсон хүмүүсийг эрэмбэлэхдээ хэн хэдэн сонгогчийн санал авснаар нь эрэмбэлнэ. Түүнээс намын жагсаалтын нэг, хоёрт бичигдсэн гэдгээрээ бус сонгогчоос хэн олон санал авснаараа сонгогдоно. Улсын хэмжээнд аль ч нам 26 хүн нэр дэвшүүлэхэд санал авсан тоогоор нь намуудаа эрэмбэлж, намын жагсаалтын хамгийн их санал авсан эхний 10 хүн гишүүнээр сонгогдоно гэсэн үг. Сонгогч саналаа өгөхдөө УИХ-ын сонгуульд оролцож буй намуудаас өөрөө сонгож, тэр хуудас доторх хүмүүсээс сонгоод явна.

-Ардчилсан намын зүгээс хуулийн хэрэгжилтийг 2020 оны сонгуулиар хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа?

-УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат бол 2020 оны сонгуулиас эхлэн хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар бэлтгэл ажил их байгаа учраас 2024 оны УИХ-ын сонгуулиас эхэлж хэрэгжүүлнэ гэдэг санал зөвшилцлийн ажлын хэсэг, байнгын хороон дээр ч дэмжигдсэн.

-Ардчилсан нам гуравдугаар хэлэлцүүлэгт оролцохгүй гэвэл эрх баригчид дангаараа гуравдугаар хэлэлцүүлгээ батлах уу?

-Ардчилсан намын зөвлөл орох эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ бид бүх л талаар зөвшилцөж ирсэн. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт бол бид тултал нь зөвшилцөх зарчмаар баримталсан гэдгийг давтан хэлмээр байна.

-Маргааш /өнөөдөр/ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ хэлэлцэнэ. Гуравдугаар хэлэлцүүлгээр батлах ёстой тийм үү?

-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн 14 саналын томьёоллоор санал хураагдаж, түүний дараа орж байгаа нийт  нэмэлт, өөрчлөлтийг нэгбүрчлэн уншиж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг батлах эсэх асуудлаар санал хураалт явуулна. Үүний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг батална. Нэмэлт, өөрчлөлт батлагдвал, Ерөнхийлөгч ёсчилно. Нэмэлт, өөрчлөлт  нь 2020 оны тавдугаар сарын 25-аас эхлэн дагаж мөрдөгдөнө.

-Зөвхөн Ардчилсан намын зөвлөлийн оруулж ирсэн саналаар саналт хураалт явуулна гэж ойлгосон. Гэвч байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр 14 саналаар санал хураахаар болсон байна?

-Ард нийтийн санал асуулгад оруулах эх гүйцээн боловсруулах дээр үндсэн гурван санал, үлдсэн нь техникийн санал байсан. Энэ саналууд өмнө нь хураагдаж, Ард нийтийн санал асуулгыг хийх асуудлыг хэлэлцэхэд дэмжигдсэн ч Ерөнхийлөгчийн хориг тавигдсан учраас тэр хэсэг саналууд хүчингүй болсон. Тиймээс дахин санал хураах шаардлага гарч байгаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл гэдэг нь?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар хэрэгжих 2020 оны тавдугаар сарын 25-ний өдрөөс өмнө зарим зохицуулалтыг шууд хэрэгжүүлэх боломжгүй учраас одоогийн үйлчилж байгаа хуулиуд шинэ хууль гартал үйлчилнэ. Түүнчлэн Эрдэнэт, Дархан хотын статусын асуудлыг хагас жил дотор оруулж ирэх, УИХ-ын сонгуулийн тогтолцоог 2024 оноос хэрэгжихийг хуульд оруулах, Улс төрийн намын хуулийг хэзээ батлах, намын гишүүнчлэлтэй холбоотой асуудлыг хэрхэн зохицуулах гэх мэт асуудлыг ерөнхийлөн журамлах тогтоол юм.

 -Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд хориг тавьж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хориг тавих боломжтой юу?

-Хууль эрх зүйн хувьд бол байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол өөрөө Үндсэн хуулийн адил хүчинтэй байна гэсэн заалт бий. Тиймээс батлагдаад гарвал хүндэтгэлтэй хандах байх гэж бодож байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар түүнийг дагаж хичнээн органик хуульд өөрчлөлт оруулах вэ?

-Эхний удаад жагсаалт гаргаснаар 26 орчим хуулийг яаралтай өөрчилнө. Энэ жагсаалтыг УИХ батална. Тухайлбал, Нутгийн удирдлага, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдал, Сонгуулийн хууль, Улс төрийн намын хууль, Шүүхийн багц хууль гэх мэт хуулиуд бий. Үе шаттайгаар батлах төлөвлөгөөг УИХ гаргана.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг маш удаан хугацаанд боловсруулж, санал авч, зөвшилцсөний дүнд батлах гэж байна. Та бол энэ ажлыг анхнаас нь ахалж, гардан хийж байсан хүний хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн заалт болгон эцсийн дүндээ төрийн эрх мэдлийн хуваарилалтын хяналт, тэнцвэр, хариуцлагын тогтолцоо, засаглалын тогтвортой байдлыг хангахад чиглэхэд хийсэн тодорхой алхмууд. Ингэснээр төрийн эрх мэдлийг хязгаарлаж чадах юм бол хүний эрхийг зөв хамгаалж чадна. Парламентат ёс, Монголын ардчилал, ардчиллын замаар замнасан 30 жилд алдсан алдаа оноогоо дүгнэж, Монголын ард түмний сонгож авсан ардчилсан тогтолцоог боловсронгуй болгох баталгаа болж байгаа юм. Бид ухралт хийгээгүй гэж үзэж байна. Ардчиллын институциудын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь бий болгох, энэ асуудлаар гүнзгийрүүлэхэд их чухал алхам болсон гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ /news.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITY (197.211.58.249)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2019 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.105.12)
    Хуулийг иргэд бол үеийн үед дагаж мөрдөж ирсээн.Баячууд болоод төр барьсан луйварчид үеийн үед өөрсдөө ашиглаж ирсээн. Ялгаа нь ийм л байлаа
    2019 оны 11 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 41 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 56 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 13 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 55 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 5 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top