x

Хүүхдүүддээ үлгэр ярьж өгдөг сайхан уламжлалыг сэргээмээр байна

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдаад хоёр жил гаруйн нүүр үзээд буй. Хуулийн хэрэгжилт ямар түвшинд байгаа мөн хүүхэд, залуучуудад тулгамдаж байгаа асуудал болон тус газраас өрнүүлж буй аянуудын талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэтэй ярилцлаа.

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт ямар түвшинд явж байна вэ?

-Манай улс 2016 оноос залуучуудын асуудалд онцгой анхаарч томоохон шийдвэр гаргасаар ирсэн. Түүний нэг нь энэ чиглэлийн асуудал хариуцсан агентлагийн бүтэцтэй болж улмаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Ийм хуультай болсноор 21 аймаг, есөн дүүрэг, гурван суманд Залуучуудын хөгжлийн төвтэй болсон. Түүнчлэн 15-17 хүний бүрэлдэхүүнтэй салбар зөвлөл орон нутгуудад байгуулснаар хүүхэд, залуус өөрсдийн санал бодол, тулгамдаж буй асуудлаа тус төвд илэрхийлдэг болсон. Залуучуудын хөгжлийн төв долоон чиглэлээр ажиллаж байгаа.

Тодруулбал, зорилтот бүлгийн залууст амьдрах ухааны сургалт өрнүүлэх, хорих ангиас суллагдаж буй болон асрамж, халамжийн төвөөс гарч байгаа өсвөрийн залуучуудыг нийгэмшүүлэх тал дээр ажиллаж байна. Улсын хэмжээнд залуучуудын асуудал хариуцсан 106 орчим мэргэжилтэн бий.

Мөн залуучуудын асуудалтай холбоотой 13 дүрэм, журам боловсруулж байна. Энэ хүрээнд олон улсын индекст нөлөөлөхүйц томоохон ажил болох салбарын тулгамдаж буй асуудалд үндэслэн 121 статистик үзүүлэлт гаргахаар ажиллаж байгаа.

-Хүүхэд залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын талаар тодруулбал?

-Манай улсын хүүхэд, залуучуудын өмнө тулгамдаж буй маш олон асуудал бий. Тухайлбал, их, дээд сургуульд дөрвөн жил сураад төгсөж буй оюутнууд ажилд орох гэхээр гологддог. Үүний шалтгаан нь ажлын туршлага байхгүй, ур чадвар болон боловсролын түвшин дутмаг явдал юм. Сургуулиа төгсөж буй оюутнууд дөрвөн жил их, дээд сургуульд сурсан бол аливаа нэг гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг, тухайн салбар дахь мэдээ, мэдээллийг төвөггүй боловсруулдаг байх ёстой.

Тэгж чадахгүй байна гэдэг чадваргүй боловсон хүчин бэлтгэж байна гэсэн үг. Оюутнууд сургуулиа төгсөөд 2.6-2.9 жил ажил эрхэлдэггүй гэсэн судалгаа бий. Зарим нь мэргэжлээсээ огт өөр ажил хийх явдал маш их. Үүнийг боловсролын бодлогод зайлшгүй авч үзэх хэрэгтэй. Мөн тэд өглөөний цай уулгүй хичээлдээ яваад үд, орой болоон хойно хийжүүлсэн ундаа уух, хэт орой хоол идэх зэргээр буруу хооллодог.

Манай улс хорт хавдраар дэлхийд эхний хэдэн байрт жагсахад ойрхон байна. Энэ буруу хооллолттой холбоотой. Мөн охидын жирэмслэлт, хорих анги болон халамжийн газрын хүүхдүүдийн эрхийн асуудал зэрэг анхаарах ёстой олон зүйл бий.

-Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд “10 ажил 10 санаачилга” аян өрнүүлсэн. Энэ хүрээнд ямар ажил хийв?

-Залуучуудын санал бодол, эрэлт хэрэгцээнд үндэслэн тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд зохион байгуулсан “10 ажил 10 санаачилга” ажлын хүрээнд “Халамжтай аав”, “Залууст ээлтэй үйлчилгээ”, “Үлгэрч аав ээж” зэрэг аян өрнүүллээ. Манай улс үйлчилгээний байгууллагын соёл, боловсролоороо дэлхийн жишиг улс орнуудаас 20-30 жилээр хоцорч байна гэхэд хилсдэхгүй.

Хэн ч бай өөрсдийн хэрэгцээг хангахаар талх авсныхаа төлөө загнуулахыг хүсэхгүй шүү дээ. Иймд “Залууст ээлтэй үйлчилгээ” аяныг өрнүүлсэн. Цаашид энэ аяныг үргэлжлүүлэх хэрэгцээ нийгэмд байсаар байна. Энэ хүрээнд жижиглэн үйлчилгээ эрхлэгчдийн стандартад заасан угтах, үдэх үйлчилгээг үйлчилгээний байгууллагууд биелүүлж чадахгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх тухай сануулга өгдөг болъё гэж уриалж байгаа.

