x

Д.Хаянхярваа: Сонгуулийн холимог тогтолцоог эргэж харах ёстой

Д.Хаянхярваа: ШИНЭЭР КОНТОРЫН БАРИЛГА ЭХЛҮҮЛЭЛГҮЙ ГАНЦХАН ЖИЛ ТЭСЭЭЧ

УИХ-аар хэлэлцэж буй 2020 оны төсвийн төмлийн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх асуудал одоо ямар шатандаа байгаа вэ. Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаад АН-ын зүгээс тавьж буй гурван саналын нэг болох Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг болох заалтыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулахаар тохиролцсон талаар гишүүд мэдээлж байсан? 

-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, өөрөө огцруулах асуудлыг Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр би тууштай дэмжиж байсан. Гэвч бүлэг дээр уг заалтыг эсэргүүцэж унагаасан юм. Бидний яриад байгаа гол асуудлыг нэг нь Засгийн газрын чадамж, насжилтын асуудал шүү дээ. Ерөнхий сайд арай илүү эрх мэдэлтэй байх нь цаашдаа манайд хэрэгтэй.

Гэхдээ нэг зүйлээс болгоомжлох ёстой. Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаал хаших хүн бүх юмыг хэтрүүлчихвий. Манайхан тойрон хүрээлэл үүсгэж аваад, нөгөөдүүл нь буруу, зөрүү мэдээллээр хангаад, нийгмээс тусгаарлачихдаг. Ингэж тойрон хүрээлэл үүсгэж байгаад нураадаг үйл явц социализмын үеэс л манай намд байгаа зүйл. 40-өөд жилийн дараа Ю.Цэдэнбал даргыг яаж унагаасан билээ. Яг л түүн шиг намын даргаа тойрч, бүчиж байгаад гэнэт л балбаад эхэлдэг.

Тийм технологийг давтуулахгүйн тулд намын дарга, Ерөнхий сайд хүн зарчимтай, ёс зүйтэй, нам дотроо ардчилалтай байх зарчмыг барьж ажиллавал илүү үр дүнд хүрнэ гэж харж байгаа. 

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох санал дээр Ерөнхийлөгч эсрэг байр суурьтай байгаа юм билээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсны дараагаас энэ заалтыг хэрэгжүүлж эхэлнэ гэх хувилбар ч яригдаж байгаа гэсэн. Энэ дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Гишүүдийн дунд янз бүрийн л байр суурь байгаа. Гэхдээ үүнийг хүлээж авах нь зөв. Энэ төрийн толгойн өвчин болоод байгаа зүйл бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл, Засгийн газрын эрх мэдэл холилдоод байгаа асуудал. Ерөнхийлөгч шүүх, прокурорыг томилдог давуу эрхтэй болчихоод байна. Зовлонгийн шалтгаан юу гэвэл үүнийг л хэлнэ. 

Хэрэв энэ заалт батлагдвал 2021 оноос хэрэгжүүлж болохгүй гэх зүйл байхгүй гэж би хувьдаа үзэж байгаа. Гэхдээ энэ дээр бүлгийн олонхын шийдвэрээ дагана. 

-Сонгуулийн холимог тогтолцооны тухайд?

-Холимогт тогтолцоог дэмждэг хүний нэг нь би л дээ. Яагаад гэвэл  парламентын тогтолцоог сайжруулахын тулд холимог тогтолцоог байлгах хэрэгтэй. Холимог тогтолцоотой болоход сөрөг талууд байгаа. Тухайлбал, намын даргаа тойрсон том, хүчтэй бүлэглэл үүсгэж, бүлэг фракцаараа хуваагддаг болох вий гэсэн болгоомжлол бий. Энэ болгоомжлолыг эс анзаараад цаад ашиг тусыг нь харъя гэвэл парламентын төлөвшилд хэрэгтэй юм. 

Жишээ нь, АН өнгөрсөн сонгуулиар нийт ард иргэдийн 37 хувийн саналыг авсан хэр нь есхөн гишүүн сонгогдсон байна. Хэрэв холимог тогтолцоогоор сонгууль явагдсан бол магадгүй энэ парламентад АН-аас 20-иод хүн, МАХН намаас ч бас хэдэн гишүүн орж ирээд, манай намын 65-аас хасагдах байсан байх. Ингэсэн бол парламентын дархлаа талаасаа илүү сайжирч, 2016-2019 онд үүссэн шиг улс төрийн ээдрээтэй асуудал үүсэхгүй байх магадлал байсан. Тэгэхээр холимог тогтолцоог олон талаас нь харах ёстой гэж бодож байна.

Хэрэв энэ тогтолцоог хэрэгжүүлнэ гэвэл 2024 оны сонгуулиас хэрэгжүүлэх нь оновчтой болох байх. Яагаад гэвэл өнөөдрийн нөхцөлд нэг намын, нэг бүлгийн гишүүд маш олон болчихсон. Янз бүрийн хэл ам ч байна. Тэгэхээр 2020 оны сонгуулиар улс төрийн намууд, улс төрчид гэсэн дүнгээ тавиулна. Гэхдээ 2024 оноос холимог тогтолцоог хэрэгжүүлэхийн өмнө намын гишүүнчлэл, фракцын асуудал байх уу үгүй юу гэдгийг нухацтай ярилцах хэрэгтэй байх.

