x

Ч.Хонгорзул: Бид эхчүүдийнхээ эрүүл мэндийн төлөө зоригтой алхам хийсэн

“Ихэс түрүүлэлт, ихэс шигдэлт, давсаг руу шигдсэн” эмгэгийн хүндрэлийн үед эрхтэн хадгалах хагалгааг Монгол Улсад хийдэг болжээ. Эмчилгээний энэ шинэ аргыг нэвтрүүлсэн нийслэлийн “Амгалан” амаржих газрын Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эрхлэгч Ч.Хонгорзултай ярилцлаа.

-Та бүхэн ихэс түрүүлэх эмгэгийн хүндрэлээс үүдэлтэй эрхтэн хадгалах хагалгааг монголд нутагшуулжээ. Хэзээ, ямар баг бүрэлдэхүүнтэй хийсэн бэ?

-Манай баг гадны орнуудаас туршлага судалж байгаад энэ оны гуравдугаар сард ихэс түрүүлсэн, ихэс шигдсэн үед умайг өөлж, эрхтэн хадгалах хагалгааг хийсэн. Бид ОХУ-ын эмч нарын хийж буй хагалгааг “Youtube” цахим хуудсаас харж байгаад дуурайж хийсэн. Амжилттай болсон. Үүнээс хойш арав гаруй удаа энэ хагалгааг амжилттай хийлээ. 

Ур чадвар нэлээд шаарддаг, эрсдэл өндөр хагалгаа учир нэг баг болж ажиллаж байж л эмчилгээг амжилттай хийж байна. Үндсэн бүрэлдэхүүнийг “Амгалан” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд ахалсан. Түүнээс гадна жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эмч миний бие, мэдээгүйжүүлэх тасгийн хоёр эмч, нярайн эмч, сувилагч, эх баригч эмч, асрагч гээд арав гаруй хүн баг болж, нэг хүн шиг ажилласан. Хагалгаанд орсон өвчтөнүүд ямар ч байсан нөхөн үржихүйн гол эрхтэн болох саваа авхуулах хагалгаанд эргэж ороогүй. Үүнд л бид баярлаж сууна даа.

-Тэгэхээр ихэс түрүүлэх гэдэг эмгэгийн талаар жаахан дэлгэрэнгүй тайлбарлаад өгнө үү? Яагаад ийм онош сүүлийн жилүүдэд ихсэх болов?

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд кесарево (кесар) буюу хийсвэр хагалгаагаар төрөх явдал ихэссэн. Манай оронд ч энэ хагалгаагаар төрөх давтамж нэмэгдэж байна. Уг хагалгааны давтамж нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэссэн, умайд хийх ажилбарын тоо өссөн зэргээс үүдэн ихсийн буруу байрлалт буюу ихэс түрүүлэлт жирэмслэлтийн цөөнгүй тохиолдолд илэрдэг болсон. Тэр тусмаа олон удаа кесар хагалгаанд орсон эмэгтэйчүүдийн сорви руу буруу байрласан ихэс наалдаж улмаар давсаг руу шигддэг. Энэ бол эхийн амь насанд аюултай хүндрэл. Ихэс умайн ёроол буюу их биед байрлах үед хамгийн зузаан гурван давхар булчинд бэхлэгдэх ёстой.

Гэтэл умайн доод хэсэг буюу умайг тагласан хэсгийн булчин маш нимгэн байдаг. Тиймээс эмчилгээний энэ арга барилыг бид нэвтрүүлэхээр шийдэж, амжилттай хэрэгжүүлээд байна. Өмнө нь ийм эмчилгээ нэвтрээгүй байсан учраас энэ хагалгааг Монголд хийдэггүй байсан. Харин энэхүү эмчилгээг нэвтрүүлсэн нь НЭМГ-аас жил бүр олгодог “Сайн туршлага” арга хэмжээний Эмчилгээний шинэ арга технологи төрөлд дэд байр эзэлсэн. Бид хагалгааны арга аргачлал, өөрсдийн багахан туршлагаа түгээхээр ажиллаж байна.

-Мэргэжлийн эмч, сувилагч нар хагалгааны аргачлалыг сонирхож байгаа байх. Үүнийг энгийнээр тайлбарлаад өгнө үү?

