x

П.Оюунчимэг: Бэлгийн дарамт үйлдсэнийг нь нотлохоор өөр байгууллагын даргаар томилчихдог

Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Солонгос эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон цэцийн даргын үйлдэл нийгмийн сэтгэл зүй болоод хууль эрх зүйн зохицуулалт ямар байгааг харууллаа. Энэ талаарх гомдол хүлээж авдаг ганц байгууллагын хувьд ХЭҮК хэрхэн ажиллаж ирэв? 

-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг анх 2011 онд  Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд оруулсан байдаг. Харин бусад органик хуульд ийм зохицуулалт байхгүй.

Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг хүсээгүй байхад нь үг хэл, бие, бусад хэлбэрээр бэлгийн сэдлээ илэрхийлсэн, хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, үүний улмаас ажил албан тушаал, эд материал, сэтгэл санаа бусад байдлаар хохирох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж, айлган сүрдүүлж тулган шаардсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан. Судалгаанаас харахад ажлын байрны бэлгийн дарамтыг ихэвчлэн удирдах албан тушаалтнууд үйлддэг.

2016 оны Эмэгтэйчүүдийн сангийн судалгаагаар  ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хүмүүсийн 97.5 хувь нь эмэгтэй, 2.5 хувь нь эрэгтэй байсан. Салбарыг нь харвал хууль сахиулах, сургуулийн орчин, урлаг соёлын салбарт түгээмэл ажиглагддаг. Гэхдээ энэ нь бусад салбарт байхгүй гэсэн үг биш.

Сүүлийн 6-7 жилд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой өргөдөл гомдол эрс нэмэгдсэн. Тэдгээр нь дандаа идэвхтэй үйлдэл буюу эмэгтэйн биед хүрсэн, санал тавьсан, албан тушаалаар айлган сүрдүүлж тулган шаардсан байдаг.

Шалгаж тогтоогоод хариуцлага тооцуулахаар удирдах албан тушаалтанд нь хандахад хариуцлага тооцож байна гээд өөр байгууллага руу дарга болгоод явуулчихдаг. Ийм учраас л таслан зогсоогдохгүй байгаа юм.

Хоёрдугаарт, ажлын байрны бэлгийн дарамт хүмүүсийн хоорондын ярианы сэдэв болдгоос биш “Байх ёсгүй зүйл шүү” гэдгийг мэддэг хүн цөөн. Гэхдээ сүүлийн үед эрхээ хамгаалуулахаар хандаж, тэмцэж байгаа эмэгтэйчүүд олноор гарч ирж байна. Гэтэл үүний цаана ёс зүйгүй үйлдлийг илчлэхийг хүсэхгүй хүмүүс ч бий.

-Ажлын байрны бэлгийн дарамт гэдгийг нотлоход хүндрэл хэр гардаг вэ?

-Хоёр хүний хоорондын асуудал учраас ажлын байрны бэлгийн дарамтыг нотлоход хүндрэл учирдаг. Аль ч хүйс ялгаагүй. Ажлын байрны бэлгийн дарамт учруулахад хариуцлага хүлээнэ гэдэг айдас алга.

Гэтэл ажлын байрны бэлгийн дарамт үзүүлж байгаа хүнд “Хариуцлага хүлээх вий” гэсэн  айдас болгоомжлолгүй байна. Яагаад гэвэл Монголын хууль эрх зүйн орчин үүний эсрэг байгаа юм. Бид Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг олон улсын конвенц, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг шаардаж  2015 оны Эрүүгийн хуульд ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцохоор оруулсан.Гэтэл 2017 онд Эрүүгийн хуулийг батлахдаа энэ заалтыг хасчихсан.

Төрийн албаны шинэ хуульд албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг төрийн жинхэнэ албан хаагчид хориглоно гэж заасан.

Хэрэв Монгол Улс НҮБ-ын гишүүн орон л юм бол олон улсын гэрээгээр баталгаажуулсан бүхий л конвенциудыг хуулийн нэгэн адил дагаж мөрддөг бол бүгдийг нь хориглосон.Мөн хууль шүүхийн практикт олон улсын гэрээг хэрэглэхийг нөхцөл байдал шаардаж байна. Хүний эрхийн болон бусад зөрчлүүдийг зөвхөн дотоодын хууль тогтоомжоор хязгаарласны гай гарч ирж байна.