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг цааш хэрхэн үргэлжлэх вэ. Гуравдугаар хэлэлцүүлгээр өмнөх хэлэлцүүлгийн үед унасан саналуудыг дахин оруулж ирж санал хураалт явуулж болно гэж ойлгоод байгаа? 

-Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгээр өмнө нь батлагдсан эхээс хасах зүйл байвал хасаж болно, нэмж болохгүй гэж манай хуульчид тайлбарлаж байгаа. Одоо бол АН-ын гурван санал дээр төвлөрч ярилцаад, авна авахгүйгээ тодорхой болгоод орохгүйгээр хоёрдугаар хэлэлцүүлгийг задална гэвэл бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хийж чадахгүй.

Хоёрдугаар хэлэлцүүлгийг ямар хүнд нөхцөлд хийснийг ард түмэн харсан байх. 57 гишүүний ирц бүрдүүлэх, Үндсэн хуультай холбоотой кноп дарах үед бөөн будлиан болдог хэр нь энгийн хууль хэлэлцэх үед кноп нь зүгээр болчихдог. Гэх мэтчилэн зүйлүүдийг харахад цаана бас л нэгэн юм байна уу даа гэж хардах бодол төрж байгаа.

-УИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэгдэж байна. Сонгуульд зориулсан төсөв гэдэг шүүмжлэл бий. Төсөв дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн өмнөх жил төсөв батлахад сонгуульд зориулсан төсөв гээд аль ч улс төрийн хүчин шүүмжилж л  байдаг. Миний хувьд арай хэтэрхий өөдрөг төсөв болчихов уу даа гэсэн байр суурьтай байгаа. Орлогоо бодитой тооцож, дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдрийн үнэ ямар байх вэ гэдгээ Сангийн яам тооцсон байх. Гэхдээ одоо байдал өөрчлөгдөх тал руу байгаагаа анхаарах ёстой. 

Дээр нь 2020, 2021 оноос бид том төлбөрүүд хийж эхэлнэ. Тиймээс илүү зүйлд нэг төгрөг зарж байхаар, хуримтлуулж өрөө дараад цаашаа явах нь чухал байгаа юм. 

Хоёрдугаарт, төсөв дээр хөрөнгө орлогын бодлогоо эргэж харах шаардлагатай. Төсвийг ерөнхийд нь харахад маш олон конторын барилга эхлүүлж байна. Сумын засаг даргын тамгын газар гэхчлэн. Энэ нь яг манай хуучин технологи л доо. Таван тэрбум төгрөгийн өртөгтэй барилга дээр 100 тэрбумыг тавьчихдаг. Энэ нь дараа дараагийн жилийн төсвүүдээ хүндрүүлээд явчихдаг. Нэгэнт эхлүүлээд 100 тэрбум төгрөг булчихсан болохоор гүйцээхээс өөр арга байдаггүй. Одоо бол бүх л аймаг, сум конторын барилгатай, үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ. Шинээр конторын барилга эхлүүлэлгүй нэг жил тэсээч гэж хэлмээр байгаа юм. Би энэ саналуудаа төсвийн ажлын хэсэг дээр хэлсэн. 

-Зарим аймгуудад хэтэрхий өндөр төсөв тавьсан гэх шүүмжлэл гараад байгаа. Та энэ дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хөрөнгө орлогын бодлогыг тэгшитгэх хэрэгтэй. Нэг аймаг, суманд хэтэрхий их төсөв тавиад бусдад нь харьцангуй бага байж болохгүй. Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд маань аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой холбогдуулж түүхэн аялал жуулчлалын бүс байгуулах гэж байгаа тухай ярьж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх төрийн бодлогыг эсэргүүцээд байгаа юм биш л дээ. Гэхдээ Норовлин суманд нэг музей байгуулснаар аялал жуулчлал хөгжих нь юу л бол. Манайд ирж байгаа жуулчид байгалийн сайхныг харж, ая тухтай амрах гэж л ирдэг шүү дээ. Аялал жуулчлалын компаниудад тавьдаг шаардлагыг өндөрсгөж, наад зах нь усанд орох, бие засах газруудыг тохижуулж байж энэ салбарыг хөгжүүлэх тухай ярих нь зүйтэй болов уу.

Цаашлаад аль болох олон авиа компанийг урьж, тийзний үнэ бууруулах асуудлыг төр зохицуулах ёстой. Жуулчдын тоо нэмэгдэхэд зочид буудлын асуудал яригддаг. Үүнд төр санаа зовох шаардлагагүй. Жуулчдын тоо нэмэгдэхэд хүлээж авах зочид буудлын асуудлыг хувийн хэвшлийнхэн өөрсдөө зохицуулчихна шүү дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд энэ талд нь анхаарвал зүгээр юм уу гэсэн байр суурьтай байдаг. 

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (27.175.217.50)
    Одоо ч энэ мэт луйварчдын үг яриа үнэ цэнэгүй болж дээ.Ашгаа өгдөг байсан бол аль эрт монгол хөгжжихсөн байгаа.
    2019 оны 11 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 32 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 47 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 4 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 46 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 56 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top