Мөн залуу гэр бүл өглөөнөөс орой болтол ажил гэж явсаар хүүхдэдээ зарцуулах цаг нь хомс байдаг. Хундага тулгадаг олон өдрүүдээс илүү хүүхэдтэйгээ хамт байх цаг хамгийн чухал. Тийм учраас “Үлгэрч аав ээж” аянг наймдугаар сарын 25-наас эхлэн өрнүүлсэн.

-“Үлгэрч аав ээж” аян сонирхол татлаа. Ямар учиртай аян бэ?

-Хүүхэд, залуус үндэсний өв уламжлалаа өвлөгч, хамгаалагч, өвлүүлэгч байх үүрэгтэй. Харин үүргээ биелүүлэхийн тулд тэд хэрхэх вэ гэдэг нь залуучуудын өмнө тулгамдаж буй асуудал. Ялангуяа залуу гэр бүл хүүхдээ яаж хүмүүжүүлж байгаад анхаарах ёстой. Зарим гэр бүлийг харахад хүүхдээ орой унтуулахдаа гар утас үзүүлдэг. Өөрсдөө ч удаан хугацаагаар цахим орчинд байдаг.

Дээрээс нь хүүхдээ саатуулах үүднээс уурлаж, уйлахад нь гар утасны тоглоом тоглуулдаг. Энэ нь хүүхдийн сонсгол, хараа, мэдрэл зэрэг олон эрхтэн систем болон хүмүүжилд муугаар нөлөөлж байдаг. Тийм учраас “Үлгэрч аав ээж” аянаар орой унтахаасаа өмнө хүүхдэдээ үлгэр ярьж өгдөг байсан уламжлалыг сэргээн айл өрх бүр хэрэгжүүлдэг байхыг хүсэж байгаа. Үлгэр таны хүүхдийг таны өмнөөс хүмүүжүүлнэ гэж болно.

Эцэг эхчүүд хүүхдээ ном уншаасай гэж их ярьдаг. Тэдэнд үлгэр ярьж өгөх тусам ном унших сэдэл сууна. “Цуутын цагаагч гүү”-гээр дамжуулж амьтныг хайрлах, “Өвгөн арслан хоёр” үлгэрээс араатны хаан арсланг ялан дийлсэн арга ухааныг хүүхдүүд ой тойндоо тогтооно. Энэ мэт үлгэрээр дамжуулж хүүхэд өөрийнхөө оюун ухаанд алга байгаа төсөөллийг олж авдаг.

Нэг үгээр сэтгэлгээ нь хөгждөг. Иймд эцэг эхчүүдийг хүүхдэдээ цаг гаргадаг, өдөр бүр үлгэр ярьж өгдөг байгаасай, мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг орой бүр хүүхдэд зориулсан үлгэр ярьж өгдөг контент гаргаасай гэж хүсэж, уриалж байгаа.

-Одоо үеийн хүүхэд, залуус өв, уламжлалаа хэр мэддэг, дээдэлдэг юм бол?

-Хүүхэд, залууст өв, уламжлалын боловсрол олгох асуудал үнэхээр чухал байгаа. Саяхан язгуур урлагийн утга учир, мөн чанарын тухай ойлголт өгөхөөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад уртын дуу, хөөмэй сонсгоход 13-16 настай хүүхдүүд дээр үеийн дуу гэж хүлээж авсан.

Энэ нь үр хойчдоо ёс заншлаа өвлүүлж чадахгүй байгаагийн шинж. Монгол улс, Монгол хүн гэж хэлэгдэх үнэт зүйл бол өв соёл, уламжлал. Тийм учраас энэ асуудлыг чухалд тооцож, анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаа.

-“Үлгэрч аав ээж” аян хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Энэ аянг өнгөрсөн наймдугаар сарын 25-наас эхлэн туршилтаар өрнүүлсэн. Үүнд 21 аймаг, есөн дүүргийн нийт 5,700 гаруй өрх хамрагдсан. Дийлэнх эцэг эх бидэнд “Миний хүүхэд ном сайн уншиж байгаа. Өөрөө намайг ном уншаад өг гэдэг болсон.

Манай гэр бүлийн өдөр бүрийн хэвшил болсон шүү” гэх зэрэг сэтгэгдлээ илэрхийлсэн. Энэ мэт эерэг үр дүн гарсан учраас цаашид хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн юм. Иймд “Үлгэрч аав ээж” уриалга, аяныг ирэх сарын 1-нээс эхлэн албан ёсоор тогтмол хэрэгжүүлнэ. Улсын хэмжээнд буй 800 гаруй өрх энэ аянг өдөр бүрийн хэвшил болгоосой гэж хүсэж байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 20 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 34 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 51 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 34 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 44 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top