-Түрүүлсэн ихэс гадагшаагаа судасжилт үүсгэж, зэргэлдээ эрхтэнд шигддэг. Өөрөөр хэлбэл, ихэс умайгаас хальж, түүний улмаас судасжилт үүсч, эрхтэн гэмтэх аюултай. Хүүхдийг кесар хагалгаагаар авахын тулд умайд 12-18 см зүсэлт хийнэ. Гэтэл энэ үед умайн судсаар минутад 700 мл цус эргэлдэж байдаг. Тэгэхээр цус алдах эрсдэл үүснэ гэсэн үг. Хагалгаа эхлэх үед үүссэн бүх судаснуудыг боож, умайн ёроолд зүсэлт хийж хүүхдийг авч, умайн доод талын нимгэрсэн хэсэг буюу эвэрхий үүссэн хэсгийг өөлж, ихсийг гарган, нөхөн сэргээх мэс засал хийнэ. Ихэс түрүүлэх үед доод тал нь 3000 мл цус алдах эрсдэлтэй байдаг. Энэ бол нэлээдгүй аюултай, эрсдэл дагуулсан хагалгаа. Эмэгтэй хүний хамгийн ариун эрхтэн бол умай. Эмэгтэй хүн анх сарын тэмдэг ирэхэд баярлах ёстой бол үүний дараа үр хүүхдээ хараад баяр баясал үздэг. Хүнд илүү эрхтэн гэж байхгүй. Энэ эрхтнийг үлдээж, аварна гэдэг эхчүүд эмэгтэйчүүд, цаашилбал гэр бүлд нь хамгийн том баяр баясгалан үлдээж байна гэж болно.

-Хагалгааны үед ямар нэг хүндрэл гарсан уу. Цаашид илүү боловсронгуй болгох ямар боломж байна вэ?

-Шинэ зүйл учраас эрсдэл байгаа. Бид хагалгааны үеэр доод тал нь гурван литр цус алдаад байна. Үүнийг багасгахын тулд багтаа өндөр чадвартай судасны эмч болон урологийн эмч авахыг зорьж байгаа. Оросын эмч нар бол энэ хагалгааны үед судсыг нь хаагаад баллон тавьчихдаг юм билээ. Тэгэхээр тухайн өвчтөн цус алдахгүй гэсэн үг. Манайд одоогоор үүнийг нэвтрүүлэх боломж алга байна.

-Ихэс түрүүлэх эмгэгийн үед жирэмсэн эхэд ямар шинж тэмдэг илрэх вэ. Үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой юу?

-Жирэмсний эхний саруудын үед цус алдах шинж тэмдэг илрэх нь бий. Ер нь эмэгтэй хүн жирэмсэн болмогцоо эхний гурван сарын дотор хяналтад заавал орох ёстой. Тухайн эх хүүхдээ тээж чадах уу, янз бүрийн халдвар байна уу, эрт хугацаанд жирэмслэлтийг зогсоох уу, эмчлэх үү гээд олон асуудал бий. Мөн жирэмсний таван сарын дотор ургийн гажгийг оношилдог. Ихэс түрүүлэлт оношлогдсон нөхцөлд эмнэлгийн онцгой хяналтад байлгадаг. Дотуур үзлэгийг ч хориглодог. Яагаад гэвэл ихэс умайн хүзүүг тагласан байдаг учраас үзлэгийн үед цус алдах эрсдэлтэй. Ихэс түрүүлсэн оноштой эхчүүдэд 34-өөс дээш долоо хоногт энэ хагалгааг хийдэг.

-Та түрүүнд умайд мэс ажилбар хийснээс болж ихэс түрүүлэх өвчин элбэгшиж байна гэлээ. Үүнд үр хөндөлт орж байгаа юу?

-Зөвхөн үр хөндөлтөөр хязгаарлаж болохгүй. Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэссэнээс үүдэн умайд хийх мэс ажилбар нэмэгдсэн. Умайд ямар нэг ажилбар хийж, салст бүрхэвчинд нь өөрчлөлт орсон учраас ихэс умайн доод хэсэгт буюу буруу газар бэхлэгдэж байна. Нэг хэсэг зах дээрээс янз бүрийн эм авч, ууж зулбах тохиолдлууд их гарсан. Үүнээс болж умайг цэвэрлэх ажилбар хийдэг байсан. Үр хөндүүлэх мэс ажилбар бол хүний гарын баримжаагаар далд хийгддэг хамгийн аюултай ажилбар. Эмээр үр хөндүүллээ гэж бодъё.

Доошоо юм гарч байх үед үрэвсэл үүсч, халдвар орох юм бол мөн л умайн салстыг гэмтээнэ. Өгсөх замын халдвар орох эрсдэлийг үгүйсгэхгүй шүү дээ. Эдгээрээс гадна кесар хагалгааны давтамж нөлөөлдөг. Жишээлбэл, тав дахь кесар хагалгаа байх юм бол нийт хагалгааны 67 хувьд нь ихэс түрүүлэх эмгэг үүсдэг гэсэн судалгаа бий.

-Кесар хагалгаанд орсон эмэгтэй дараагийн удаа жам ёсоороо төрөх боломжтой юу. Ингэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?