Гэтэл дэлхий нийтэд ажлын байрны бэлгийн дарамтыг нэгдүгээрт хүний эрхийн зөрчил, хоёрдугаарт, хүйсээр ялгаварлан гадуурхахын ноцтой хэлбэр,  гуравдугаарт, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн сонгодог хэлбэр, хувь хүний нэр төр, үнэ цэнэ, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг гэж үздэг.

Монголд гэмт хэргийн ангилалд оруулаагүйгээс ёс зүйгүй аашилсан байхад дарга болгож “шагнаад” байгаа юм. Ийм харьцангуй ойлголт байна. Ажлын байрны бэлгийн дарамт байх ёсгүй гэж шаардаж байгаа мэдрэмжтэй сайд, дарга нар байгааг ч үгүйсгэхгүй.

-Тэгэхээр зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид л хамаатай гэсэн үг үү?

-Энэ бол ялгаварлан гадуурхалт. Албан тушаалын жинхэнэ тусгай, улс төрийн, үйлчилгээний гэдэг  бол төрийн албан хаагч гэдэг малгай доорх ангилал болохоос хариуцлага оногдуулах ялгаварлал биш. Яагаад хууль шүүхийн өмнө төрийн жинхэнэ албан хаагч хариуцлага хүлээгээд бусад нь хүлээхгүй юм. Энэ бол хуулийн гажуудал. Уг нь бол Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн заалт бий.

-Хүний эрх зөрчигдсөн хэрэг мандахаар л комисс юу хийж байв гэдэг. Та бүхний ажлын үр дүн хэр байдаг вэ?

-ХЭҮК сүүлийн долоон жил ажлын байрны бэлгийн дарамтыг хангалттай ярьж баримт судалгааг нь гаргаж тавьсан. Хэн ч сонсохыг хүсээгүй. Хүний хөгжил хаана байна тэнд адилхан л хууль дүрэм үйлчлэх ёстой. Хөгжлийн явцад гарч ирсэн хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг бусад улс орнууд хуулиараа зохицуулаад байхад, бид яагаад болохгүй байгаа юм.

Бодитой асуудлыг харсан ч хараагүй юм шиг яваад байгаагийн гор нь энэ. Ажлын байрны бэлгийн дарамтад хариуцлага тооцдог бол өнөөдрийнх шиг байх ёстой мэт хэвийн хэмжээнд хүлээж авахгүй биз дээ.

Манайхыг шаардлага, зөвлөмж гэсэн хоёр баримт бичгээс өөр юм байхгүй гэж ярьдаг. Зөвлөмж, шаардлагыг биелүүлээгүй бол шүүхэд хандах механизм бий. Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн бол хохирол барагдуулах асуудлыг ярих ёстой.

Гэтэл сэтгэл санааны хохирол барагдуулах эрх зүйн орчин Монголд байхгүй. Сэтгэл санааны хохирлыг тооцох систем гаргах, бусад улс оронтой адил мөнгөн дүнгээр илэрхийлэх арга хэлбэрийг ашиглаач гэж Хууль зүй, дотоод хэргийн яаманд сүүлийн арван жил ярьж хэлж байна. Уг нь бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй гэж манай улсын хуульд зааж өгсөн.

Органик хуульд эдийн болон эдийн бус хохирол гэж ангилаад бодитоор учирсан хохирлыг нь төлөөд сэтгэл санааныхыг  нь тооцдоггүй. Сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал механизм байхгүй болохоор шүүх бүрэлдэхүүн шийдэж чаддаггүй. Бусад улс орнуудад шууд хүснэгтчилсэн системээр өдрөөр нь тооцдог.

-Цэцийн даргын үйлдэлтэй давхцаад эмэгтэйчүүдийн байгууллагууд эхнээсээ дуу хоолойгоо хүргэж эхэллээ. Эрх зүйн орчныг сайжруулъя гээд та бүхэнтэй нэгдэж нийлээд акц хийж болдоггүй юм уу?

-Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлчээс арванхоёрдугаар сарын 10 хүртэл эмэгтэйчүүд хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох, урьдчилан сэргийлэх аянуудыг ТББ-уудтай хамтран зохион байгуулдаг.

Гэхдээ би нэг зүйлд харамсдаг. УИХ-д энэ хавар өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл”-д бид “Ажлын байран дахь бэлгийн дарамтын нөхцөл байдал” сэдвийг гуравдугаар бүлэг болгон оруулсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж тогтоол батлуулсан.

Олон хүндрэл, эсэргүүцэлтэй ч тулж байна. Миний харамсаад байгаа зүйл бол ХЭҮК-ын ажилтнуудын нөр их хөдөлмөрөөр бүтсэн судалгаа, баримт мэдээллийг гаргаад тавихад хэн ч хөдөлдөггүй. Тэгсэн хэр нь нэг хүний асуудал яригдахад нийгмээрээ давалгаалдаг.

Зөвхөн бэлгийн дарамт биш. Эрүү шүүлт, хурдан морь унаач хүүхдийн асуудал, уул уурхай дахь хүний эрхийн асуудал, хүн худалдаалах гэмт хэргийн талаар маш олон баримт мэдээлэл, судалгаа шинжилгээ, урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа хийгээд байхад сонссон ч сонсоогүй юм шиг явж байгаад нэг асуудал гарч ирэхэд “ХЭҮК юу хийсэн юм” гэдэг.

Бид хийсэн ажилтай учраас хаана ч, хэний ч өмнө нүүр бардам хэлнэ. Гагцхүү үүний үр дүн, хуулиар баталгаажуулж нийгэмд хэрэгжих ёстой. Бидний гаргаж тавиад байгаа асуудлыг холбогдох яам, хууль тогтоогчид мэдэрч чадах юм бол хууль эрх зүйн орчныг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Бүх баримт судалгааг өмнө бэлтгэж өглөө шүү дээ.

Хэрэв хуулиа өөрчилж чаддаггүй юм бол нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн заалтыг хууль шүүхийн практикт хэрэглүүлэх хэрэгтэй. Олон улсын гэрээ конвенцийг шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй гэж Үндсэн хуульд заасан. Ядаж шийдвэр гаргаж байгаа цагдаа, шүүх, прокурор нь үүнийг мэдэж байх ёстой. Гэтэл зөвхөн дотоодын хууль тогтоомжийн хязгаарлагдмал заалтаар олон хүний эрх ашгийг хохироож байгаа нь үнэн.

-Ялангуяа, хууль тогтоогчид олж харж байж л асуудал шийдэгдэнэ шүү дээ?  

-Монгол Улсын хэмжээнд хүний эрх юун дээр зөрчигдөж байгааг баримттайгаар гаргаж ирж бэлэн болгосон илтгэлээ УИХ-ын даргад өргөн барьснаас хойш сарын дотор  НҮБ болон Монголд сууж байгаа бүх Элчин сайдын яамд, төрийн бүх байгууллага, 76 гишүүнд хүргүүлдэг.

Аль өнцгөөс ямар хууль эрх зүйн орчныг өөрчлөх, бодлого шийдвэр гаргах шаардлагатайг харуулсан нэг ёсны гарын авлагыг нь бэлтгэж өгч байна гэсэн үг юм. Мөн олон улсын хэмжээнд Монгол Улсын хүний эрхийн нөхцөл  байдал ямар түвшинд байгааг харуулдаг.

Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцэд Монгол Улс 30-40 жилийн өмнө нэгдсэн. Гэтэл Засгийн газраас явуулж байгаа илтгэлд ихэвчлэн хууль эрх зүйн орчныг бичдэг. Илтгэлээ хамгаалж байгаа Засгийн газрын гишүүдтэй зэрэгцээд иргэний нийгмийн байгууллагууд сүүдэр илтгэл бичдэг.