-Миний хувьд 2004 оноос хойш эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж эхэлсэн. Нас явж, туршлага нэмэхийн хэрээр тухайн эхэд тохиох эрсдэлийг тооцож, маш өндөр хяналт дор өөрөөр нь төрүүлсэн арав гаруй тохиолдол бий. Үүний тулд өмнөх хагалгаанд ямар заалтаар орсон, шарх сорви нь яаж эдгэсэн гэх мэтийг харгалзаж үзнэ. Үүний дараа ар гэр, өөрийнх нь зөвшөөрлийг авдаг. Хамгийн гол нь хүүхэд нь жижиг, өөрөө өвдөлт өгч байх ёстой. Урьд нь умайд кесар хагалгаа хийсэн учир сэдэлжүүлэх эм тариа хийж болохгүй юм.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ямар төрлийн өвчлөл түгээмэл байна вэ. Жирэмслэхээс өмнө залуу гэр бүлүүд юуг анхаарч, энэ төрлийн эмгэг болон жирэмсний бусад үеийн хүндрэлээс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Жирэмсэн гэлтгүй эмэгтэйчүүдийн дунд шээс, бэлгийн замын халдвар их байна. Ер нь бөөр нь өвддөггүй эмэгтэй хүн нүдний гэм болжээ. Мөн ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл их байна. Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрнө. Бүх эрхтэн систем, сэтгэл санааны хувьд эрүүл байгаа хүнийг л эрүүл гэнэ. Түүнээс биш зөвхөн өвчлөлийн тухай ярьж байгаа юм биш. Бие нь эрүүл ч гэсэн стресстэй, сэтгэл зүйн хувьд хүчирхийлэл дарамтад өртсөн байх юм бол эрүүлд тооцохгүй.

Тохиолдлоор жирэмсэн болно гэдэг өнгөрсөн зууны асуудал. Одоо бол төлөвлөж, биеэ бэлдэж байж ээж болох ёстой. TORCH буюу таван төрлийн вирусийн халдварын шинжилгээг нөхрийнхөө хамт өгөх шаардлагатай. Жишээлбэл, уруул дээр юм гарахаар манайхан “хомхой долоолоо” гэж яриад байдаг. Энэ бол герпес гэх вирусээс үүдэлтэй халдвар. Энэ вирусийн идэвхжил өндөр, эмчлүүлээгүй эмэгтэйгээс амьгүй ураг гарах магадлал 50 хувь байдаг.

-Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлийг умайн хүзүүний хорт хавдар тэргүүлж байна. Эмэгтэйчүүдийн өвчлөл газар авахад ямар хүчин зүйл нөлөөлж байна?

-Эмэгтэйчүүдийн хорт хавдрын нэгдүгээрт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Манай эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд маш муу. Нэг талдаа өмнө нь оношилж чаддаггүй байсан бол лабораторийн боломж сайжирсны хэрээр өвчлөлийн тоо нэмэгдсэн. Охид эрүүл бол улс эрүүл. Нөхөн үржихүйн гол үүргийг эмэгтэйчүүд л үүрнэ. Умайн хүзүүний хавдар үүсэхэд хүний биед байдаг хөхөнцөр вирус нөлөөлдөг. Мөн бэлгийн ганцхан хавьтагчтай байх хэрэгтэй. Жилд төрөлхийн тэмбүүтэй 50 хүүхэд төрж байна шүү дээ.

-Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд эмчлэгддэг үү. Цаашдаа эрүүл мэндийн ямар нэгэн асуудал, бие эрхтний хөгжилд нөлөөлөх нөлөөлөл бий юү?

-Эмчлэгдэнэ. Гэхдээ вирус эмчлэгдэх боловч насан туршдаа тээгч болж амьдарна. Хүүхэд эцэг эхдээ л гомдох байх. Нарийн судалгааны дүн байхгүй. Энэ талаар цаашид судлах хэрэгтэй.

-Эдгээр нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул байгаатай холбоотой юу?

-Тийм шүү. Эмэгтэйчүүд ч гэлтгүй манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш муу. Эрүүл мэндийн хичээлийг стандартын дагуу орохгүй байна. Хичээлийн цагийг гүйцээхийн тулд биологи эсвэл химийн багш бүр цаашлаад биеийн тамирын багшаар эрүүл мэндийн хичээл заалгаж байна. Хичээл ороод байгаа мэт боловч үр дүн багатай. Мөн цахимаар дамжуулан ам дамжсан зүйлсийг их хэрэглэх болжээ. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан эмчилгээ л хийлгэх хэрэгтэй. Ер нь манайхны хувьд хүний эрүүл мэнддээ анхаарах анхаарал маш сул.

“Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн Монгол хүн”, “Хавдаргүй Монгол” гээд маш олон хөтөлбөр хэрэгжиж байна. Урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэгт ор оо гээд зарлаж байхад ирэх хүн олдохгүй. Энэ бол хувь хүн болоод эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой. Эрүүл мэндийн үйлчилгээний үнэ өртөг бага байна. Гадны орнуудад өвдлөө гэхэд тухайн хүний эдийн засагт маш хүчтэй нөлөөлдөг, хамаг байдгаа л өгдөг учраас өвдөхөөс өөрийгөө урьдчилан сэргийлж байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 45 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 2 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top