Монголын Засгийн газарт өгч байгаа зөвлөмжид төрийн бодлого жендерийн асуудалд төвлөрөх, хууль эрх зүйн орчноо сайжруулах зөвлөмжийг өгдөг. Хоёрдугаарт, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүл гэдэг. Саяхан орон нутагт ажиллахдаа Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай ярихад 2011 онд батлагдсан энэ хуулийн талаар мэдэхгүй аймгийн дарга нар олон байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Тэр байтугай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт жендер гэдэг үг байдаггүй учраас бид тийм ажил хийдэггүй гэсэн дарга нартай хүртэл таарч байлаа. Хуулийн хэрэглээ ямар байгаа нь эндээс харагдана. Жендерийн асуудлыг хариуцсан хүн нь 4-5 албан тушаал хавсран гүйцэтгэж байхад яаж үр дүнтэй байх вэ.

-Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн нь нотлогдчихсон дарга нарын мэдээллийг ил болгох нь хүний эрхийн зөрчилд орох уу. Танайхаас зарлачихаж болдоггүй юм уу?

-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комиссын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд холбогдох хуульд заасан журмын дагуу төр, байгууллага, хувь хүний нууцтай танилцах эрхтэй байдаг. Тэгвэл тус хуулийн 16.2-т “Комиссын гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад түүнд илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чандлан хадгална” гэсэн заалт бас бий.

Ажлын байрны бэлгийн дарамт нэг үйлдэл болоод өнгөрдөггүй. Бид урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүргийнхээ хүрээнд өргөдөл гомдол ирсэн байгууллагууд дээр очиж хүмүүстэй уулзаж санал асуулга авч, фокус ярилцлага хийдэг.

Дахиад ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудал гарах юм бол байгууллага, нэр устай нь зарлана гэдэг. Хариуцлага тооцох хуулийн механизм тодорхой байх юм бол нэрийг нь зарласан зарлаагүй шийдэгдээд, таслан зогсоогдоод явна.

Хууль бүрхэг зохицуулалтгүй байхад томилдог болон хариуцлага тооцдог субьектийн эрх хэмжээний асуудал болоод байна. Тухайлбал, Төрийн албаны хуульд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн. Энэ нь бусад хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн. Тиймээс бид Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тавьж байгаа.

-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хуулийг хэрхэн чангатгах ёстой вэ? 

-Хариуцлагыг чангатгах асуудлыг зөвхөн өнөөдөр ярьж байгаа юм биш. Бид хариуцлагажуулах саналыг аль эрт өгсөн. Дөрвөн жилийн өмнө Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга дээр ажлын байран дахь бэлгийн дарамт бол эмэгтэйчүүдийн эсрэг болон хүйс харгалзахгүй гэмт хэрэг мөн гэсэн заалтыг оруулах санал өгсөн ч хасагдсан.

Одоо шинэчлэгдэж байгаа Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга дээр ажлын байрны бэлгийн дарамт учруулсан тохиолдолд ажлаас халах арга хэмжээ авах санал явж байгаа.

Гэтэл Хөдөлмөрийн хуулийн хэлэлцүүлэг дээр Ажил олгогчдын холбоо ажлын байрны бэлгийн дарамт байхгүй гэж мэдэгдсэн. Уг нь тэр албан тушаалтан ажлын байрны бэлгийн дарамтыг хамгийн түрүүнд мэдэж байх ёстой субъект юм. Гэтэл ХЭҮК юу яриад байна, ажлын байрны бэлгийн дарамт байхгүй гэж яриад сууж байсан. Хамгаалж байгаа болон үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагынхаа дунд нь орж амьдралд ойрхон байх хэрэгтэй.

Дөрвөн хананы дунд тэнгэрээс хараад суух юм бол бүх зүйл гоё харагдана. Өрөөнөөс гарч, салбарынхаа дунд явж байж асуудлыг олж хардаг. Тэгж байж хариуцлага тооцож чадна. Эрүүгийн хуульд зайлшгүй тусгах ёстой. Мөн Төрийн албаны, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг яаж хэрэгжүүлэх нь тухайн ажил олгогч болон томилж байгаа албан тушаалтны гарт байна.

Сэтгэл санааны хохирол дээр ганц ажлын байран дахь бэлгийн дарамт ч биш төрийн  буруутай үйл ажиллагаанаас болж эрх нь зөрчигдсөн өчнөөн олон хохирогчдын төлөөллийн нэхэмжлэхийг шүүхэд гаргаж байна.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 41 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 55 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 12 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 55 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 5 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top